БААСАН
2025.07.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Шинэбаатар захирлын ширэн цүнхэнд юу байгаа вэ
Б.Шинэбаатар захирлын ширэн цүнхэнд юу байгаа вэ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-өөс энэ компанийг удирдах дөрвөн захирлыг томилоод байгаа. Энэ шийдвэрийг ТУЗ-өөс долоодугаар сарын 20-нд гаргасан байдаг. Ингэснээр ерөнхий захирлаар Ц.Даваацэрэн, тэргүүн дэд захирлаар Б.Шинэбаатар, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар Д.Даваасамбуу, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар Ж.Эрдэнэбилэг нарыг томилж ажилд нь оруулсан. Энэ дөрвөн захирлыг гадна өнгөнөөс нь харвал Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу нарын хувьд Ерөнхийлөгчийн хүмүүс гэж шуугиж байна. Харин нөгөө хоёр нь болох Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нарын хувьд 49 хувийн төлөөлөл болох “Монголын алт” компанийн төлөөлөл гэжтаамаглаж эхэллээ. Шинэ удирдлагын баг ажлаа авангуутаа бүтцийн өөрчлөлтийг эрчимтэй хийж алба, хэлтсүүдийг ажлын чиг үүргийг нь давхцуулахгүйгээр нэгтгэж газар болгон томсгож дарга нарыг нь Улаанбаатараас авчирч чемодантангуудын тоог  нэмж байгаа ажээ. “Монголын алт” талынхан Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу нартай өмнө нь нэг баг болон хамтарч ажиллаж байсан хүмүүсийг өөрчилж “юмны эзэн сумны занги” байдлаар асуудалд хандаж гаднаас шилдэг мэргэжилтнүүдийг  ажиллуулж, тэдэнтэй асар өндөр цалин хөлс, ахуй хангамжийн гэрээ хийж хэмээн шуугиж байна.  Үйлдвэрийн удирдлагууд наадмын өмнө аймгийн шинэ удирдлага болох П.Пүрэвлхагва, Д.Батлут нартай уулзаж “Аймаг, үйлдвэрийн хамтын ажиллагаа цаашдаа улам илүү эрчимтэй хөгжих болно” хэмээн мэдэгдсэн сураг байдаг. Харин аймгийн удирдлагуудын зүгээс “Үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бодитой мэдээллийг эрдэнэтчүүдэд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад нээлттэй өгч, мэдээллээ нийгэмд хүртээмжтэй хүргэж байх талд анхаарах хэрэгтэй байна” гэж албан ёсны саналаа танилцуулсан гэдэг. Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ж.Эрдэнэбилэг нар ”Бидэнд нууж хаах зүйл байхгүй. Мэдээллээ өгч байгаа” гэсэн боловч өнөөдрийн байдлаар үйлдвэрийн шинэ удирдлагын зүгээс хэвлэлийнхэнд албан ёсоор хандаагүй байгаа. Үүнээс болоод ч тэр үү сүүлийн үед Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөн өрнүүлж ард түмнээс гарын үсэг цуглуулж төрийн гурван өндөрлөгт асуудлыг тавихаар ажиллаж байна. Үйлдвэрийн ажилчдын хувьд өмнөхөөсөө байдал дордсон, ирээдүйдээ итгэх итгэл үгүй болж хэзээ орон тооны цомхотгол, бүтцийн өөрчлөлтөд орох бол гэсэн айдастай сар, өдрийг өнгөрөөж байна. Саяхнаас “Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарын ширэн цүнхэндтун удахгүй үйлдвэрийн 1500-2000 ажилтныг орон тооны цомхтголд оруулах төлөвлөгөө бий” гэх ч юм уу эсвэл “ГОК-ын нийгмийн цехүүдийг хувьчилж, Спорт ордон, Уурхайчин соёлын ордон зэрэг газрыг төрд өгөх гэнэ” хэмээх явган яриа газар авч байна. Бүр цаашилбал, “ГОК-ын Сэлэнгэ амралтын баазыг MCS компани 500 сая төгрөгөөр худалдан авахаар болжээ, ажилчдад олгодог орон сууцны хөнгөлөлт зэрэг олон дэмжлэгийг олгохыг зогсоохоор болж” гэх зэрэг шуум газар авч үүний хэрээр ажилчдын хувьд айдас, хүйдэстэй байгаа бололтой. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа ч удирдлагуудыг зүгээс нийгэмд ямар нэгэн мэдээлэл гаргаагүй, харин ч зарим нь олимпийн наадам үзэж яваа гэнэ. Хүн төрөлхтний их баяр наадам олимпийн наадмыг тохиолдуулан үйлдвэрийн удирдлагын зүгээс шууд дамжуулалтыг ивээн тэтгэж, нэвтрүүлгийн алтан түншээр оролцож, монголчуудын сэтгэхүйд Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Татвараа төлж байгаа гэсэн мессежийг өгөхийг чухалчилж байгаа аж. Үйлдвэрийн удирдлагынхан иймэрхүү пи-ар хийхдээ тун сайн. Тэр бүү хэл зарим үед их хэмжээний мөнгө, хөрөнгө төлж Улаанбаатараас өндөр үнэтэй пи-ар-чин ажиллуулдаг туршлага ч эдэнд бий. Энэ бүхнээс харвал үйлдвэрийн удирдлагын баг өнөөдрийг хүртэл улс төрийн уур амьсгал, УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн таг чиг байгаа нь ажилчдад тийм ч таатай биш байгаа бололтой. Харин ч Б.Шинэбаатар тэргүүтэй 49 хувьтангуудын төлөөлөл нэг өглөө бүтцийн өөрчлөлтийн шинэ төлөвлөгөөг ширээн дээр дэлгэхийг үгүйсгэх аргагүй. Гиндерекцийн гурван давхарт “49 хувийг худалдаж авсан 500 сая ам.долларын 200 саяыг нь гаргасан 27 настай, хоёр бие хамгаалагчтай нэг залуугийн өмнө Эрдэнэтийн 6000 ажилчин бөхөлзөж байна. Санхүү, мөнгөн дээр тэр залуугийн гарыг харж гуйж  явна” гэсэн яриа гарч бүр зарим нэг нь 27 настай тэрбумтаныг “амьдаар нь харах гэсэн” мөрөөдөлтэй “фенүүд” ч олширч буй.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ