БЯМБА
2025.07.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн инженерүүд оюунаараа аархсан өдөр
Эрдэнэтийн инженерүүд оюунаараа аархсан өдөр
Өчигдөр Эрдэнэт хотноо “Оюуны олимп” болж шилдэг инженерийн гарт “Инноватор 2016” цом, 100 сая төгрөгийн хамт очив. Нэг зуун сая төгрөгөөр инженерүүдийн оюун ухааныг үнэллээ гэдэг мэдээ сонсох сайхан. Сайхнаас гадна энэ үг, өгүүлбэрийн цаана Монгол улсын тэргүүлэх үйлдвэрийн 38 жилийн түүх, хөгжлийн бодлого, энэ үйлдвэрийн араа хүрд болсон инженер техникийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, оюуны ундарга, монгол хүний сэтгэх, бодох, бүтээхийн гайхамшиг оршиж байгаад хамаг учир байгаа юм. Дэлхий нийтээрээ инновацийг урьтал болгож ярих болсон энэ үед Монгол улс ч хууль дүрмээ баталж аваад буй. Бүх түвшинд инновацийг хөгжүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа билээ. Ингэж байж л хөгжил жил, сараар наашилна гэдгийг бусдаасаа арай эрт олж харсан, хийж хэрэгжүүлж эхэлсэн хүн бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн юм. Тэрээр жил бүр 1000 инженерийн зөвлөгөөнийг хийдэг уламжлал тогтоож, оюуны хүчтэнүүдийн энэхүү цугларалтын үеэр шилдэг бүтээлд “Инноватор” цомыг олгож эхэлжээ. Өнгөрсөн жил энэ цомыг Дулааны цахилгаан станцын инженер техникийн ажилтнууд авч 30 сая төгрөгөөр шагнуулж байсан бол энэ жилийн цомыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах фабрик, засвар механикийн заводын шилдэг инженерүүдийн хамтарсан “Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлийн төслийн Ж.Ганзориг ахлагчтай баг, хамт олон хүртэж 100 сая төгрөгийн эзэд болсон юм.  Цом, мөнгөн шагнал эздийнхээ гар дээр очих тэр хоромд “Ингэмээр дээ, бөх, моринд баруун солгойгүй мөнгө цацаж байдаг нөхөд нэг ч гэсэн монгол хүнийхээ оюуныг ингэж үнэлж байвал Монгол маань бас ч гэж хөгжинө шүү” гэх яриа зааланд сонсогдсон. Үнэхээр Ц.Даваацэрэн захирал “Сэтгээч, бодооч, ажлын туршлага, оюуны чадамжаа үйлдвэртээ шингээгээч. Сэтгэ, бод, нэвтрүүл, урамшуулъя. Оюуны өмчийн шинэ санаанд мөнгө төлөх ёстой” гэсэн зарчмыг баримталж ирсэн нэгэн. Иймдээ ч өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөс гарсан хэд хэдэн санал санаачилга, төслийг санхүүжүүлэх ажлыг ч тэр даруй хийсэн байна.  Тухайлбал, 2015 онд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний зардлыг бууруулах чиглэлийн 5 төсөлд 91.4 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Эдгээр төсөл нь өөрийн өртгөө 8 сарын дотор нөхөж, жилд эрчим хүчний зардлыг 127.6 сая төгрөг, 3 жилд 382.8 сая төгрөгөөр бууруулах үр дүн бүхий төслүүд байв. Энэ жилийн зөвлөгөөнөөр ч инженерүүд салбар хуралдаан тус бүрээс тав таван төслийг шалгаруулан санал болгосон. Эдгээрээс мөн л хэрэгжих боломжтой төслүүдийг сонгон үйлдвэрийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн санд төвлөрүүлсэн хөрөнгөнөөс санхүүжүүлэх аж. Зөвлөгөөний үеэр энэ санд 800 сая төгрөгийг төвлөрүүлэх тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А254 тоот тушаал гарсныг Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга уншиж танилцуулсан юм.  Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу “1000 инженерийн зөвлөгөөн маань шинжлэх ухаан үйлдвэрлэлийн томоохон арга хэмжээ болж өргөжлөө” гэж хэлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр нь манай улсын эдийн засаг, нийгмийн амьдрал, төсвийн орлого, дотоодын бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлт, валютын ханш зэрэгт эерэг нөлөө үзүүлж уул уурхайн салбарын мэргэжлийн түүчээ болж байгаа” тухай илтгэлдээ онцлон дурдаж байв. Зөвлөгөөний үеэр олон инженер техникийн ажилтнууд оюунаа үнэлүүлж шагнуулсан. Ерөнхий захирал Ц.Даваацэрэнг Монгол улсын Шинжлэх ухааны академиас Хубилай хааны алтан медалиар шагнасан бол “Эрдэнэт үйлдвэр” ч засгаасаа шагнал хүртэж Оюуны өмчийн газраас “Монгол улсын Оюуны өмчийн бодлоготой анхны үйлдвэр” батламжийг гардаж авлаа. Эдгээр шагналыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч н.Дорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ нар гардуулав. Энэ өдөр Эрдэнэтийн инженерүүд оюунаараа аархаж, омогшиж байсан билээ. Тэдний тархи, оюун санаанаас дуусч дундаршгүй бяр чадал амтагдаж байсан. Инженерүүд Эрдэнэтийнхээ хөгжлийг хөтлөн урагшилсаар байх нь илт мэдрэгдэж байлаа. Мянгуулаа чуулсан оюун санааны энэхүү чуулганыг хааж Ц.Даваацэрэн захирал “Инновацийн төлөвлөгөө, бүтээмжийн төлөвлөгөө маань жил ирэх тусам идэвхжиж саналуудын тоо, чанар олширч байгаад баяртай байна. Энэ жил 1000 инеженерийн зөвлөгөөнд маш олон инновацийн санал ирсэн учраас салбар хуралдаантай хийж шүүн хэлэлцүүлсэн. Энэ хуралдаанууд амжилттай сайн боллоо. Инноваци жил ирэх тусам сайжирч, үр өгөөж нь нэмэгдэж байна. Олимпийн хөдөлгөөнөөрөө 4 жил тутамд улс гүрнүүд бамбараа асааж, олимпийн далбаан дор хуран цуглаж олон төрлийн спортоор уралддаг бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн инженерүүд жил бүр оюуны гал, оюуны бамбар асааж “Инноватор” цомоо авах гэж энд оюунаараа уралдах болно. Энэ оюуны бүтээлийн ундраа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжилд сайн сайхан бүхнийг авчрах болно гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн оюунлаг, хүнлэг, миний сайхан инеженерүүдийн ажил үйлс өөдрөг, бүтэмжтэй байх болтугай” хэмээх ерөөлийн үгээ хэлсэн юм. Ерөөл бат оршиж Монгол инженерээ үнэлсэн Монгол улс хөгжил дэвшилд хурдан хүрэг ээ. Эх сурвалж http://www.info.mn
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ