БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өдөр тутам хором бүрийг дэргэд минь юм шиг мэдэрсэн та бүхэндээ баярлалаа
Өдөр тутам хором бүрийг дэргэд минь юм шиг мэдэрсэн та бүхэндээ баярлалаа
Өнөөдрөөс таван жилийн өмнө 2011 онд Erdenetnews.mn сайтыг байгуулж, төрийн байгууллагын тухай хаалттай сэдвийг ил гаргаж, ГОК-ын захирлуудын тансаглалын талаар хөндөж анхны материалаа тавьж эхэлсэн билээ. “Эрдэнэт  жижигхэн газар дарга нарын идэж уусныг бичлээ гээд та нарт ямар хэрэгтэй юм бэ, чи тэрний дүү бил үү, хэний хүүхэд билээ” гэж дарамтлуулж, аймгийн захиргаанаас хөөгдөж ч явлаа. Олон нийтийн эрх ашгийн өмнөөс албан тушаалтнуудтай тэмцэж, тэдний талаар баримттай материал бичсэнийхээ төлөө анхан шатны шүүхээс 9.7 сая төгрөгийн торгууль авч явсан түүх манай сайтад бий. Төрд хэвлэл мэдээллийн хяналт чухал болохыг манай сайт байгуулагдсанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хүмүүсийн сэтгэл зүйд бага ч гэсэн суулгасан гэж боддог. Цаашдаа бидэнтэй найдвартай эх сурвалж, иргэдийн нүд, чих, олон нийтийн хяналт өдөр ирэх бүр нэгдэж, хамтран ажиллаж байгаа учир манай сайтын ирээдүй гэрэл гэгээтэй байх болно. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ, орон нутгийн хөрөнгөөр хийж байгаа бүтээн байгуулалтын чанар, үр өгөөжийг бидний үр хүүхэд, аав ээж, өндөр настнууд маань хүртэнэ. Гэтэл хэн нэгний халаасыг нэмэгдүүлэх орлого болж таарахгүй. Эрх нь зөрчигдсөн олон иргэд бидэнд хандаж, тэр бүхний төлөө цаг заваа зарцуулан ажиллаж байна. Шударга үнэний дуу хоолой байх үүргээ биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаа хамт олныхоо өмнөөс манай сайтын байнгын уншигч, дэмжигчиддээ баярлалаа. Өдөр тутам өнгөрүүлсэн хором бүрийг дэргэд минь юм шиг мэдэрч, уншиж, шүүмжилж, сэтгэгдлээ илгээсэн 5 жил та бидний хамтын хөдөлмөр шүү. Илүү их гэрэл гэгээтэй амьдралын төлөө урагшаа тэмүүлж амьдарцгаая. Erdenetnews.mn сайтын эрхлэгч Н.Мөнхтөр [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ