БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Очирваанийн хүүдүүд шилдгүүдээ шалгарууллаа
Очирваанийн хүүдүүд шилдгүүдээ шалгарууллаа
Өвлийн дунд шар хулгана сарын улаагчин туулай өдөр Отгонтэнгэр Очирваань уулаараа овоглосон Завхан нутгийн хүүхдүүд 2015 оноо үдэж шинэ жилээ угтсан ёслолын цэнгүүнийг “Gold” ресторанд зохион байгуулсан юм. Энэ удаагийн цэнгүүнийг “Завханы хүүхдүүүд” нийгэмд үйлчлэх ТББ-аас санаачлан Орхон аймаг, Эрдэнэт хотноо ажиллаж, амьдарч байгаа завханчуудынхаа үйл хэргийг алдаршуулах ирэх ондоо ажил, бүтээлийн амьжилт гаргахыг ерөөн нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөсөн. Ёслолын ажиллагаанд “Завханы хүүхдүүд” НҮТББ-ын тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал, Яруу сумын уугуул Б.Намхайнямбуу, дэд тэргүүн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Гадаад худалдаа эрхэлсэн орлогч захирал, Идэр сумын уугуул Б.Болдбаатар, дэд тэргүүн Баян-Өндөр сумын Засаг дарга, Идэр сумын уугуул И.Баасанжав тэргүүтэй удирдлагуудаас гадна Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа Завхан аймгийн уугуул иргэд болох Монгол улсын хөдөлмөрийн баатар Тэлмэн сумын уугуул П.Нямжав, Б.Даваа, Д.Даваахүү, Г.Дамдинжав нарын гавьяат цолтнууд оролцлоо.          Өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотноо Завхан аймгийн харьяат 6500 гаруй хүн ажиллаж амьдарч байгаа аж. Тэдний дунд Монгол улсын хөдөлмөрийн баатар гурав, гавьяат цолтон таван хүн ажиллаж, амьдарч байна. “Завханы хүүхдүүд” НҮТББ-ын зүгээс шинэ жилийн баяраараа тэргүүн дээд “Бадархундага” шагналтан нэг, “Вансэмбэрүү” шагналтан 5, Салбарын шилдэг 9 нийт 15 хүнийг 2015 оны шилдгүүдээр галгаруулсан юм. 2015 оны “Бадархундага” шагналын эзнээр ренбүчи, хутагт лам Тэлмэн сумын уугуул З.Гончигжавыг тодруулсан байна. Энэ оны “Вансэмбэрүү” шагналтнаар хөдөлмөрийн баатар П.Нямжав, Баянтэс сумын уугуул Х.Лувсаншарав, Цэцэн-Уул сумын уугуул Г.Шархүү, Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга асан Б.Батхуяг, “Бүтээл” компанийн захирал, Түдэвтэй сумын уугуул Г.Баярцогт нарыг шалгаруулан өргөмжиллөө. Боловсролын салбарын шилдэг ажилтнаар Г.Гүнчинсүрэн, Банк, санхүүгийн шилдэг ажилтнаар ахмад банкир Д.Магвансүрэн, төр, нийгмийн салбарын шилдэг ажилтнаар Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн МХГ-ын хэлтсийн дарга Д.Мөнхболд, уул,уурхайн салбарын шилдэг ажилтнаар Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн дарга Ургамал сумын уугуул Д.Эрдэнэцогт, худалдаа, үйлчилгээний салбарыэн шилдэг ажилтнаар “Од дөл” ХХК-ийн захирал, Улиастай сумын уугуул Ө.Алтансувд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтнаар Монгол улсын манлай уяач, Цагаанхайрхан сумын уугуул Д.Жаргал, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг ажилтнаар Эрдэнэхайрхан сумын уугуул Б.Ганчимэг, эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар “Ачит” эмнэлгийн ерөнхий эмч, Эрдэнэхайрхан сумын уугуул Б.Цэнджав, урлаг спортын салбарын шилдэг ажилтнаар “Эрдэм” ахлах суигуулийн менежер Тосонцэнгэл сумын уугуул Д.Бат-Ундрах нар шалгарсан юм. Шинэ жилийн үеэр хүрэлцэн ирсэн зочдынхоо дунд 500 мянган төгрөгийн нэг азтан, 300 мянган төгрөгийн нэг азтан, 100 мянган төгрөгн 5 азтан, ирэх оны зургаадугаар сард “Мажаа” амралтанд хоёр хоног амрах 48 азтан нийтдээ 55 азьан шалгаруулсан юм. Энэ үеэр Ургамал сумын уугуул Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогт “манай фабрик 600 гаруй ажилтантай. Тэдний 170 гаруй нь Завханы хүүхдүүд байдаг. Энэ жилээс эхлэн маиний зүгээс фабрикийн нэрэмжит 100 ам.долларын азтан шалгаруулахаар шийдвэр гаргалаа” хэмээсний дагуу сугалаа явуулахад “Эрдэнэтийн хөгжил, бидний зүтгэл” ТББ-ын тэргүүн Д.Энхтайван азтанаар шалгарсан. Азтан Д.Энхтайвантьь “Анх удаагаа нутгийн зөвлөлийнхөө шинэ жилийн баярын цэнгүүнд оролцоод 100 ам.долларын азтан болсондоо баярлаж байна. Би ч бас өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхнийхээ дунд 100 ам.долларын азтан шалгаруулах сугалаа явуулах боллоо” гэсэн юм. Ийнхүү “Завханы хүүхдүүд” НҮТББ-ын шинэ жилийн цэнгүүн азтай одтой ам,долларын азтануудтай, ажил үйлсээрээ шалгарсан шилдгүүтэй, инээд наргиан баяр хөөр ундарсан сайхан үдэш болж өнгөрлөө. “... Очирваань уулын цагаан үүл      Орчлонд биднийг дагаж нүүдэг      Мөнхийн ногоон арц, хүж нь хүртэл      Мөр, замыг минь хучиж ургадаг...” хэмээн шүлэглэн дуу алдсан төрийн соёрхолт, яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн шүлэглэсэнчлэн Очирваанийн хүүхдүүд орчлонд адтай, азтай явна аа.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ