БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн
Энэ өдөр буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Монголын их эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч их эзэн богд Чингис хаан ухаант Өэлүн хатнаас атгандаа нөж атган төрсөн болохыг Монголын түүхчид төдийгүй, гадаадын монголч эрдэмтэд тогтоосон билээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэхээр болсон. УИХ-аас энэ өдрийг албан ёсоор амралтын өдөр болгон хуульчилсан юм.  Наран мандах зүг болох дорноос наран шингэх өрнийг хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг монгол морины туурайгаар тамгалсан өвгөдийн түүхээр энэ өдөр бид бахархаж, Их эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч өнгөрсөн мянганы дэлхийн хүн хэмээн нэрлэгдсэн эзэн богд Чингис хаанаараа омогших сэдлийг бидэнд жил бүр төрүүлдэг өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг монголчууд яахин мартах вэ. Харин ч энэ өдрийг өнөөгийн монголчуудын төрсөн өдөр, бахархалт өдөр болгон тэмдэглэж байгаа. Ингээд манай сайтын зүгээс уншигч та бүхэндээ “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг хүргэж  Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт их бичгийн хүн Дэндэвийн Пүрэвдорж ахайтны тэртээ 1960-аад оны үед бичсэн “Чингис” шүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Их зохиолч маань 1962 онд Монголын төр их эзэн богд Чингис хааны 800 жилийг ойг тэмдэглэх болсон тэр үед эл бүтээлээ урласан агаад тун удалгүй шүлэгч, шүлэг хоёр хэлмэгдлийн хар шуурганд өртсөн түүхтэй. Улмаар тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчоо, Уран зохиолыг хянах газраас “Чингис” шүлгийг албан ёсоор хориглосон байдаг. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын буянаар их найрагчийн энэ шүлэг сая л нэг эрх чөлөөтэйгээр монголчуудад нээлттэй болсон юм.                                      Чингис   Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм                   Тэмүүжин-сумын зэвнээс гараагүй юм Тэмүүжин-Өэлүн эхээс төрсөн юм Тэмүүжин-өрлөг түүхээс гарсан юм. Амар заяа хомс доголон нулимст хорвоод Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм. Оонын халиун зоо шиг халхын саруул талд Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм. Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм. Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд Хөө хуяг нөмөрсөн их Монгол дэвсэн юм. Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархлаж Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж Түмэн-Эхийн харайсан эх нутгийн бэлчирт Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм. Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм Хүлэг морьдын туурай өрнө дорныг цөмлөж Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгисэн юм. Тиймээ! Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй Тиймээ! Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй Тиймээ! Чингис өндөр Алтайн зартай юм Тиймээ! Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм. Хойч үедээ тэр хар буруу санаагүй Хорин гангийн гачаалд хатан Онон ширгээгүй Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан Ямар ч байсан Чингис Хангарьд шиг хальж Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм. Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм Чингис-нумын хөвчнөөс төрөөгүй юм Чингис-сумын зэвнээс гараагүй юм Чингис-Өэлүн эхээс төрсөн юм Чингис-Өрлөг Монголоос гарсан юм.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ