БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Энхбат, В.Сумъяасүх нар төрийн өмч хөрөнгө аван “зугатжээ”
Д.Энхбат, В.Сумъяасүх нар төрийн өмч хөрөнгө аван “зугатжээ”
Аймаг, орон нутгийн удирдлагууд томилогдож ажил албаа хүлээн аваад багагүй хугацаа өнгөрч байгаа. Нэг талаас авч л байдаг, өгч л байдаг ажил, албан тушаал гэж харж байгаа ч намын нэрээр дарга болсон зарим нэг нөхөд төрийн өмч хөрөнгийг одоо болтол хувьдаа ашиглаж, завшиж байгаа нь саяхнаас илэрчээ. Аймгийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нар ажил албан тушаалаа хүлээн авах болоход төрд данстай, дээрх албан тушаалтны ширээн дээр байдаг нөүтбүүк, IPad нь олдоогүй ажээ. Учир нь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Энхбат, ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан В.Сумъяасүх нар нь албан ажлын хэрэгцээний  нөүтбүүк, Ipad-ыг нь авч явчихаад одоо болтол өгөөгүй гэнэ. Энэ талаар ажил хүлээлцэх комиссын гишүүн Ш.Энхбаяр “Д.Энхбат, В.Сумъяасүх нарт албаны нөүтбүүк, Ipad-ыг өгөөч гэж ажлаа хүлээлгэж өгөхөд нь зөндөө хэлсэн. Миний хүч хүрээгүй. Ажил хүлээлцэх комиссын дарга Ш.Ганболд мэдэж байгаа” хэмээн мөрөө хавчин зогссон. Аймгийн Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаар гурван жил гаруй хугацаанд ажиллахдаа  Д.Энхбат, В.Сумъяасүх нар нь хувийнхаа бизнесийг цэцэглүүлж, халаасаа түнтийлгэхээс өөр ард түмэнд наалдацтай, ажлын байр нэмэгдүүлсэн олигтой зүйл хийгээгүй байж албан хэрэгцээний төрийн өмч хөрөнгийг одоо болтол хувьдаа хэрэглэж байгааг иргэд ойлгохгүй байна. Д.Энхбатын хувьд төрийн ажил гэхээсээ илүүтэй Баян-Өндөр ууланд буга буулгаж согоо суулгах нэрээр Герман улс руу 10 гаруй удаа төрийн мөнгөөр явах, хувийнхаа бизнесийг цэцэглүүлж барилга барьж ГОК-д өндөр үнээр шахахаас өөр хүний нүдэнд харагдах ажил хийгээгүй гэхэд болно. Бүр сүүлдээ нам дотроо хор найруулан сонгуулийг шогтуулж, улмаар ГОК-д орлогч захирлын сэнтий дээр тухалсан. Даан ч тэр сэнтий Д.Энхбатад үнэндээ зохиогүй. Хоёр сар ч бололгүй ГОК-оос халагдсан. В.Сумъяасүхийн хувьд ажил, албан тушаалаа хувьдаа боломжийн хэмжээнд ашиглаж түрүүвчээ овоо түнтийлгэсэн хүн дээ хэмээн намын нөхөд нь дуу алдах юм билээ. Эрдэнэтийн хамгийн үнэтэй орон сууц болох “Сөүл кастл” хотхонд ам.доллараар үнэтэй байр худалдан авч тухлаад. Ажлаа өгсөнийхөө бараг л маргааш нь цоо шинэ “Ланд круйзер 200” уначихсан Нутгийн удирдлагын ордны гадна олны нүд хужирласан шигээ ташаа тулан зогсож байсан. Ийм бэл хөрөнгөтэй, төрөөс төрсөн тэрбумтны хэмжээнд хүрсэн эрхмүүдэд албан ажлын нөүтбүүк, Ipad тэгтлээ хэрэг боллоо гэхэд хэн ч итгэхгүй. Суусан газраасаа шороо босгодог гэх дээрх хоёр эрхэм нэр нүүрээ бодоод аймгийн Засаг даргын орлогчийн, ЗДТГ-ын даргын албан хэрэгцээний нөүтбүүк, Ipad-ыг авчраад өгөх болов уу хэмээн шинэ удирдлагууд битүүхэн харж байгаа. Өгөхгүй унжаад байвал цагдаагийн эдийн засгийн албанд өргөдөл гаргахаас хэмээн өмч хөрөнгөнийхөө араас чих тавьж байгаа сурагтай.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ