МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Газрын төлөө тэмцэгчид гэрээ барьж эхэллээ
Газрын төлөө тэмцэгчид гэрээ барьж эхэллээ
Арваннэгдүгээр хорооллын арын дэнж дээр газартай болох гэсэн иргэд дахиад л гэрээ барьж эхэллээ. Одоогийн байдлаар тэнд 30 гаруй иргэн цугларч гэр барьж байна. Тэдэнтэй хамт байсан Орхон аймгийн иргэн, “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай “Жирийн иргэдэд энэ газрыг өгтөл нь тэмцлээ үргэлжлүүлнэ. Ард түмэнд 20х20 хэмжээтэй жаахан газар өгөх тухай аймгийн Засаг даргын захирамж гартал тэмцэнэ” гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм. Газрын төлөө тэмцэж байгаа иргэдийн хэлснээр “Газрын албаны мэргэжилтэн н.Батгэрэл нарын хоёр хүн энэ долоо хоногийн гурав дахь өдөр Улаанбаатарынханд газар олгохоор энд газрын хэмжилт хийж байсан. Тэнд байсан машин бүгд УБ дугаартай машин байсан. Биднийг очиход бүгд зугатаад явчихсан. Аймгийн Засаг дарга захирамж гаргаж, биднийг хөөчихөөд Улаанбаатарынханд энэ газрыг өгч байна. Үерийн далангийн өмнө энэ том улаан хашаа баригдлаа. Хэд хэдэн хаус нэмээд барьж байна. Үерийн далангийн өмнөх газрыг эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй дарга нарт өгч болдог, жирийн иргэдэд яагаад өгч болохгүй байгаа юм бэ” хэмээн бухимдаж байлаа. Үнэхээр үерийн далангийн өмнө нэлээн том хэмжээтэй улаан хашааг шинээр барьсан байлаа. Түүний хажуу талд шингээр 5-6 хаус барьж зарим газарт байшингийн суурь цутгасан байв. Иргэд болон Л.Гүндалай аравдугаар сарын 1-нээс хойш хуулиар иргэний байшин сууц, гэр орныг нь нүүлгэхгүй байх хуультай учир бидний гэрийг буулгах эрх аймгийн удирддлагад байхгүй гэж хэлж байлаа.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН