МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сайхан залууг хөл дээр нь босгоцгооё
Сайхан залууг хөл дээр нь босгоцгооё
Залуухан гэхэд дэндүү сайхан 35 настай Д.Үүрцайх гэдэг залуу хөл дээрээ босож чадахгүй, ярьж хэлж чадахгүй, өрөөл татуу болжээ. Өнгөрсөн оны хавар түүнийг “Наран” цогцолбор сургуулийн өмнөх замын хажуугаар алхаж явахад нь автомашин дайрч, ийм зовлонд унагасан байна. Орхон аймгийн “Тэргүүний залуу багш”-аар шалгарч, ид хийж бүтээх насан дээрээ оргилж явсан залууг ямар гайтай чөтгөр ороолон хүрч ирээд амьдралыг нь орвонгоор нь эргүүлчихэв ээ. Түүнийг эрэмдэг болгосон этгээд хамт нэг байгууллагад ажиллаж байсан хүн гэнэ. Осол хийж, хүнийг дайрч унагачихаад хэргийн газраас зугатааж явсан тэр этгээдийг Д.Үүрцайхын аав гайхан шогширч, гасалж байна. “Хүн хүнээ байх шиг” муу үйл энэ хорвоод үгүй юм аа гэж. Өршөөлийн хуулинд хамрагдаж, ял эдлээгүй жолооч Д.Үүрцайхын биеийг нь ч асуугаагүй, өдий хүрчээ. Физик математикийн багш Д.Үүрцайх мэргэжилдээ чадвартай, оюунлаг хүн гэдгийг хамт ажиллаж байсан “Наран” цогцолбор сургуулийн багш нар нь ярьж байна. Бүтэн гурван сар ухаангүй байсан түүнд Монголын анагаах ухаан бүхий л чаддаг бүхнээ хийжээ. Дараагийн горьдлого юу вэ гэхээр, Солонгос улсад тархины мэс засалд оруулахаар гэрийнхэн нь хөөцөлдөж байна. Гэсэн ч энэ эмчилгээнд явахад 60 сая төгрөг хэрэгтэй юм байна. “Наран” цогцолборынхон сургууль даяараа хөдөлж, боловсролын байгууллагынхандаа хандаж, хандив цуглуулах ажлыг эхлүүлсэн байна. Д.Үүрцайхын эхнэр Б.Эрдэнэцэцэг өнөөдөр ажил төрлөөсөө гарч, нөхрөө асарч, ой нэг сартай, дөрвөн настай хоёр хүүхдийнхээ хамт хорвоогийн хатууг туулж явна. Хүмүүс ээ, сэтгэлийн цучилаа цуглуулж, зовлонд унасан нэг гэр бүлийн галыг бадрааж, сайхан залууг хөл дээр нь босгоцгооё. Д.Үүрцайхын эхнэр Б.Эрдэнэцэцэгтэй холбогдох утас: 9534-3175. Хандивын данс: Төрийн банк: 130100269925                                     ХААН банк:5090705611 М.Мөнх
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН