БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Галын аюулгүй байдал хангаагүйн улмаас 300 боодол өвс шатжээ
Галын аюулгүй байдал хангаагүйн улмаас 300 боодол өвс шатжээ
Эрдэнэт хотод өнгөрсөн долоо хоногийн байдлаар галын дөрвөн дуудлага ирсэн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ. Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ил задгай байсан 300 боодол өвс шатжээ. Цахилгаанаас үүдэлтэй галын дуудлага ОБГ-т нэгдүгээр сарын 9-ний өдөр ирсэн байна. Гал гарах үеэр цахилгааны холбогч утсан дээр тавьсан өвс шатсан байна. Галын дуудлагын 40 гаруй хувь нь пийшин зуухнаас шалтгаалсныг онцоллоо. Учир нь хэт их гал түлснээс болж яндангийн хэсэгт гал ноцдог. Айл өрхүүд яндангийн тусгаарлалт хийхдээ хямд үнэтэйг сонгон модон хаалт хийдэг. Харин төмөр хаалт хийх нь галын аюулаас сэргийлэх сайн талтай. Хүйтний эрч чангарч галлагаа ихэсдэг тул аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг ОБГ-аас сануулж байна. ОБГ-ын дарга хурандаа Г.Ганбаатар хэлэхдээ “Гал түймрийн дуудлагууд ихэвчлэн цахилгааны аюулгүй байдалтай холбоотой байна. Галын аюулгүй байдлын санамжийг зөрчсөнөөс үүдэлтэй гал гарах тохиолдол ихэссэн” гэв. Цахилгаанаас үүдэлтэй гал гарах гол шалтгаан нь олон төрлийн утас холбогчийг хольсноос болдог. Иймд иргэд чанаргүй муу утсыг хэрэглэхгүй байх, халаах хэрэгсэл, тоног төхөөрөмжөө залгаж явахгүй байхыг санууллаа. Ойрын өдрүүдэд шөнөдөө 28-29 хэм хүрч хүйтэрч, энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч чангарах тул иргэд галлагаагаа тааруулах шаардлагатай. Пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж, гал түлсэн үедээ орон байраа хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ