БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үйлдвэрийн удирдлагууд 100 гаруй сая ам.долларыг юунд зарцуулсан бэ
Үйлдвэрийн удирдлагууд 100 гаруй сая ам.долларыг юунд зарцуулсан бэ
УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн одоогийн удирдлагууд оросуудад өгөх ёстой 100 гаруй сая ам.долларыг бараг л “идээд уучихсан” гэдэг тухай мэдээллийг Төрийн өмчийн хорооноос хийсэн юм. Их хурлын чуулганы пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан “Монгол Орсын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны долоодугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцсэн. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар нар төрийн өмчийн хорооны удирдлагаас “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын асуудал, 2012 оноос эхлэн ОХУ-ын талд ногдол ашиг шилжүүлэх тухай гэрээнд тусгасан. Өнөөдрийг хүртэл ногдол ашиг яагаад төлөгдөөгүй байгаа талаар, тэрхүү төлөх ёстой ногдол ашиг улс орны өрийн босгын асуудалд нөлөөлөх үү, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн төлөв ямар харагдаж байна вэ” зэрэг асуулт асуусан билээ. УИХ-ын гишүүдийн асуултад Төрийн өмчийн хорооны удирдлага “2012 оноос хойш ОХУ-ын талд ногдол ашиг өгөөгүй байгаа. Манай талаас мөнгөө аваач гэхлээр хэлэлцээрээ өөрчлөөд авна гэсэн хариу өгдөг. Ногдол ашигт өгөх ёстой 100 гаруй сая ам.долларыг банкинд хадгалж байсан. Өнгөрсөн жил эдийн засаг хямралтай байх үед зарцуулаад дууссан. Одоо үйлдвэрийн хувьд ногдол ашигт төлөх мөнгө байхгүй. Үйлдвэрийн хувьд 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон” хэмээх албан ёсны хариултыг өгсөн байна. Эндээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК оросуудад өгөх ёстой жил бүрийн ногдол ашгийг 2012 оноос хойш өгөөгүй өдий хүрсэн бололтой. Ингэснээр “Жаст групп”-ын босс Д.Батхүү гэгч эрхэм “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг барьцаалан, барьцаалах ч гэж дээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн Англи улсын Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад байрладаг “Стандарт ойл” банкнаас 100 сая ам.доллар авсан хэрэг дээр нэмээд тус үйлдвэрийг дахин 100 гаруй сая ам.долларын өрөнд орууллаа. Д.Батхүүгийн хувьд бол гэмт хэрэг үйлдсэн гээд хууль хяналтынхан шалгаж байгаа. Харин үйлдвэрийн өнөөгийн удирдлагын хувьд албан ёсоор ОХУ-ын талд өгөх ёстой ногдол ашгийн хувь болох 100 гаруй сая ам.доллар цаад утгаараа хоёр орны улс төрийн харилцаанд ч сэв суулгаж мэдэх ноцтой асуудал. Маргааш ОХУ-ын талаас ногдол ашгаа авах тухай албан бичиг ирвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд “Май” гээд өгчих 100 гаруй сая ам.доллар байхгүй гэдгийг Төрийн өмчийн хороо батлаад байна. Нөгөө талаас энэхүү 100 гаруй сая ам.долларыг тодорхой хугацаанд банкинд хадгалуулж байсан гэдгийг чуулган дээр мэдэгдсэн. Яг хэдий хэмжээний ам.долларыг банктай ямар гэрээ байгуулж хэдэн хувийн хүү авахаар тохирч хадгалуулсан талаар Төрийн өмчийн хорооноос лавлахад “энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгч байна. “Эдийн засаг хүндэрсэн” гэдэг шалтгаанаар оросуудад өгөх ёстой, банкинд хадгалуулж байсан тэр 100 гаруй сая ам.долларыг хэний зөвшөөрлөөр ямар зүйлд захиран зарцуулсан тухай мэдээлэл одоогоор алга. Захиран зарцуулах эрх үйлдвэрийн одоогийн удирдлагад бий юү, эсвэл өмнөх захирал Ч.Ганзориг захиран зарцуулсан уу, үйлдвэрийн ТУЗ болох “Совет”-оос албан ёсны зөвшөөрөл авсан уу, оросуудын ногдол ашиг болох 100 гаруй сая ам.долларыг зарцуулах эрхийг хэн олгосон бэ гэдэг олон асуултад Ц.Даваацэрэн тэргүүтэй үйлдвэрийн удирдлагууд хэзээ хариу өгөх нь эргэлзээтэй байна. Ямар ч байсан Төрийн өмчийн хорооны албан ёсны мэдээллээс харвал “Эрдэнэт үйлдвэр”, түүний удирдлагууд оросуудад албан ёсоор 100 сая гаруй ам.долларын өртэй болсон нь ил болжээ. Саяхан намрын тэргүүн сарын эхээр үйлдвэрийн удирдлагаас ажилчиддаа зориулсан нэгэн уриалга гаргасан. “Үйлдвэрийн бүсэд ажилчдын 500-600 гаруй автомашин нэвтэрч байна. Үйлдвэрийн зүгээс ажилчдын автобусыг гаргаж байгаа учраас та бүхэн автобусаар үйлчлүүл. Бараг л та бүхний эдийн засагт хэмнэлттэй” гэсэн агуулгатай уриалга байсан. Түүнийхээ оронд “орос ах нарын 100 сая гаруй ам.долларыг бид хуваагаад хүртчихсэн тул илүү зардлаа хэмнэе” гээд дарга нарын үнэтэй жийпнээсээ татгалзвал илүү амьдралтай болох байсан мэт санагдана. Н.ТӨР
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ