МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Албан тушаалын томилгоо үргэлжилсээр байна
Албан тушаалын томилгоо үргэлжилсээр байна
Аймгийн АН-ын зүгээс хийж буй албан тушаалын бялуу хуваарилалт өнөөг хүртэл үргэлжилж байна. Саяхан “Монгол шуудан” төрийн өмчит үйлдвэрийн газрын Эрдэнэт салбарын дарга Д.Соёлчхүү албан ажлаасаа чөлөөлөгдөж, “ноосоо тушаажээ”. Түүний оронд “Хангайн бүс худалдааны төв”-ийн гүйцэтгэх захирал н.Балжинням гэгч томилогдсон байна. Д.Соёлчхүүгийн ажил албан тушаалыг аймгийн АН-ын зүгээс нэлээн эртнээс сонирхож байсан. Бүр зарим тохиолдолд орных нь хүнийг томилуулах тухай саналаа дээд байгууллагад нь илгээсэн тухай дуулдаж байсан. Нэг хэсэгтээ нам жим байсан Д.Соёлчхүүгийн ширээ сандал улс төрийн хаврын синдромтой зэрэгцэн саяхнаас АН-ынханы анхааралд өртсөн бололтой. Тэгээд ч Д.Соёлчхүүгийн хувьд аймгийн МАН-ын хорооны гишүүний сонгуультай, ажил дээрээ гэхээсээ илүүтэй намынхаа байран дээр конторлодог. Дээр нь өнгөрсөн шинэ жилээр Баян-Өндөр сумын МАН-ын хорооны тамгатай ганц дарга Ц.Алтаншагайтай бааранд зодоон хийж хутга мэсний асуудалд орооцолдон цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа зэрэг нь эрх баригчдад өгөөш болсон бололтой. Сар шинийн баярын өмнөхөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Ганхуяг нам гүмхэн ноосоо тушаачихаад алга болсон. Түүний оронд аймгийн АН-ын “Шинэ ардчилал клуб”-ээс угшилтай П.Түвшинжаргал гэх нөхрийг томилсон байдаг. Тэрбээр өмнө нь Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтэн хийдэг байжээ. П.Түвшинжаргал Хөдөлмөрийн хэлтсийн дарга болонгуутаа 2-3 хүнийг ажлаас нь гэнэт халж арилжааны банкинд ажиллаж байсан зарим нэг хүнийг өөд нь татаж төрийн албан хаагч болгосон байдаг. 2012 оны сонгуулиар АН засаг, төрийн эрхэнд гарангуутаа эрх мэдэлдээ хэтийдэн хамгийн их самарсан, бусниулсан газар бол аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн МСҮТ, Мэргэжлийн хяналтын газар хэмээх гурван байгууллага юм. Гурван жилийн дотор дөрөв дэх даргынхаа нүүрийг үзэж түүнийхээ хэрээр халаа сэлгээ хийгддэг энэ байдал хэрээс хэтэрч зарим тохиолдолд дотор нь ажиллаж байгаа жирийн ажилтанд ч тээртэй, сэтгэл зүйн дарамттай байдаг гэдгийг ажилчид нь ярьдаг. Энэ гурван жил гаруйн хугацаанд МАН эрх баригч АН-ын хөнжилд багтсаны балгийг дээрх гурван байгууллагын ажилтнууд бие сэтгэлээрээ амссан. Хөдөлмөрийн хэлтсийн даргаар Г.Ганхуяг, МСҮТ-ийн захирлаар Б.Бүүвэйбаатар, Мэргжлийн хяналтын газрын даргаар Б.Жигдэнгомбо нар намын нэрээр томилогдсон. Б.Бүүвэйбаатар ажиллаж байх хугацаандаа нэлээн хэдэн хүнийг ажлаас халсан нь шүүх дээр дараагийн даргыг дуудагдахад хүргээд байгаа аж. Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбо хэзээ мөдгүй ноосоо тушаах тухай шуум нисч эхэлсэн. МХЕГ-ын даргаар томилогдсон МАХН-ын Д.Шаравдорж ерөнхий газар дээрээ халаа сэлгээ хийж бужигнуулж байгаа тухай төвийн сайтуудаар гарч байна. Удалгүй Б.Жигдэнгомбын ноосоо тушаах ээлж ирэх гэнэ гэсэн мессэжийг МАХН-аас нисгээд эхэлжээ. Аймгийн татварын хэлтсийн даргыг өөрчилсөн, Авто тээврийн үндэсний төвийн Орхон салбарын даргыг сольсон гээд тоочоод байвал АН-ын удирдлагаас албан тушаалын томилгоог бараг өдөр өнжихгүй шахам хийж байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН