МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Засаг даргын зөвлөлийн хурал хаалттай боллоо
Засаг даргын зөвлөлийн хурал хаалттай боллоо
Улс тунхагласны баярын өдөр болсон аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан хэвлэлийнхэнд “хаалттай” болж өнгөрлөө. Өмнө нь “Засаг даргын зөвлөл хуралдана” хэмээх зарыг хэвлэлийнхэнд түгээдэг байсан бол энэ удаад хэвлэлийнхэнээс нууцхан, зар тараалгүй хуралдсаны шалтгаан нь тун энгийн аж. Энэ удаагийн хурлаар Аймгийн эдийн засаг, нийгмийн 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2016 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай. Аймгийн 2015 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 оны тодотгосон төсөв, 2016 оны төсвийн төслийн тухай. Жаргалант сумын Малчин багийн зохион байгуулалтыг өөрчлөх саналын тухай. Зоорь, хүлэмжийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг шалгаруулан урамшуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Хоёрдугаар асуудал болох “Аймгийн 2015 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 оны тодотгосон төсөв, 2016 оны төсвийн төслийн тухай” яригдах болсон учраас Тамгын газрын зүгээс хэвлэлийнхэнээс зайгаа барьжээ. Сонгуулийн жилийн төсвийг аймгийн ИТХ-д оруулахын өмнө ЗДТГ-ынхан ийнхүү хэвлэлийнхэнээс нууцалж байгаад зарим нэг төсөл хөтөлбөрт тусгагдсан мөнгөний талаарх мэдээллийг нийтэд ил болгохгүйг хичээсэн бололтой.
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА