МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Монголд усны нөөц бүрдүүлэх нь ирээдүйд Байгал нуурт эерэг нөлөөтэй гэв
Монголд усны нөөц бүрдүүлэх нь ирээдүйд Байгал нуурт эерэг нөлөөтэй гэв
Гэрэл зургийг MPA.mn ГХЯ-нд өнөөдөр “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал боллоо. Уг хурлаар Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр саяхан Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоод ирсэн билээ. Уг уулзалтаар Монгол, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр Монголд усан цахилгаан станц байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байр сууриа илэрхийлсэн нь олны анхаарлыг татав. Тодруулбал тэрбээр “Төслийг хэрэгжүүлэх нь манай Эрхүү мужийн усан хангамж болон Байгал нуурын өвөрмөц экологид тодорхой эрсдэл учруулах боломжтой. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын үндсэн цутгал юм. Монгол Улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгож байна. Энэ талаар бодолцож, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг олон төрлийн аргаар, юуны өмнө, бүс нутгийн эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Жишээлбэл, Оросын цахилгаан станцуудаас Монгол Улсын хойд бүс нутаг руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой” хэмээсэн юм. Тэгвэл түүний хэлсэн үгтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн “Эгийн голын станцын төсөл бол манай газар нутаг дээр Хятадын талаас зээл аваад хэрэгжүүлэх төсөл байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн үгэн дээр гарсан. Оросын талаас зарим нэгэн эргэлзээ байна гэж. ЮНЕСКО-ийн хүрээнд байгаль нуурын хамгаалалтын асуудлаар тодорхой шийдвэрүүд гарч Орос болон манай талд үүрэг өгсөн. Оросын талтай бид энэ оны тавдугаар сард уулзалт хийсэн. Эгийн голд цахилгаан станц барьсан тохиолдолд Байгал нуурт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлаар. Жилийн өмнө ЮНЕСКО-гоос өгсөн үүргийн дагуу энэ асуудлаар хоёр тал илтгэлээ тавих ёстой. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд Оросын тал Байгал нуурт нөлөөлөх юм биш үү гэсэн эргэлзээ байна. Заавал байгалиа сүйтгэж барихын оронд бид Монгол руу дамжуулдаг цахилгааны үнэ ханшин дээр ярьж болно гэсэн. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа хоёр талаар уулзсан байгаа. Энэ уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгчид манай ерөнхийлөгч байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Нэгдүгээрт энэ нь Байгал нуурт шууд цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр барих цахилгаан станц биш ээ. Харин Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг Эгийн гол дээр барих цахилгаан станцын асуудал яригдаж байна. Хоёрдугаарт Байгал нуурт нөлөөлөх нөлөөллийг тооцсон. Оросын эрдэмтэд хүртэл хэлж байна. Өнгөрсөн зун Байгал нуурын ус өмнө, хожид байгаагүйгээр доод түвшиндээ орсон. Үүний учир шалтгааны талаар бид ярилцсан. Энд зөвхөн цахилгаан станцаас гадна усны нөөцийн асуудал чухал. Байгал нуурт ган болсон үед усных нь хангамжийг тохируулагч Монголын талд байхгүй бол өнгөрсөн зуных шиг хэцүү байдалд орох нь ээ. Тэгэхээр Монголын талд цахилгаан станц, далан барьж усны нөөц бий болгож явах шаардлага бий. Үүнийг Оросын эрдэмтэд ч хэлж байгаа. Яагаад бид одоо барих гээд байна вэ гэвэл Хөвсгөлийн уулс орчмын мөнх сарьдагуудын мөс хайлалт явагдаж байна гэдгийг шинжлэх ухааны үүднээс тогтоосон. Дэлхийн дулаарлаас болоод дараагийн 30-40 жилд хайлаад дуусна. Хайлж байгаа үед нь усны нөөцөө бүрдүүлж авсан тохиолдолд ирээдүйд Байгал нуурт нөлөө үзүүлэхэд дөхөмтэй болох юм гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчид нэлээн сайн тайлбарласан. Ямар ч байсан гурван тал ярьж хэл амаа ололцох учиртай. Цаашид бид энэ асуудлыг үргэлжлүүлээд ярилцана” гэсэн юм. Эх сурвалж: ikon.mn
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН