МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Дамба-Очир ирэх сонгуульд өрсөлдөхөө илэрхийлэв
Д.Дамба-Очир ирэх сонгуульд өрсөлдөхөө илэрхийлэв
Эрдэнэтчүүдийн итгэлийг 2008-2012 онд хүлээж, МАН-аас УИХ-д сонгогдож байсан Д.Дамба-Очир ирэх сонгуульд дахин хүч үзэхээ илэрхийлсэн байна. Эрдэнэтийн овооны дэргэдээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1990-ээд оны эхэн үед “Очир төв” компанийг үүсгэн байгуулсан энэ эрхэм одоог хүртэл Эрдэнэтдээ данстай, Орхон аймгийн татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлдэг томоохон аж ахуйгаа өөд нь татсаар яваа. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд 100 гаруйхан хүнээр өвдөг шороодсон түүнийг өрсөлдөгч намынх нь лидерүүд хүртэл иргэдийн дунд нэр сайтай байгааг нь хүлээн зөвшөөрдөг. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн чимээ эрт эхэлсэн Орхон аймагт нэр дэвшихээр горилж яваа зарим нэг хүмүүсийн зүгээс “Д.Дамба-Очир энэ сонгуульд өрсөлдөхгүй” гэсэн бор шувуу нисгэж, түүний өмнөөс иргэдтэй гар барьж мэндэлсэн гэнэ. Иймд 2016 оны сонгуульд нэр дэвшихэд намайг иргэд хэр хүлээж авах вэ гэж судалж мэдэхээр тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын зарим нэг анхан шатны үүрээр орж, иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. “Эрдэнэтчүүдийн төлөө би бодитой зүйл хийх ёстой өртэй хүн” гэж өөрийгөө тодорхойлдог Д.Дамба-Очир Эрдэнэтийнхэнтэйгээ уулзаад, ирэх сонгуульд өрсөлдөхөд бэлэн байгаагаа илэрхийлээд орон нутгийн телевизүүдэд ярилцлага өгөөд буцжээ. Гаднаас чемодантай ирж, ард иргэдэд хайр зарлаад эхэлсэн олон горилогч нарт Д.Дамба-Очир хатуу самар болох нь тодорхой.
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА