МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хурд сааруулагчийг өөрчилнө
Хурд сааруулагчийг өөрчилнө
Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас орон нутгийн хэмжээнд хийх хурд сааруулагч тавих ажлын төлөвлөлттэй танилцсан байна. Хотын захирагчийн албанаас иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу ойрын хугацаанд 12 байршилд хурд сааруулагч хийхээр төлөвлөж, мэргэжлийн байгууллага болох Замын цагдаагийнханд танилцуулжээ. Замын цагдаагийн тасгаас хурд сааруулагч байршуулах газрын төлөвлөлтийг судалж үзээд найман газарт хийх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн байна. Мөн хурд сааруулагчийг байгуулахдаа өмнөхөөс өөр байдлаар хийх талаар сануулсан аж. Одоо бидний сайн мэдэх хурд сааруулагч нь үр дүн муутайгаас гадна манай орны байгаль, цаг уурын орчин нөхцөлд тохирохгүй болсон байна. Ялангуяа өвлийн улиралд одоогийн хурд сааруулагчийн хоёр тал мөстөж хальтиргаа гулгаа үүсдэг. Хурд сааруулагчид тулж ирсэн эхний машин тоормоз гишгэхэд дараагийнх нь машин араас нь мөргөх нөхцөл бүрддэг байна. Түүгээр ч үл барам тоормоз дарсан машины хувьд эсрэг урсгал руу орох нөхцлийг зарим талаар бүрдүүлдэг гэдгийг мэргэжлийн байгууллагынхан тавьж байна. Иймээс шинээр тавих хурд сааруулагчийг гүвээ маягийн хэлбэрээр хийвэл ач холбогдолтой, эрсдэл багатай гэдгийг Замын цагдаагийн тасгаас зөвлөжээ. Хотын захирагчийн албанаас ойрын үед 14 дүгээр сургуулийн өмнөх зам, “Баян-Өндөр” цогцолборын арын зам, Наран багийн “Чка” баарны орчим нэн тэргүүнд хурд сааруулагч хийхээр төлөвлөжээ.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН