МЯГМАР
2025.12.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: Чиний, миний гэхгүйгээр эхэлсэн төслийг дуусгах ёстой
Д.Батлут: Чиний, миний гэхгүйгээр эхэлсэн төслийг дуусгах ёстой
Хотын төв рүү ордог төв замын дагуу томоохон хашаан дотор 9 давхар гурван байрны “араг яс” боссоор багагүй хугацаа өнгөрөөд байгааг бид мэднэ. Албан ёсны хэллэгээр бол “Эрдэнэт хотын 1А хороолол” энд сүндэрлэж байгаа. Хашаа хатгаж барилгын ажил эхэлсэн 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл дөрвөн жил болж байна. Ирээдүйд “Эрдэнэт хотын 1А хороолол” төсөл хэрхэн үргэлжлэх, эхний байрнууд хэзээ ашиглалтад орох вэ зэрэг нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлаас шалтгаалаад тодорхойгүй байсан билээ. Тэгвэл аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар газар дээр нь ажиллаж төслийн гүйцэтгэгч “ITG Эрдэнэт” компанийн удирдлагатай уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлутаас зарим зүйлийг тодруулсан юм. - 1А хорооллын ажил хоёр жилийн турш хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зогсонги байдалд орсон. Арзайсан, хагас дутуу гурван барилга том хашаан дотор “сүндэрлэсэн” дүр зурагтай байгаа. Бидэнд байгаа мэдээллээр аймаг, орон нутаг цаашлаад улс энэ хороолын дэд бүтцийг байгуулах тал дээр үүрэг хүлээсэн. Гаргах хөрөнгө мөнгөгүй учраас ийм байдалтай байгаа гэж дуулддаг. Байдал хэдий болтол үргэлжлэх вэ? -1А хорооллын төслийн ерөнхий удирдлагуудтай уулзаж санал бодлыг нь сонссон. Өнөөдөр гүйцэтгэх удирдлагуудтай газар дээр нь уулзаж төслийн явцтай танилцаж байна. Үүний зэрэгцээ аймгийн Засаг даргын зүгээс Барилга, хот байгуулалтын сайдтай уулзсан. Төслийн багийн зүгээс энэ хорооллын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг концессийн гэрээний дагуу шийдэх сонирхолтой байгаа. Сайдад ч энэ тухай дуулгасан. Бид газар дээр нь ажлаад нөхцөл байдлыг судлаад саналаа гаргахаар ажиллаж байна. -Багагүй хэмжээний газар дээр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн ч ажил нь явахгүй байгаа. Аймаг, орон нутгийн өмнөх удирдлага тодорхой судалгаа хийлгүйгээр сэтгэлийн хөөрлөөр төсөл хэрэгжүүлнэ, хороолол барина гээд их хэмжээний газрыг юу ч биш болгодог явдал ганц үүгээр дуусахгүй. Үүний гарцыг яаж харж байна вэ? -Газрын хувьд үнэхээр том, 15.6 га газар. Төслийн зургаар энд 1230 айл бүхий орон сууцны хороолол сургууль, цэцэрлэгтэйгээ баригдана. Төслийн багийн зүгээс амагтай байгуулсан гэрээний дагуу энд өрхийн эмнэлэг, цагдаагийн кабоныг өөрийн хөрөнгөөр барьж орон нутагт хүлээлгэж өгөх үүрэгтэй. Төслийн ажил нэгэнт эхэлсэн болохоор чиний, миний гэхгүйгээр цааш нь үргэлжлүүлэх, хөдөлгөх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа. Ямар ч байсан холбогдох газар нь асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ. -Төслийн нэгжийнхэн Концессийн гэрээ байгуулвал бид хөрөнгөө гаргаад ажлаа гүйцээх боломж байна гэж ярилаа. Хоёр жилийн өмнө дэд бүтцийн талаас ТЭЗҮ-гээ хийлгэчихсэн юм байна. Энэ тал дээр? -Концессийн гэрээний гол агуулга нь тэр л дээ. Яамтай ярилцаад энэ төслийг концессийн гэрээгээр үргэлжлүүлэх тухай шийдэлд хүрвэл гүйцэтгэгч компанийн зүгээс хөрөнгө, мөнгө гаргах боломж бий гэж байна. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс зөвхөн энэ гурван байрыг барихад 17-18 тэрбум төгрөг зарцууллаа гэж танилцууллаа. Тухайн үедээ тансаг зэрэглэлийн энэ байрныхаа метр квадратыг нь 2.3-2.5 сая төгрөгөөр зах зээлд борлуулна гэж тооцжээ. Одоо үүнийгээ бусад бүтээн байгуулалтдаа шингээгээд байраа нэг ам метрийг нь 1.8 сая төгрөгөөр борлуулах тухай ярьж байна. Боломж харагдаж байна. Гагцхүү цахилгаан дулааны шугам, дэд өртөө, зам харгуй зэрэг дэд бүтцэд олон зүйл багтана. 2014 онд энэ ажилд 8.9 тэрбум төгрөг зарцуулахаар зураг төслөө хийсэн байна. Түүнээс хойш байдал ямар байгааг манайхан мэднэ. Гэхдээ энэ төслийг ямар ч байсан дуусгах тал дээр анхаарна. -Үүнээс гадна алдарт “Эко хороолол” тойрсон асуудлыг хэрхэн харж байна вэ. Хотын өнгө, үзэмжинд таарч тохирохгүй л байх? -Тун удахгүй нөхцөл байдалтай газар дээр нь танилцана. Аймаг, орон нутгийн зүгээс шийдвэр гаргана.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН