БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид албан тушаалаа урвуулан ашигладаг уу
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид албан тушаалаа урвуулан ашигладаг уу
Өнөөгийн соёлжсон нийгмийн ард иргэд бид гэрэл цахилгаангүйгээр нэг ч өдрийг өнгөрөөж чадахгүй л болов уу. Адаглаад л гар утсаа цэнэглэх шаардлага гарна. Тиймээс иргэдийн хувьд сар бүр хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ мөнгөө төлөхийг цай, талхныхаа нэгэн адил чухалчилдаг. Гэтэл манай аймгийн ИТХ-ын зарим тэргүүлэгч аминыхаа бүү хэл ашиг орлого олдог бизнесийн газрынхаа хэрэглэсэн тог, цахилгааны мөнгийг төлөлгүй луу унждаг ажээ. Тухайлбал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Доржпүрэв, Р.Рагчаа нар ресторан, лоонж ажилуулдаг. Тэд хувийн бизнестээ хэрэглэсэн цахилгааны мөнгийг өгөлгүй “Эрчим хүчний тухай хууль”-ийг санаатайгаар зөрчдөг бололтой. Тус хуулийн 20.1.2-т “...иргэн, аж ахуйн нэгж сар бүр хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчнийхээ мөнгийг төлнө” хэмээн заасан байдаг. Тэргүүлэгч Д.Доржпүрэвийн “ONYX”ресторан “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Өр барагдуулах албанд 500 мянган төгрөгийн, Хот тохижуулах газрын дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Р.Рагчаагийн “ROYAL” лоонж нь “Эрдэнэт-Ус дулаан түгээх станц” ОНӨХК-д 5-7 сая өртэй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Дээрх байгууллагуудын зүгээс удаа дараа тогны мөнгөө төлөхийг шаардаж улмаар цахилгааныг нь удаа дараа түр хугацаагаар салгаж ч үзжээ. Гэтэл эрхэм тэргүүлэгчид хэрэглэсэн тог цахилгааныхаа үнийг төлөхийн оронд ажил, албан тушаалаа ашиглан “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-ийн захирал Г.Баттуяа, “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн захирал Р.Гантулга нар луу утас цохин гэрлээ буцаагаад залгуулдаг гэнэ. Байгууллагын дээрх хоёр захирал аймгийн ИТХ-ын тэргүүлэгч эрхмүүдийн хувийн бизнесийг хохироохгүйн тулд доод тушаалын хүсүүстээ “Тогыг нь залга” гэдэг лүндэн гэнэ. Дээрх нэр бүхий тэргүүлэгчдийн гэрэл цахилгааны өр төлбөрийн талаар Өр барагдуулах албанаас тодруулах гэсэн боловч “Даргын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Ямартаа ч тэр хүмүүс тогны мөнгөнийхөө хагас хугасыг нь төлсөн тухай манай байцаагчид ярьж байсан” гэхээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Эндээс харвал манай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид утасны цаанаас амины ажлаа багагүй амжуулдаг ажээ. Гэр хороололд амьдардаг жирийн нэгэн иргэн есдүгээр сарын тогны мөнгө болох 20 мянган төгрөгөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн бол гэрлээ таслуулна. Гэрлийн мөнгөн дээрээ нэмээд тог залгасан үйлчилгээний хөлс гээд 2500 төгрөг нэмж төлдөг. Гэтэл дарга нар эрх мэдлээ төрийн байгууллагад ч гаргадаг гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө гарсан “Албан тушаал гэдэг зардалгүй амьдрахын нэр үү” нийтлэлээс харагдаад байх шиг . Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сар бүр 200 мянган төгрөгийн урамшууллын мөнгө авдаг. Р.Рагчаа дарга Хот тохижуулах газраас цалин авдаг. АН аймгийн төсвөөс суудлын мөнгө гэж 30 гаруй сая төгрөг авдаг ажээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ