МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Одхүү Эрдэнэтчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэв
Д.Одхүү Эрдэнэтчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэв
Эрдэнэтийн ирээдүй болсон хүүхэд багачууд, Хотынхоо өнгө төрх, бахархал болж, хөгжлийнх нь түүхийг үргэлжлүүлэн бичилцэж яваа залуучууд, Оюун ухаан, нөр их хүч хөдөлмөрөө зориулж энэ их хотдоо “Зууны манлай бүтээн байгуулалт”-ыг босгосон ахмад үеийнхэн Та бүхэндээ Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Тэртээ дөрвөн арваны өмнө байгаль эхийн баялаг өглөг Эрдэнэтийн овооны арын сайхан хөндийд ахмад үе маань XX зууны бүтээн байгуулалт болох “Эрдэнэт үйлдвэр”-ийг барихаар шавыг нь тавьж байсан. Эдүгээ та бидний Эрдэнэт хот хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол Улсынхаа хоёр дахь хот нь болон хөгжсөөр байна. Аж үйлдвэрийн хот Эрдэнэтийнхний амьжиргаа, ажил үйлс ямагт өөдрөг, өөдөө дээшээ гэсэн эрмэлзэл тэмүүллээр дүүрэн байдаг. Дэлхийн болоод Монголын эдийн засгийн хямрал бэрхшээл, сорилт тулгарсан он жилүүдийг ч тэр л уужуу сэтгэл, тууштай зан, өөрсдийнхөө гардан бүтээн байгуулж буй ирээдүйд итгэдэг онцгой төлөвшил, чанараараа даван туулж явааг харахад ямагт бахархах сэтгэгдэл төрдөг юм. Дөчин жилийн өмнөх төр засгийн мэргэн бодлого, түүнийг хэрэгжүүлж ирсэн үе үеийн бүтээн байгуулагчдын бий болгосон ирээдүй нь өнөөдрийн Эрдэнэт билээ. Яг түүн шиг өнөөдөр та бид дараагийн 40, түүнээс ч олон жилийн дараа хойч үе маань бид бүхэнд талархаж, бахархаж байх тэр ирээдүйн төлөө сэтгэл, зүтгэл, хөдөлмөр, хүслээ нийлүүлэн нэгэн зүгт харж баяр жаргал, инээд хөөрөөр дүүрэн ажиллаж бүтээхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Эвэр нумыг ившээлгэн байж тавьсан сум нь мэргэн байг Эв хавыг эвэлгэн байж хийсэн мэх нь даацтай байг Шандас сойлгыг нь тааруулан байж уясан хүлэг нь хурдан байг. Та бүхэн минь сайхан наадаарай. “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН