БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Дангаасүрэн Орхон аймгийнхаа нийт иргэд та бүхэндээ XYII жарны Гал бичин жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Улиран одож буй хөхөгчин хонин жил Эрдэнэтийнхэн бидний хувьд итгэл сэтгэл дүүрэн, амжилт ололт арвин, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, урлаг соёл, спорт гээд нийгмийн амьдралын бүх л салаа мөчирт үр жимсээ харамгүй хайрласан өнтэй сайхан жил байлаа. Хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай, Монгол Улсын гадаад зах зээлд гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй сул байсан ч орон нутгийн хурал, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагууд чармайн ажиллаж, түмэн олон маань хичээн зүтгэсний үр дүнд аймгийн хэмжээнд өмнөх оноос үйлдвэрлэлт боловсруулах аж үйлдвэрийн салбарт 29.6 хувиар, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн салбарт 17.7 хувиар өссөн дүн гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Манай Орхон аймаг 2015 онд гадаад худалдаагаар 1.6 их наяд төгрөгийн бараа эргэлт хийж, аж үйлдвэрийн салбарт 1.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлууллаа. Малчид маань мал сүргийнхээ чанарыг сайжруулж, тариаланчид маань газар тариалангийн эрчимт хөгжлийн гол үзүүлэлт болсон га-гаас авсан ургацын хэмжээгээр улсдаа тэргүүлсээр байна. Гал бичин жилийн босгон дээр Хөхөгчин хонин жилийн Орхон аймгийн сайн малчнаар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Б.Золбоо, тэргүүний тариаланчаар Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Ц.Хасгаа, С.Амартүвшин нарыг, тэргүүний тариаланч хамт олноор Баян-Өндөр сумын “Сүмийн нуга” хоршоо, Жаргалант сумын “Хан угтаал ХХК”-иуд шалгарсан нь амжилт ололтын зүй ёсны илэрхийлэл болж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт гурван жилийн байдлаар өссөн дүнгээр 85.6 хувьтай гарч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Хангалттай” хэрэгжиж байна гэсэн үнэлгээ өглөө. Аймаг, хотын хэмжээнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын алдаа оноог хэлж санал, хүсэлт, талархлаа байнга ирүүлж байгаа та бүхэндээ энэхүү завшааныг ашиглан амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Та бүхэндээ аймаг, хотоороо амар амгалан, айл хотлоороо сэтгэл тэнэгэр байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ