ЛХАГВА
2025.05.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бугатынханаас ичиж амьдаръя, Эрдэнэтчүүд ээ
Бугатынханаас ичиж амьдаръя, Эрдэнэтчүүд ээ
Жил бүрийн хавар, намар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бид бүхэн мод тарьдаг болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Манай аймгийнхан энэ ажилд идэвхтэй оролцдог. Өнгөрсөн жил Засгийн газраас улсын хэмжээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулж орон нутгийн удирдлагуудыг энэ ажилд ач холбогдол өгч оролцохыг албан тушаалтнуудад үүрэг болгосон байдаг. Оны өмнөхөн Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд Н.Батцэрэг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий ажлыг дүгнэж, урамшуулсан юм.Энэ мэдээллийг хараад үнэндээ нүдэндээ итгэсэнгүй. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий шилдэг аймгаар 89.1 оноогоор Дорнод аймаг шалгарсан байна. Хоёр, гуравдугаар байрт Хэнтий, Дархан-Уул аймаг тодорчээ. Шилдэг сумаар Дорнод аймгийн Хэрлэн сум шалгарч бусдыгаа манлайлсан байх юм. Түүний араас Булган аймгийн Бугат сум шалгарч улсад хоёрдугаар байр эзэлжээ. Гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн Орхон сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо сум орсон байна. Манай аймгийн удирдлагууд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д нэгдэж тэдэн мод тарьлаа гээд зурагтаар гарч энд тэнд мод тарьж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ бид хөрш зэргэлдээх Булган аймгийн Бугат сумын иргэдээс ч дор ажиллажээ, дарга нар аа. Орхончууд бид “Нэг сая мод тарих хөдөлгөөн”-д хийсэн ажлаараа 21 аймгаас 19-д орсон байх юм. Бугат сум 3000 хүрэхгүй хүн амтай. Гэтэл манай аймаг албан бус тоогоор 100 мянга хол давсан оршин суугчтай. Хүний олноор ааглаад ч Бугат сумын иргэдээс бага мод тарьсан гэхэд нэг их хол зөрөхгүй. Аймгийн ИТХ-аас ногоон байгууламж, ногоон орчин байгуулах, цэцэрлэгжүүлэхэд багагүй хэмжээний хөрөнгө мөнгө гаргадаг. Тэр бүү хэл бусад аймаг, орон нутгаас ганцхан манайд “Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар бий. Х.Машбат даргатай Байгаль орчны газрынхан мод тарих, хашаа барих, нөхөн сэргээх чиглэлээр олон ажил хийхээр орон нутаг болон улсын төсвөөсих хэмжээний мөнгө, хөрөнгө авдаг. Жил бүрийн мод тарих өдрөөр Х.Машбат дарга цэнхэр дэлгэцээр “тэдэн мянган мод тарьлаа” гээд иргэдэд мэдээлэл өгөөд байсан нь цаасан дээрх тоо, олон түмний тархи угаасан мэдээлэл байсан уу. Эрдэнэтийн иргэдийн хувьд аливаа нэг уралдаанд оролцох гэж улайрч мод тарьдаггүй. Нэг талаар бидний хийх ёстой ажил, нөгөө талдаа буян бодож мод тарьдаг болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл энэ ажлыг нь зохион байгуулах аймаг, сумын удирдлага, мэргэжлийн байгууллага болох Байгаль орчны газрынхан улсын хэмжээнд Засгийн газраас зохион байгуулсан бүх нийтийг хамарсан ажлын явцад хэдэн мод тарьсанаа ч бараг мэдэхгүй шахам явна. Булган аймгийн Бугат сумын 3000 иргэн биднээс арай илүү сэтгэлээр энэ ажилд хандаж мод тарьжээ. Гэтэл манай аймгийн зарим дарга нар Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчин мод тарих өдрийг урагшлуулж, хойшлуулдаг жишиг тогтоосон. Бүр мод тарих өдрөөр амралтын газар очиж зохион байгуулалттай хүлээн авалт хийдэг нь биднийг Бугат сумынхнаас өөрсдийгөө ичихэд хүргэж байгааг эрх баригчид эргэж харах цаг болжээ. Х.Машбат даргатай аймгийн Байгаль орчны газрынхан дээд яамандаа эрдэнэтчүүдийн хийсэн ажлыг үнэн зөвөөр нь илтгэхийн оронд жил бүрийн эцэст төсвийн данс хаагдахын өмнө зарлагдаагүй үлдэгдэл мөнгөө хувааж авсан шигээ суудаг нь байгаль хамгаалагчдыг ажилдаа хэр ханддаг болохыг харуулаад байх шиг. Х.Машбат дарга дансны үлдэгдэл мөнгөө хуваахдаа “Чи тэд хоног Улаанбаатарт томилолтоор явсан. Томилолтон дээр чинь тав хоног нэмлээ. Чамд бэлэн 40 мянган төгрөг өгье. Шинэ жил болох гэж байхад 40 мянган төгрөг гэдэг мөнгө шүү” гээд ажилчиддаа бэлэн мөнгө өгч хууль зөрчиж ажилладаг нь мод тарих ажил амьдрал дээр биш цаасан дээр явдагийг харуулаад байна. Бүр сүүлдээ Х.Машбат дарга, түүний ажилчдын зүгээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө хүртэл ялгавартай хандаж “Манай байгууллага Юнивешнээр гардагтелевизэд л яриа өгнө, хамтарч ажиллана. Манай дарга нар юнивешн үздэг” гээд мангартаж байгаа нь мод тарих ажил зөвхөн эрхтэн мэдэлтнүүдэд хамаатай гэдгийг хэлээд байна. Эсвэл Б.Мягмарсүрэн, С.Дангаасүрэн хоёр даргад зориулж Х.Машбат даргатай Байгаль орчны газрынхан ажил хийдэг болсон уу гэж гайхахад хүргэх шиг. Мөн бас нэгэн сонирхолтой мэдээлэл анхаарал татаж байна. “2015 оны 11 дүгээр сараас Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнд агаарын бохирдол ихтэй Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Баянхонгор аймгийн Засаг дарга нар шинээр нэмэгдэн орлоо. Эдгээр аймгуудын Засаг дарга нар 2016 оноос эхлэн орон нутгийнхаа агаарын чанарыг сайжруулах асуудлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОНХАЖЯ-тай нягт хамтран ажиллахаар боллоо”гэсэн яамны мэдээллээс харвал манай аймаг агаарын бохирдлоороо анхаарлын төвд багтжээ гэдгийг эрхэм дарга нар мэдэж байгаа болов уу. Бодит байдал дээр өдрөөс өдөрт гэр хороолол хаягаа тэлж байхад орон нутгаас утаагүй зуух тараахаас өөр дорвитойхон ажил одоо болтол санаачлахгүй байна. Салхиныхаа дээд талд гэр хороололтой манай аймагт ямар ч сайхан эко хороолол байгуулаад иргэд нь утаагүй амьдарна гэдэг ёстой үлгэрийн далай мэт болно. Харин гэр хорооллын дэд бүтцийг байгуулах чиглэлээр Шанд, Их залуу,Наран багийн гэр хороололд дахин төлөвлөлт хийж дулаан, эрчим хүчээр хангах нь дарга нарын толгойны өвчин баймаар. Ингэхгүй бол Бугат сумын иргэдээс ч хол хоцрох нь, манай аймгийнхан.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил