БААСАН
2025.12.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тансаг аялгууг эргэж авчирсан, Отгонтэнгэр хайрхан
Тансаг аялгууг эргэж авчирсан, Отгонтэнгэр хайрхан
Нар, сарны эргэлтэнд элэгдэж, ирлэгдэж явахдаа төрсөнөө алдах шиг гүн харанхуй байдаггүйг сэтгэлээрээ мэдэрсэн нэгэн билээ, би. Ямартай л дуу дуулж чадахаа болиод, гагцхүү хэнд ч сонсогдохгүй гэгэлгэн аялгуу сэтгэлийг минь сэмрээсээр. Жил гаруйн өмнө таван настай хүүгээ энгэрээсээ алдчихаад адил зовлонтой нэгэнтэй сэтгэлээ хуваалцаж, асгартлаа уйлахыг бодож явсан юм. Сэтгэлээ хатамжлахыг дотор хүнтэйгээ зөвшсөөр завгүй амьдралаар өөрийгөө сатааруулж жилийг тойрлоо. Ийм төрхтэй явсан надад эцэг эхийнхээ төрсөн нутагт очих завшааныг наян нас хол гарсан буурал ээж минь өгсөн юм. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Аварзэдийн Мижиддорж, Жигжидсүрэнгийн Лхамноржин гэсэн нэрнээс нь хүртэл агь таана, буурал талын салхи, арц ганга үнэртэм миний аав ээж аргагүй сайхан буянтай буурлууд билээ. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн миний ээжийн төрсөн нутаг Завхан аймгийн Улиастай хотын төвд, аавын минь унасан буурь аймгийн төвөөс холгүйхэн гэж ээж, эгч нар минь дурсаж явсан. Гэрээс гараад Булган, Архангай аймгийн сумдаар дайрч, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Богд Очирваань хайрханы өвөрт байгалийн хосгүй сайхныг бишрэхдээ хүний хорвоод аав ээжийг минь надад заяасан энэ тогтоцыг хараад, үнэрлээд, бишрэл гээч сэтгэлийг минь эзэмдсэн юм. Хэнтэй ч энэ мэдрэмжээ хуваалцаагүй ч байгалийн гайхамшгийн өмнө ээжийнхээ зургийг энгүй сайхнаар хальснаа буулгасан тэр агшин хэдийд ч  мартагдахгүй ариусал, гэгээрлийг өгч, сэтгэл ариусах шиг болсон. Шаналал, гунигийг минь багасгасан ер бусын гайхамшиг  болсон миний аав ээжийн төрсөн нутаг Завхан аймаг, Улиастай хот, Бадархундага нуур, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан эрч хүч, сэтгэлийн том давалгаа хайрлах шиг санагдсан. Баруун аймгийн аялалаас ирээд удалгүй Улаанбаатар хот явах хол замд эвлэхгүй байсан сэтгэл минь дуу аялж эхэллээ. Өөрийгөө гайхах шиг. Хоёр жилийн өмнө аавыг минь замын ослоор амийг нь авсан Жавхлан нэртэй 21 настай эрлэгийн амьсгалыг үзэн ядсан цээрийг энгүй сайхан аавынхаа төрсөн нутагт гээгээд ирэх шиг. Амьдралын жам, хувь зохиолын өмнө хүмүүн бид хүчин мөхөсдөж, эвлэрэх аргагүй үнэнд туйлдаж, сэтгэл элэгдэв үү. Эс бөгөөс хатуу хорвоогийн өмнө гэрэл цацрааж, байгаадаа ханаж явахыг бурханы орноос аав минь, хүү минь шивнэж намайг зөөллөн хөөрхийлөв үү. Ямартай ч төрсөн нутагтаа очих гэж гэгэлзэн яарсан жаахан буурал ээжийнхээ хүслийг биелүүлсэний буян ирэх шиг. Энэ зун Эрдэнэт хоттой ажил амьдралаа холбосон бүхэн 40 жилийн ойгоо тэмдэглэв. Миний аав Аварзэдийн Мижиддорж Монгол Ажилчдын Нэгдсэн захиргаанд \МАНЗ\ экскваторын машинистаар 1974 онд ирэхэд, ээж минь Булган аймгийн Эрдэнэт хороонд Эрдэнэтийн Эмнэлгийн анхны тогоочоор ажиллаж, хөлс хүчээ зориулж явсан. Эрдэнэт үйлдвэрийн барилгын нэгдүгээр ээлжийг барьж ашиглалтанд оруулсан зүтгэл, хөдөлмөрөө Засгийн газрын “Жуух бичиг”-ээр үнэлүүлж явсан аав минь тэнгэрээс охиноо харж, дурсахгүй орхих вий гэж харуусах болов уу. Хүний амьдралд атаа жөтөө, тэнэг үг, үйлдэл бүрийг засаж амжихгүй ч сэтгэлийн сайхан, энгүй ариунаар тэжээгдэн булаг адил ундарнам зээ. Үр хүүхэд, жимс найлзуураа дагуулан төрсөн нутгаасаа авшиг юуг хүртээд ирсэн буурал ээж минь тэр чигээрээ шүтээн минь билээ. Ээжтэйгээ хамт төрсөн нутгийнх нь салхийг үнэрлэсэн энэ зун хамгийн сайхан тансаг аялгууг сэтгэлд минь эргэж авчирсан юм болов уу. Отгонтэнгэр хайрхан минь өршөө, сайхан ээж, хонгорхон охин үрийг минь.  М.Мөнхцэцэг Аян замын тэмдэглэл 2016 оны наймдугаар сар
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ