МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Шилэн дансны мэдээлэл хангалтгүй, дэлгэрэнгүй бус байна
Аймгийн Шилэн дансны мэдээлэл хангалтгүй, дэлгэрэнгүй бус байна
Шилэн дансны тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. Шилэн данстай холбоотой сөрөг мэдээллүүд цахим ертөнцөөр тархаж, төсвийн байгууллагууд орлого, зарлагаа нээлттэй болгосон нэртэй ч хууль бус зарцуулалт байгааг мэдээлсээр байна. Иймд Үндэсний Аудитын газраас аймгуудын Аудитын газруудад хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх удирдамж явуулсан байна. Улсын хэмжээнд твиттер ертөнцөд “Цогоо гуай” нэрээр жиргэдэг жиргээч Шилэн дансны шившигтэй явдлууд мэдээллийн дор бүх яамд, томоохон газрууд, аймгуудын шилэн дансны мэдээллийг олон нийтэд ил болгосон. Мөн шилэн дансны мэдээллийг хуулийн дагуу хөтөлдөггүй, ихээхэн хэмжээний мөнгө хөрөнгө дарж нуугдуулсан байх магадлалтай нэр бүхий 15 аймгийн Засаг даргыг Авлигатай тэмцэх газар өгөх гэж байгаа талаар жиргэсэн. Иймээс УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр хүсэлт гаргасны дагуу Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Үндэсний  Аудитын газар, Авлигатай тэмцэх газарт үүрэг болгожээ. Үүний дагуу Үндэсний Аудитын газраас бүх аймгуудын Аудитын газарт төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоот бүх аж ахуйн нэгж, аймаг орон нутгийн хурлын байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт явуулах шалгалтын удирдамжийг ирүүлжээ.  Энэ талаар Орхон аймгийн Аудитын газрын дарга Б.Цогбадрахаас тодруулахад “Үндэсний Аудитын газраас шалгалтыг энэ сарын 15-наас эхэлж 2016 оны нэгдүгээр сарын 15-нд дуусгахыг үүрэг болгосон” гэж мэдэгдлээ. Үндэсний аудитын газраас ирүүлсэн шалгалтын удирдамжийн дагуу аймгийн Аудитын газраас төсвийн бүх байгууллага санхүүгийн мэдээллээ шилэн дансанд хуулийн дагуу байршуулсан талаар шалгалт хийх юм. Энэхүү шалгалт Шилэн дансны тухай хуулийн 8-р зүйлийн 8.1, 8.3 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.1 дэх заалтыг үндэслэн явуулах гэж байна. Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Эрдэнэт.мн сайтад байршуулсан “Шилэн данс” гэсэн цонх руу ороход иргэдийн хамгийн ихээр сонирхдог Тендерийн шалгаруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл, Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн их хэмжээний хэлцлийн талаарх мэдээллийг байршуулаагүй. Зөвхөн лавлагаа өгөх албан тушаалтны харилцах утсыг бичжээ. Шилэн дансны тухай хуулинд дээрх мэдээллийг дэлгэрэнгүй тавьж, лавлах шаардлага гарвал харилцах утасны дугаарыг тавихыг заасан. Үүнээс харахад, манай аймгийн ЗДТГ-ын  Шилэн дансны мэдээлэл дэлгэрэнгүй биш байна.  Мөн Орхон аймгийн ИТХ-ын байгууллага Эрдэнэтийн иргэдэд танил болсон ith-orhon.mn сайтад Шилэн дансны мэдээллээ байршуулаагүй. Харин orkhon.khural.mn гэсэн аймгуудын нэгдсэн сайтад тавьсан нь Орхон аймгийн иргэдийг төөрөлдүүлэх хандлага үүсгэжээ. М.Мөнх
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН