БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Батдэлгэртэй заргалдаад барахгүй гэнэ үү
Г.Батдэлгэртэй заргалдаад барахгүй гэнэ үү
Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэрийн төрийн бус байгууллагатай хамтран мөнгө “идсэн” тухай нэг хэсэг баахан шуугисан. Бүр зарим тохиолдолд улсын хэмжээнд “тэргүүн туршлага” болохоор, бусад аймгийнханд “гарын авлага” байж мэдэх зүйлийн талаар манай аймгийн Нутгийн удирдлагын ордныхон өнөөг хүртэл ам ангайсангүй. Дуугүй байна гэдэг зөвшөөрсөний тэмдэг ч гэдэг. Нөгөө талаас “энэ талаар ам ангайхгүй байвал тэгэс хийгээд асуудал замхарна” гэж Нутгийн удирдлагын ордныхон ч тэр, Г.Батдэлгэр дарга ч тэр өнөөг болтол ус балгасан мэт дуугүй сууна. “Unen.mn” зэрэг төвийн зарим сайт, сонин дээр гарсан Г.Батдэлгэр даргатай холбоотой тэрхүү мэдээллээс харвал “Эрдэнэтийн 35 дугаар баазын /хуучнаар/ ахмад тээвэрчдийн нэгдэл болох “Эрдэнийн чулуу” холбооныхон улсын мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх гомдлыг холбогдох газруудад нь гаргаад байгаа аж. Учир нь Орхон аймгийн авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 15 сая төгрөг зувчуулсан байж магадгүй “хэрэг” гарчээ.Эрдэнэтийн авто тээврийн 90 жилийн ой өнгөрсөн онд болсон бөгөөд энэ ойн баярын хүрээнд аймгийн ЗДТГ-аас 15 сая төгрөг зарцуулахаар болсон аж. Гэтэл энэ ажлыг аймгийн Хөгжлийн бодлогын газрын дарга Г.Батдэлгэрт даалгасан бөгөөд тэрбээр танил нөхөртэйгөө хамтран халаасалсан байжбололтой. Тэрбээр авто тээврийн 90 жилийн ойн арга хэмжээтэй огт холбоогүй байгууллага болох Улаанбаатарын хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Алтанхуягтай үгсэж, гэрээ байгуулан улсаас гаргасан мөнгөний зорилгыг өөрчилсөн” гэх мэдээлэл оргүй хоосон зүйл биш бололтой. Үнэхээр өнгөрсөн жил аймгийн хэмжээнд Монгол оронд авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг улс орон даяараа өргөн дэлгэр тэмдэглэсэн. Аймгийн ЗДТГ-аас тодорхой нэгэн зорилгоор Эрдэнэтийн Технологийн сургуулийн багш, Улаанбаатар хот дахь Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Алтанхуягийн хувийн дансанд тэрхүү 15 сая төгрөгийг шилжүүлсэн бололтой. Эндээс харвал энэхүү 15 сая төгрөгийг эхнээс нь зувчуулах сонирхол нь хувийн дансанд шилжин орсон гэдэг мэдээллээс харагдана. Саяхан багш Б.Алтанхуяг энэ мөнгөний талаар ойр тойрныхондоо ам алдсан аж. Түүний албан бус “мэдэгдэл”-ээс харвал татвар төлөгчдийн халааснаас гарсан 15 сая төгрөг үнэн хэрэгтээ авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулах нэрийн дор аймгийн АН-ынханы эд эс болох МоАХ-ны зугаа цэнгэлд зарцуулагдсан байж болох гэнэ. Өнгөрсөн оны сүүлчээр аймгийн МоАХ-ны нэлээн хэдэн хүн далд гарын ивээн тэтгэлгээр Эрээн хот руу айлчилж, амарсан аж. Эрдэнэтээс Эрээн ороод 7 хоног амраад ирэхэд 10 гаруй хүнд багагүй хэмжээний мөнгө, хөрөнгө гарч таарна. Тэр мөнгө бол багш Б.Алтанхуягийн хувийн дансанд аймгийн ЗДТГ-аас шилжсэн тэрхүү 15 сая төгрөг байж болох гэнэ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь дээрх 15 сая төгрөгнөөс гурван сая нь өнөөх Б.Алтанхуяг багшийн дансанд одоо болтол байгаа сураг бий. Тэгэхлээр Г.Батдэлгэр дарга ямар ч байсан аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд АН-ын дэргэдэх МоАХ фракцад гараа сунгаж гадагш нь явуулж гахай, тахианы мах идүүлж, ганц нэг хатуу сархдаар даруулга хийлгэн, Эрээн хотын захаар хэсүүлж, бас массажинд суулгах зэргээр намынхнаа харж үзсэн гэнэ. Г.Батдэлгэр дарга төрийн албанд ирэхээсээ өмнө аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал хашиж байсан. Тиймээс намын нэрийн өмнөөс төрийн өндөр албан тушаалд суусан хүний хувьд намынхаа ахмадуудад гараа сунгаж төрийн, татвар төлөгчдийн мөнгөөр тэднийг Эрээнд аялуулсан нь энэ байж. Харин үлдэгдэл 3 сая төгрөг нь гардан зохион байгуулсан Б.Алтанхуяг багшийн ажлын хөлс байсан юм болов уу даа, янз нь. “Unen.mn” зэрэг сайтуудад гарсан мэдээллээс харвал Г.Батдэлгэр дарга авто тээвэрчдийн 90 жилийн ойгоор ахмад тээвэрчдийн тухай ном гаргах нэрийдлээр 500 ширхэг номыг 10 сая төгрөгөөр хийсэн тухай ч байна. Ахмад тээвэрчдийн “Эрдэнийн чулуу” холбооныхон Г.Батдэлгэр даргын холбогдсон гэх дээрх мөнгө төгрөгний асуудлаар аймгийн хууль хяналтынханд ханджээ. Цагдаагаас багш Б.Алтанхуягаас энэ талаар мэдээлэл авсан бололтой. Б.Алтанхуяг “дээрх 15 сая төгрөгийн 12 саяар нь МОАХ-ныхныг Эрээнд зугаацуулсан, үлдсэн мөнгө нь дансанд байгаа” гэх тайлбар өгсөн байж болох гэнэ. Энэ бүхнээс харвал эрх баригчид ямар нэгэн тэмдэглэлт ой, түүхэн үйл явдлаар ном хийх нэрийдлээр багагүй хэмжээний хөрөнгө мөнгийг төрийн бус байгууллагаар дамжуулан хувьдаа завшихаас эхлээд намын журмын нөхөддөө зарцуулдаг тухай нь эхнээсээ нийтэд ил болж байгаа нь энэ бололтой. Хэрэв сайтуудад бичсэн нь үнэн бол аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэрийн дээрх 15 сая, 10 сая төгрөгийн асуудлыг хуулийнхан шалгаад нэг их хол явахгүй л болов уу. Харин гомдол гаргагчдын зүгээс энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих Эрүүгийн хуульд заасны дагуу “Төсвийн зүйл ангийг өөрчлөн албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөр зүйлд зарцуулсан” гэж хуулийнханд гомдол гаргавал эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. Түүнээс биш одоохондоо хуулийнхныг эрх баригчид “МоАХ-ны 10 гаруй хүнийг Эрээн рүү аялуулах гээд шууд гаргачих боломжгүй учраас багш Б.Алтанхуягийн хувийн данс руу шилжүүлж гаргасан” гэж хэлээд л аргалсан байх. Г.Батдэлгэр даргын талаар “Эрдэнийн чулуу”холбооныхны гаргасан гомдолд эрх баригчид “хэлээд заргалдаад яв, юу олж долоохыг чинь харъя”, “Батдэлгэрийг барах уу” гэж байгаа нь үнэн байж мэдэхээр бололтой. Энэ асуудлын талаар эрх баригчид ямар ч хариу барихгүй байгаа нь иргэдээ доромжлоод зогсохгүй татвар төлөгчдийн мөнгийг дарга нар л мэддэг цаг шүү гэж шууд утгаар нь хэлээд байх шиг.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ