НЯМ
2025.05.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Даваасамбуу захирлын цалин олны анхаарлыг татаж эхэллээ
Д.Даваасамбуу захирлын цалин олны анхаарлыг татаж эхэллээ
       “Мэргэжлийн” Засгийн газрын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Өрийг өрөөр төлнө, Ханана танана, хасна багасгана” гэсэн үг өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татаж ард түмэн бүсээ чангалахаас өөр аргагүй байдалд орж буйгаа эрх баригчдаас дуулж нэг гүн шооконд орсон. Тэгвэл энэ долоо хоногийн эхэнд Засгийн газраас эдийн засаг хүндэрсэн энэ үед иргэдийнхээ халаас руу гараа шургуулж, авдаг хэдээс нь татвар нэрээр соёлтой гэгч нь дээрэм хийхээс өөр аргагүй байдалд хүрснээ хүлээн зөвшөөрч хуулийн төсөл өргөн барьсан нь гүн шоокноосоо гарч чадахгүй байгаа иргэдийг улам намнасан, дарамталсан шийдвэр болсон талаар шуугиж байна. Цалингийн цэсэн дээр 2.5 саяас дээш төгрөгийн нэрлэсэн цалинтай иргэдээс 25 хувийн татвар авч байж эдийн засаг эрүүлжиж, төр мөнгөтэй болж гадаадад төлөх өрөө багасгахад чухал хувь нэмэр болох юм байх. Иргэд нь улс, төр засаг, эх орондоо биеийн хүчийг үнэлж олсон хэдэн бор төгрөгнийхөө их багаас хамаарч татвар нэмэхээр шийдсэн Засгийн газрын бодлого УИХ-д оруулж ирсэн хуулийн төсөл зэрэг нь өндөр цалин, ахуй хангамжтай зарим хүмүүсийн далд мэдээллийг ил болгож эхэллээ. Үүний нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирлуудын цалин, ахуй хангамж, шагнал урамшуулал тойрсон толгой эргэм тооны талаар монголчууд гэлтгүй эрдэнэтчүүд ч будилж гүйцлээ. Энэ сарын 29-ний буюу даваа гарагийн МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн “Зочны цаг” булангийн зочноор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэд захирал, ерөнхий инженер Д.Даваасамбуу оролцож Монгол орон даяар өөрийгөө сард10 гаруй сая төгрөгийн цалин, шагнал урамшуулал авдаг тухайгаа зарлан тунхаглалаа. “Үндсэн цалин яахав дээ 2.5 сая төгрөг түүн дээр нэмээд шагнал урамшуулал, эрдмийн зэрэг цолны нэмэгдэл, ерөнхий захиралтай байгуулсан гэрээний шагнал гээд нийтдээ 10 гаруй сая төгрөгийн цалин авдаг даа” хэмээн инээд алдан ярих эрхэм Д.Даваасамбуу захирлын яриаг сонссон иргэд түүнд улаан цайм атаархсан даа. Жаргаж суух 60 насныхаа босгыг алхсан үедээ энэ том үйлдвэрийн дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр ажиллаж сардаа 10 гаруй сая төгрөгийн цалин авч байгаа түүнд цагаан хэл ам тусчих вий дээ хэмээн санаа зовох эрхэм ч энд тэнд дуулдана билээ. Гэтэл Д.Даваасамбуу захирлын МҮОНРТ-ээр цалингаа тунхагласан мэдээлэл нь зөрүүтэй, худлаа байж мэдэх талтай ажээ. Учир нь төвийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлууд сардаа 10 мянган еврогийн цалин авдаг тухай бичих боллоо. Тухайлбал, “News.mn” сайтад тавигдсан мэдээллээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, дэд захирал ерөнхий инженер Д.Даваасамбуу, Санхүү эрхэлсэн орлогч захирал Ж.Эрдэнэбилэг нар сард 10 мянган еврогийн цалин, дээр нь нэмээд багагүй хэмжээний урамшуулал авдаг тухай нийтлэгджээ.    Мэдээллийн “News.mn” сайтад бичсэнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогч, орлогч захирлуудын Сарын цалин 10000.0 евро Улирлын урамшуулал 60000.0 евро Давсан ашгаас жилийн урамшуулал 0.015 хувь Амралтаар явахдаа 30000.0 евро Орон сууц 750 сая төгрөг авдаг болох нь харагдаж байна. Мөн “Medeelne.mn” сайтад “Төрийг дампууруулсан 30 саяын цалин” нийтлэл гарчээ. Түүнд бичсэнээс харвал “Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал сарын 10 мянган еврогийн цалин авдаг гэдгийг мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Мөн нэмж улирал тутам 60 мянган еврогийн урамшуулал авдаг тухай бичжээ. Тэгэхээр тухайн албан тушаалтан сард 30 орчим сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг”. “Талхны мөнгөнийхөө төлөө үхэн хатан зүтгэж байгаа нийгмийн олонход Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирлын сарын 12 сая төгрөгийн цалин “аймаар” харагдах нь мэдээж. Харин одоо Эрдэнэт үйлдвэрийн орлогчийн 30 сая төгрөгийн цалин биднийг ухаан алдуулах дөхлөө” хэмээн онцолсон байх юм. Энэ бүхнээс харвал Д.Даваасамбуу захирал еврогоор авдаг цалингаа төгрөгөөр болгон бууруулахдаа нийгмийн сэтгэхүйг засах гэсэндээ 10 гаруйхан сая төгрөгийн цалин авдаг хэмээн “даруухан загнасан” дүр эсгэсэн бололтой. Ганц, нэг улирал ч гэсэн энэ том үйлдвэрийн орлогч захирал хийгээд үзэх юмсан гэсэн бодол хэн хүний цээжинд “эмээл хазаартай морь шиг” дүүхэлзэж байдгийг өнгөрсөн хаврын улстөржилт бидэнд харуулсан. Аймгийн Засаг даргын орлогчийн суудлаа голж Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Д.Энхбат хоёр сар ажилласан. Тэр бас л сардаа 10 мянган еврогийн цалин урамшуулал авсан байх нь. Мөн түүнтэй хамт 27 настай Б.Галбадрах гэдэг эрхэм тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирлаар нэг хэсэг ажилласан. Ажлаа авсаныхаа маргааш нь Б.Галбадрах захирал үеийн нөхөдтэйгээ “Эрдэнэт” амралтын баазад зад шоудсан сураг байдаг. Орлогч захирлын нэг жилийн ахуй хангамжаа Б.Галбадрах захирал хип хоп найзуудтайгаа гуравхан хоногийн дотор барсан тухай яриа дуулдаж л байсан. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” хэмээх саалийн үнээ одоо болтол улстөрчдийн арааны шүлсийг асгаруулж ах дүүсээ орлогч захирал, цаашлаад ерөнхий захирал болгох гэсэн хэнээтнүүд Улаанбаатараар нэг байна. Ахуй хангамж гэснээс 1990-ээд оны ардчилсан хувьсгалын үеэр жагсаал, цуглаан бүр дээр “Улс төрийн товчооны гишүүдийн ахуй хангамжийг устгая”, “Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийн хангамжийг үгүй хийе” хэмээн хашхирч, уриа лоозон болж байсан даа. Гэтэл өнөөдөр юун Улс төрийн товчооны гишүүдийн ахуй хангамж “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлуудын ганцхан улирлын урамшуулал болох 60 мянган евро болох 180 сая төгрөг нь Баян-Өндөр сумын гэр хорооллын багуудын нийгмийн ажилтнуудын хоёр жилийн цалингийн сантай тэнцэх тухай статистик судалгааг зарим нэг хүн хийгээд эхэлчихжээ. Ёстой нөгөө “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юү” гэдэг үг юу ч биш аж. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын оруулж ирсэн “2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах” тухай хуулийн төсөл унаснаар Д.Даваасамбуу тэргүүтэй үйлдвэрийн орлогч захирлуудын 10 мянган еврогийн цалин хэвээр үлдэж, цалин дээр нь нэмж хачир болгон өгдөг улирал бүрийн 60 мянган еврогийн урамшуулал энэ тэр мартагдах нь ээ. Хааяа нэг улс төрийн хүрээнд цалин, нэмэх, хасах тухай мэдээлэл гарах бүрт улсын болон төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин ахуй хангамжны талаарх мэдээлэл нийтэд ил болдог. Түүнээс биш Эрдэнэт хотын иргэн Доржид бол үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.Шинэбаатар, орлогч захирал Д.Даваасамбуу, Ж.Эрдэнэбилэг нарын сарын 10 мянган еврогийн цалин, улирал бүрийн 60 мянган еврогийн урамшууллын тухай мэдээлэл Нууцын зэрэглэлд багтана. Орлогч захирлуудын цалинг сонирхсон иргэн Бат арай л “Улсын нууц задруулах гэсэн” хэмээн ад шоо үзэгдэх нь энүүхэнд байгаа энэ цагт эрдэнэтчүүд бид ямар ч байсан тус үйлдвэрийн баялаг бүтээгч жирийн ажилтан 1-2 сая төгрөгийн цалин авдаг бол орлогч захирлуудын цалин 10 мянган еврогоос эхэлдэг гэдгийг мэдэж авсан нь хамгийн том “олз” байлаа.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/