БААСАН
2025.07.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүний эрхэнд халдаж, хууль бусаар чагнаж тагнажээ
Хүний эрхэнд халдаж, хууль бусаар чагнаж тагнажээ
Эрх баригч АН-ын Иргэдийн хурлын тэрүүлэгч, намын нэрээр нөлөө бүхий албан тушаалд тухалсан эрхэм захын гэр хорооллын цэцэрлэгийн эрхлэгч эмэгтэйг хэдхэн хоногийн дотор ажилгүй болгож, гудамжинд хөөгөөд гаргачих юм. Эрхэм даргын хувийн байгууллагын ажилтан хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр цэцэрлэгийн эрхлэгч дээр очиход, эрхлэгч “Харьяалалын бус хүүхэд учраас манайх шууд авах боломжгүй. Та шилжүүлгээ хийлгээд ир” гэсэн хариу өгөөд гаргажээ. Удалгүй нөгөө хүн дахин ирэхдээ “Эрхэм даргын нэрийг хэлж, манай хүүхдийг заавал авахыг хэлүүлж байгааг дуулгаж”. Ийнхүү орохдоо гар утсаа бичлэг дээр нь тавиад, цэцэрлэгийн эрхлэгчийн бүх яриаг бичиж авсан байна. Эрхлэгч хүүхдээ өгч болно. Манай цэцэрлэгийн 40 жилийн ой болох гэж байгаа. Гадаа тоглоомын талбайгаа тохижуулж, үлгэрийн баатрууд хийх юм. Та хандив өгөөрэй гэж хэлсэн аж. Иймэрхүү яриа ямар ч цэцэрлэг дээр өрнөдөг. Тэр эцэг эх хандив өгөхгүй ч байсан болно. Өнгөрсөн жил аймгийн Боловсролын газрын даргын тушаалаар цэцэрлэгийн тохижилт, сургалт хүмүүжилд зориулаад цөөн төгрөгийн хандив авах тусгай дансыг цэцэрлэгүүд Төрийн банкин дээр нээгээд, түүгээр дамжуулан бага зэрэг хандив цуглуулдаг болсон. Бид бүхэл өдрийн туршид санаа амар ажил төрлөө эрхлэхэд хүүхдийг минь үнэ төлбөргүй харж, зааж сургаж байгаа цэцэрлэг, багш нарт 20 мянган төгрөгийн хандив данс руу нь хийж л байдаг. Энэ бол үр хүүхэдтэй хэн бүхний хувьд төвөгшөөх асуудал биш. Цэцэрлэгийн эрхлэгчийн яриаг нууцаар бичиж, утсан дээр бичлэг хийсэн эрхэм даргын ажилтан хүүхдээ тэднийд өгч чаджээ. Гэсэн ч сүр хүчтэй даргын нэрийг дуулаад бөхөлзөж долдогоноогүй, хэдхэн төгрөгийн хандив өгөхийг санал болгосон цэцэрлэгийн эрхлэгчийг ажилгүй болгожээ. Ардчилагчдад хүн чанар гэж байна уу. Эрхлэгч бүсгүй нөхрөө алдсан, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Цэцэрлэгийн хамт олон эрх мэдэлтэй аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчийн энэ дээрэнгүй үйлдлийг жигшин зэвүүцэж, эсэргүүцэн жагсаж, ажил хаяхад ч бэлэн байгаа гэнэ. Өөрийнхөө ажилтанд үүрэг өгч хүний эрхэнд бүдүүлгээр халдсан тэргүүлэгч цэцэрлэгийн багш бүсгүйг сүүлийн үеийн хошин шог дээр гараад байгаа “Би чамайг 9911-ээр зодох уу, эсвэл 9191-ээр зодох уу” гэдэгчлэн утасны цаанаас төрийн албан тушаалаар дарамтлан арай л барьж авч балбаагүй юм байх. Аргаа барсан бүсгүй “надад утсаар ярих зав алга” гэж хэлээд утсыг нь тасалсаны төлөө аймгийн ИТХ-ын төлөөлөгч нөхөр удаа дараа залгаж хэл амаар доромжлон бүр сүүлдээ намынхаа нөхдөөс дэмжлэг авч байгаад ажлаа хийж яваа жирийн нэгэн эмэгтэйг амьдралгүй болгосон тухай яригдаж эхэллээ. Бүр сүүлдээ цэцэрлэгийн багш эмэгтэйд арслан бар шиг дүрээ үзүүлэн ажил, амьдралгүй болгохын тулд аймгийн Засаг даргын захирамжийг гурван ч удаа гаргуулж дөнгөсөн өнөөх тэргүүлэгч нөхөр “Ингээд чи хүний өмнөөс томорч бай. Ажилтай байх эсэхийг чинь би мэднэ” хэмээн дарамталжээ. Бүсгүйн ар гэрийнхэн хүнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын Ерөнхий прокурор Д.Энх-Амгалан болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, нэр бүхий эрхэм гишүүдэд хандаж байгаа аж. Өнөөдөр манай улсын ямар ч хууль тогтоомжид хууль бусаар хүнийг тагнаж чагнах, мэдээлэл авах, олохыг хориглодог. Гэтэл манай аймагт юу болоод байна вэ, М.Батчимэг гишүүн ээ. Саяхан манай аймгийн удирдлагуудын тансаг хэрэглээний талаар УИХ-ын нэгдсэн чуулган дээр анх удаа яригдлаа хэмээн бахархалтайгаар В.Сумъяасүх дарга тамгын газрынхандаа ярьж “бид хариуг нь өгнө” гэж мэдэгдэж байсан. Одоо тэгвэл түүнээс ч дор юм болох нь. Төрийн ажил хийж байгаа таныг болон хувьд ажиллаж буй чамайг манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тэр дундаа АН-ын зарим эрхмүүд хүн явуулаад утсаар яриаг чинь авах гээд үүдэнд чинь сууж байх нь. Энэ ардчилал мөн үү, ардчиллын зарчим уу гэдгийг энэ намын дарга, гишүүдээс асуумаар байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн үндсэн ажил нь иргэдээ тагнаж, чагнах явдал мөн үү гэдгийг ч Б.Мягмарсүрэн даргаас асуумаар байна. Удахгүй, арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн өдөр тохиох гэж байна шүү, эрх баригчид аа.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ