БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мэндчилгээ
Мэндчилгээ
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.МЯГМАРСҮРЭН Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэддээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Жилээс жилд өргөжин тэлж, өнгө нэмж байгаа Эрдэнэт хотын маань халуун ам болсон олон мянган айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, нийт иргэд маань улиран одож буй 2015 оныхоо ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэж, шинэ оны зорилго, зорилтоо тодорхойлж, хийж амжуулах ажлуудаа төлөвлөж байгаа энэ сайхан цаг мөчид та бүхэнтэйгээ учран золгож, мэндчилж байгаадаа баяртай байна. Бүхнийг эрхшээгч он цагийн нэгэн хуудас эргэж байна. Хэнийг ч үл хүлээн урсан өнгөрч байгаа цаг хугацааг бид удаашруулж, зогсоож чадахгүй. Гагцхүү цаг хугацаатай уралдаж урагшлах, өрсөж бүтээх боломж бидэнд бий. Цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй ашиглаж байгаагаас бидний ажил амьдрал, амжилт бүтээл, хөгжил дэвшил хэмжигдэнэ. Шинэ оны босгон дээр Эрдэнэт хотын маань иргэн бүр өнгөрснөө эргэн харж, хийж бүтээснээ дүгнэж, алдаа оноогоо тунгааж байгаа гэдэгт итгэлтэй байна. Аймаг, орон нутгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдээ төлөөлөн ажилладаг хурлын байгууллага ч мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг хоёр оны заагт эргэн харж байна. 2016 он гарснаар 2012 оны орон нутгийн сонгуулиар бүрдсэн Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил эхэлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Аймгийн ИТХ нийт 27 удаа хуралдаж аймаг, орон нутгийн ажил амьдралтай холбоотой олон чухал шийдвэрүүдийг гаргаж тэдгээр нь бодит ажил хэрэг болсон байна. Тэр бүхнийг нэг бүрчлэн тоочих боломжгүй ч Эрдэнэт хотын хөгжлийг урагшлуулсан олон ажлаас заримыг нь онцлон тэмдэглэхийг хүслээ. Эрдэнэт хотын маань иргэд шинэ замаар зорчиж байна. Орон сууцны хорооллын доторх автозамууд бүрэн шинэчлэгдэж, гэр хорооллын багууд дардан сайхан засмал замтай боллоо. Эрдэнэт хотын шөнө өдөр шиг гэрэлтэж, гэр хорооллын гудамжууд шөнийн харанхуйгаас ангижирснаар иргэдийн аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөл сайжирч байна. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд хотын өнгө төрх болсон орон сууцны барилгуудыг будах ажил энэ жил эхэлсэн, ирэх жил дуусна. 2016 онд тохиох Эрдэнэт хотынхоо 40 жилийн түүхт ойгоо бид гэрэл гэгээтэй, өнгө зүстэй угтахаар ажиллаж байна. Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалт, Франц улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэж байгаа Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл ирэх онд ашиглалтад орно. Энэ бол Эрдэнэт хотын өргөжин тэлэх ирээдүйг харсан, том хотын суурь бэлтгэлийг хангасан чухал ажил болж байгаа юм. Энэ мэтчилэн дурдвал олон ажлыг нэрлэж болно. Эрдэнэтчүүд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж ажил үйлс, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. 2016 онд айл бүр аз жаргал, баяр хөөртэй, хүн бүр эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан баярлаарай.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ