БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Медипас төв эмнэлэг” Эрдэнэтчүүдэд нэгдүгээр зэргийн хөнгөлөлт эдлүүлэх ёстой
“Медипас төв эмнэлэг” Эрдэнэтчүүдэд нэгдүгээр зэргийн хөнгөлөлт эдлүүлэх ёстой
Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа энэ сарын 20, 21-нд Эрдэнэт хотод ажиллажээ. Хоёр хоног ажилласан талаараа болон цаашид эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, яамнаас хэрэгжүүлэх ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. С.Ламбаа даргатай цуг УИХ-ын гишүүн, аймгийн АН-ын дарга М.Батчимэг хамт байлцлаа. “Хоёр хоног Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллалаа. БОЭТ-д 500 гаруй сая төгрөгийн өртөгтэй, 160 гаруй компьютер, цахим бүртгэлийг шинэчлэхэд 20 гаруй компьютерийн хангалт хийлээ. Мөн “Медипас төв эмнэлэг”-ийн удирдлагийн багийн япон нөхдүүдтэй уулзаж зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллав. Үүний нэг нь аймгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгүүд Эрүүл мэндийн газартай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. Өмнө нь сайдаар ажиллах байхдаа хоёр ч удаа Орхон аймагт ирж тухайн үед тулгамдаж байсан асуудлыг нь шийдсэн удаатай. Энэ удаад бараг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг яам болон улсын төсвөөс хийлээ. Танай аймагт Монгол улсад байхгүй тоног төхөөрөмжтэй “Медипас төв эмнэлэг” байгуулагдлаа. Энэ бүхэнтэй танилцлаа. Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд эрдэнэтчүүдийн саналыг судалж байна. Энэ хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа” хэмээн С.Ламбаа дарга мэдээлэл өгөв. Энэ үеэр манай сайтын сэтгүүлчээс С.Ламбаа даргад дараах асуултыг тавьсан юм. -Сая та бүхэн Орхон аймаг, Эрдэнэтийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, түүний чанар хүртээмжийн хувьд бусад орон нутаг, Улаанбаатарынхнаас илүү боломжтой болж байна. “Медипас төв эмнэлэг” ашиглалтад орсноор орхончууд урьдчилсан сэргийлэх үзлэг, оношлогоог хийлгэх бүрэн боломжтой гэлээ. Яг энэ боломж чинь гэр хорооллын Гэндэн өвгөн, жирийн иргэдэд яаж ямар зарчмаар хүрэх юм бэ. Үйлдвэрийн сувиллал гэж байдаг. Тэнд үйлдвэрийн ажилчид хэвтэн сувилуулдаг. Мэдипас эмнэлэг үйлдвэрийн хөрөнгөөр боссон. Үйлдвэрийнхэнд эхэлж үйлчилнэ. Эрдэнэтийн жирийн иргэн баг, өрхийн эмнэлгээрээ дамжаад БОЭТ-д хандана. Цаашаагаа Мэдипастад хандахад хүндрэлтэй. Хууль эрх зүйн талаас ч юм уу албан ёсны бичиг баримтад эрдэнэтийн иргэд энэ эмнэлэгт үзүүлэхэд ямар давуу эрх эдлэх вэ гэдгийг тогтоох боломж байгаа юу? -С.Ламбаа: Наад тавьж байгаа асуудал чинь үнэхээр чухал, бүр цаашлаад бодлогын хэмжээнд гаргаж тавих хэрэгтэй. Өчигдөр бид Мэдипаст эмнэлгийн япон удирдлагуудтай уулзаж энэ талаар ярилцаж санал солилцсон. Тэдний өгч байгаа мэдээллээс харвал энэ эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн Орхон аймгийн иргэн хэн ч бай хамгийн түрүүнд нэгдүгээр зэргийн хөнгөлөлт эдлэх ёстой гэж ярьж байна. Үнэхээр эхний ээлжинд танай аймгийн иргэд илүү хүртээмжтэй, хурдан шуурхай хэлбэрээр энэ эмнэлгийн үйлчилгээг авах ёстой. Яамны зүгээс энэ талаар арга хэмжээ авах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хууль эрх зүйд нь ч юм уу ямар нэгэн байдлаар энэ асуудлыг тусгах ёстой гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Батчимэг С.Ламбаа даргын хариулт дээр нэмж тайлбар хийлээ. -М.Батчимэг: Энэ эмнэлэгт Монголд байхгүй тоног төхөөрөмж суурилуулсан. Одоо манай иргэд гадагшаа Тайланд, Сингапур явж оношлуулах, эмчлүүлэх шаардлагагүй болсон. Тэгээд ч энэ чинь хувийн эмнэлэг учраас үйлчилгээ нь тэр зарчмаараа явна гэсэн юм
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ