НЯМ
2025.05.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хэлмэгдсэн улаан нүдэн гараг
Хэлмэгдсэн улаан нүдэн гараг
Долоо хоногийн гараг тус бүр өөр өөрийн гэсэн нэртэй, бас өнгөтэй, зурагтай. Ямар сайндаа л монголчууд “төрсөн өдрийн төөрөг” мэднэ, эсвэл өнөөх долоон өдрөө сайн муу хэмээн нэрлэдэг. Тэр бүү хэл зарим тохиолдолд долоон гарагаа дэлхийн бусад үндэстний иргэдээс хэт илүү таньж мэддэг, заримдаа ад үздэг болжээ. Сүүлийн үед архитай тэмцэх нэрийн дор архи ууж, хэл ам дагуулдаг, хэрэг төвөгт орооцолддог нөхдийн толгойтой ярихын оронд амраар нь долоо хоногийн мягмар гарагтай тооцоо бодож хэлмэгдүүлдэг болсоор багагүй хугацаа өнгөрлөө, манай аймагт. Нэг үгээр хэлбэл, долоо хоногийн мягмар гарагт манай аймгийн иргэд архи их уудаг учраас түүнд зориулж аймгийн Засаг дарга захирамж гаргасан. Улаан нүдэн мягмар гарагт Орхон аймгийн хэмжээнд дэлгүүр, бар, мини маркет, бөөний төв гээд бүхий л газарт согтууруулах ундаа, архи, пиво, дарс худалдаалахыг хориглосон. Ийнхүү төрийн харалган бодлогын уршгаар долоо хоногийн мягмар гараг хэлмэгдсэн болж таарах нь. Мягмар гарагт байрны булангийн, хорооллын гудамжны найман нэрийн барааны дэлгүүр үдшийн гялаан буухтай зэрэгцэн хаалгаа хааж, хамаг гэрлээ унтраан түнэр харанхуй нөмөрдөг. Ийм л дүр зураг манай аймагт өнгөтөөр өрнөж байна. Эдийн засгийн хямрал болоод иргэдийнх нь хувьд юун мягмар гарагт архи уух нь бүү хэл элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаагаа граммаар авч байхад. Өнөө жилийн “Мартын 8” буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр мягмар гарагт тохиолоо. Жилдээ ганц болдог, гэрийн чимэг, эрчүүдийн шүтээн болсон бүсгүйчүүдийн маань эрхийн өдөр энэ удаад гундуухан өнгөрөв. “Эхнэртээ ганц вино авч өгөх гэсэн юм, болохгүй юу” хэмээн уурсах эрийг хараад инээд ч хүрэх шиг. Жилдээ ганц удаа болдог баярыг нь мэдсээр байж, “Мартын 8” хэд дэх өдөр таарсан билээ гээд утасныхаа цаг тооллыг харж байгаад ганц вино авч хойш нь хийж чадаагүй одоо яая гэхэв. Уг нь урд өдөр нь авч далд хийчихээд өнөөдөр баярын ширээн дээрээ гаргасан бол тэр жинхэнэ “гэнэтийн бэлэг” байхсан гээд өнгөрч билээ. Гэтэл нэгэн томоохон худалдааны төвийн согтууруулах ундааны тасаг “Маргааш мягмар гараг. Архи зардаггүй өдөр” гэсэн анхааруулга хадчихсантай таарсан. Өөрөөр хэлбэл, эхнэртэй хайртай юм бол өнөөдөр архи, дарсаа ав л даа гэж уриалан дуудаж байгаа хэрэг. Ядаж байхад энэ удаагийн эмэгтэйчүүдийн баяр олон үйл явдал тохиолоо. Сонгуулийн жил учраас олны танил эрхмүүд гэнэт гарч ирж шагнал урамшил өгч, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулаад. Хүүхнүүдэд зориулсан энэ арга хэмжээний эхнийх нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хүүхдийн ордонд “Одонтой ээжүүдийн уулзалт” зохион байгуулж, энэ үеэр шагналыг бөөндлөө. Мэдээж эрчүүдэд биш, эмэгтэйчүүдэд. Тэрбээр УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ үед нь иргэдээс нэгдүгээрт, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадаагүй учраас төр, засгийн одон медалиар шагнуулж өгөөч, хоёрдугаарт эмчилгээнд зориулж мөнгөн тусламж үзүүлээч, гуравдугаарт ажилд оруулж өгөөч хэмээн хүсэлт гаргасан аж. Энэхүү гурван хүсэлтийн эхнийхийг нь биелүүлэх боломж гарсан учраас ийнхүү О.Баасанхүү Мартын 8-ны өдөр Эрдэнэтэд ирж Засгийн газрын шагнал болох салбар яамны тэргүүний ажилтан цол, тэмдгээр 30 гаруй, яамны Жуух бичгээр 10 гаруй хүнийг шагналаа. “Хүсэн хүлээсэн, нүдээ олсон шагнал боллоо” гэж шагнуулагчид баярлаж, бас О.Баасанхүү гишүүнд талархал илэрхийлсэн энэхүү ажиллагаа хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн. УИХ-ын гишүүний албан ёсны энэ арга хэмжээний араас БНН-ны дарга Б.Жаргалсайханы “Буян” компанийн охин компани болох “Буян кашмер”-ийнхан “Мянган ээжийг баярлуулах уулзалт”-ыг “Молор-Эрдэнэ” ресторанд зохион байгуулсан ажээ. “Хүрэлцэн ирсэн ээжүүдэд гарын бэлэгтэй” хэмээн зар тараасан юм болов уу, рестораны хоёр давхарт уртаас урт дугаарлалт үүсчээ. Дотор нь юу болж буйг сонирхвол эхний ээлж хоолноосоо гарч ирээгүй, дараагийнх нь дугаарлаж байгаа нь тэр гэнэ. “Буян кашмер” бол ноолуурын үйлдвэр. Тиймээс хүндэтгэлийн арга хэмжээ юм чинь чадвал цадталаа идчих гэсэн ядвал ноолууран ороолттой болчих гэсэн хүмүүсийн дараалал юм болов уу гэх сэтгэгдэл төрснөө нуух юун. Энэ бүхэн бол өнөөх бүхийг “Хориглоно, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно, үйл ажиллагааг нь хаана” хэмээхээс өөр ганц олигтой заалтгүй Сонгуулийн тухай хуулийн цоорхой. Зарим нэг дарга нарын аман тайлбараар бол “...сонгуулийн жил эхэлсэн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээж байгаа ч үүнийг сахиулдаг, хяналт тавьдаг байгууллага гэж манай аймагт өнөөдөртөө лав алга. Нэгэнт хүн бүр “өөрөө өөртөө хуульч” болчихсон энэ цагт ингэж хуулийн цоорхойгоор гоожуулж байхаар аймгийн Засаг даргын захирамжаар хэлмэгдсэн “улаан нүдэн” мягмар гарагийг хэлмэгдүүлээд яах юм бэ. Монголчууд бид энгэртээ зүүсэн шагналаа архиар угаадаг, хүндэтгэлийн хүлээн авалт архигүй байвал “үхсэн хойноо” гэдэг учраас хүндэтгэлийн хар идээгээ хэр хэрэглэх вэ гэдгээ бодохын оронд долоо хоногийн мягмар гарагийг ийнхүү хэлмэгдүүлж хөгөө чирээд ч яах юм билээ дээ.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/