ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Болор сайд Эрдэнэтчүүдийг боловсон маягаар “дээрэмджээ”
Б.Болор сайд Эрдэнэтчүүдийг боловсон маягаар “дээрэмджээ”
Сошиал ертөнцийнхөн нэгэн сонирхолтой мэдээллийг түгээсэн байдаг. “Монгол улсын төрийн данс нь Шилэн Засгийн газрын Сангийн сайд нь Болор учраас манай улс галзуу хөгжих нь ээ” хэмээсэн жиргээнээс харвал нэгийг хэлээд байх шиг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Сангийн сайд Б.Болор шилэн дансаа нэвт хараад Эрдэнэтчүүдийг “дээрэмджээ”. Аравдугаар сарын эхээр Сангийн яамны зүгээс төр, төсвийн байгууллагуудын бүхий л харилцах данс, тэр бүү хэл аймаг, орон нутгийн сангуудын гүйлгээг хааж байсан. Ямар сайндаа л энэ үеэр манай аймгийн дарга нар “төрийн төлөө зүтгэхийн тулд машиныхаа бензины мөнгийг халааснаасаа гаргаж байгаа”-гаа гайхаж шуугисан. Уг нь бензингүй бол хоёр зээрдээрээ туухад асуудал амархан шийдэгдэх байтал заавал машин унаад гэр ажил хоёрын хооронд давхидаг “ямбатай ямаа” болсон дарга нар хувийнхаа мөнгөөр авсан бензин талоноо эхнэрийнхээ зурагнаас ч илүү нандигнан хадгалж байгаа тухай дуулдаж байна. Ийнхүү нэг хэсэгтээ бүх дансаа хаалгасан төсвийнхөн одоо ч гэсэн зутруу, гундуухан, өнгө муутай байгаа гэнэ. В.Сумъяасүх даргын шийдвэрээр аймгийн ЗДТГ-ын халаалтыг багасгасан,  утас, интернэтийн зардалаа хэмнэхийн тулд салгуулсан, ариун цэврийн өрөөний цаасны төсвийг хуу танасан, цалингаас өөр мөнгө гаргахгүй тухай мэдээлэл байна. Энэ хугацаанд Б.Болор сайдад “дээрэмдүүлсэн” мөнгөнийхөө араас аймгаараа хөдлөөд ч авч чадахгүйд хүрч аргаа барахдаа уран арга, мэргэн ухаанаа уралдуулсан дуулдана. Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн Сангийн сайд Б.Болортой үй зайгүй найз учраас аймгийн 100 гаруй мянган иргэнийхээ төлөө нийслэлийн зүг хүлгийн жолоо залж учир байдлаа танилцуулан, танил талаа ашиглан хэдэн төгрөгөө олж ирэх гэж байгаад цасанд боогдон золтой л хөл гарын хуруугаа хөлдөөчихөлгүй замын дундаас эргэн ирсэн сурагтай. Өнөөдрийн байдлаар “Орон нутгийн хөгжлийн сан”, “Орон нутгийн хөрөнгө оруулалтын сан”, ”Эрдэнэт сан”, “Аймгийн Засаг даргын нөөц сан”, “Авто замын сан” зэрэг олон санг Сангийн яамнаас эрхийг нь нээхгүй байгаа талаар дарга нар ам уралдан аян шалтаг заан шаагиж байна. Б.Болор сайдын аравдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу манай аймгийн дээрх олон сангийн эрхийг хааж тэнд байгаа 20 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс татаас авдаг аймгуудын төрийн албан хаагчид болон тэтгэвэрийнхний мөнгөнд зарцуулсан бололтой. Улсаас татаас авдаггүй Орхон, Өмнөговь, Сүхбаатар гурван аймгийн дансыг нь хааж байгаад хийсэн Сангийн яамны энэ “дээрэм” орон нутгийнханы хувьд уур бухимдлыг нь хүргээд байгаа. Манай аймгийн хэмжээнд 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хөлс одоо болтол тодорхойгүй хугацаагаар царцчихсан, хувийн хэвшлийнхэн өдөр бүр мөнгөө сураглахаар аймгийн дарга нар, Санхүү, төрийн сангийн хэлтсийнхэн “Сангийн яам данс нээгээгүй байгаа” гэдэг үгийг тоть мэт давтсаар хоёр сарын нүүр үзэж байна. Хамгийн сүүлийн мэдээллээс харвал Өмнөговь, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Бадраа, Ж.Батсуурь нар дээгүүр доогуур гүйж байгаад дансуудаа нээлгэж, Сангийн яамнаас авах ёстой хэдэн арван тэрбум төгрөгөө авсан байна.  Гэтэл манай аймгийн хувьд байдаггүй. Энэ сарын 26-нд аймгийн ЗДТГ-ын ажилтнуудын цалин буусан. Цалингаас өөр ямар ч гүйлгээ гарахгүй, гарах гээд ч мөнгө байхгүй гэсэн мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Шилэн данстай харьцуулж харлаа. Арваннэгдүгээр сарын 23-нд “Хан Аттрибут” компанид 18 сая, “Сэцэд” компанид 38.5 сая, Улсын бүртгэлийн хэлтэст 11.9 сая, “Сэцэд” компанид дахин 25.6 сая, “Классик тохижилт ” компанид 38.6 сая төгрөг шилжүүлжээ. Мөн БТСГ-ын дансанд 7.2 сая, “Булган трейд” ХХК-д 25 сая, “Баганадант” ХХК-д 54.8 сая төгрөгийг, нийтдээ энэ сард 219.6 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байх юм. Манай аймгийн зарим нэг дарга нарын  “Засгийн газар тун удахгүй их хэмжээний зээл аваад Эрдэнэтчүүдээс зээлсэн мөнгөө эргүүлэн төлнө. Эдийн засаг ч сайжирна” хэмээх ярианаас харвал хувийн хэвшлийнхэний  толгой дээр мөддөө нар мандахгүй бололтой. Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНРТ-ээр мэдэгдэл хийж “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гацаанаас гарч өнөө маргаашгүй төрийн дансанд 70 сая ам.доллар буюу 140 тэрбум төгрөг орж ирнэ, он гараад нэг их удалгүй 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт манайх руу урсах гэж байгаа тухай чихэнд чимэгтэй мэдээллийг дуулгасан. “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” гэсэн уриа дэвшүүлсэн Ерөнхий сайдын хувьд дээрх мэдэгдэл нь иргэддээ барьсан шинэ жилийн бэлэг бололтой.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/