БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ түүхэндээ анх удаа дээлтэй хуралдлаа
Аймгийн ИТХ түүхэндээ анх удаа дээлтэй хуралдлаа
Аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудал илүүтэй анхаарал татах гэхээсээ оролцогчид нь энэ удаад түүнээс сонирхолтой, сар шинийн баяр хүртэл шагшигдах ярианы сэдэв байлаа. Хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ “Аймгийн ИТХ-ын түүхэндээ анх удаа төлөөлөгчид нь дээлтэй хуралдаж байна. Энэ удаад бид ИТХ-аас сар бүрийг нэрэмжит аян болгон зарлаж түүнийхээ хүрээнд Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн хоёрдугаар сарыг эх түүх, уламжлалт соёлоороо бахархах зорилгоор нэрэмжит аянаа явуулж байгаа. Тэгээд ч монгол түмний уламжлалт цагаан сар тун удахгүй болох гэж байна. Баярын үеэр үндэснийхээ хувцсаар гоёдог ч гэсэн бас нэгэн өдрийг нийтээрээ дээлтэй өдөр болгох ард иргэдийнхээ саналыг хүлээн авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ээлжит тавдугаар хуралдаандээ дээлтэй оролцохоор шийдсэн юм” хэмээсэн. Аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаанд ирсэн төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын өмссөн дээл, малгай тэдгээрийн өнгө донж зэрэг нь бараг л ирэх сар шинийн өнгийг тодорхойлжээ гэж болохоор санагдсан. Юун зурагтаар гардаг үнэдэсний хувцасны сурталчилгаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс өөрсдийн гаргасан уриалгыг хүндэтгэн бүгд л үндэсний хувцас, эдлэлээрээ гангарч эрчүүд энд тэнд хөөрөг зөрүүлж буйгаас харвал аймгийн ЗДТГ-ын хоёр давхрын хурлын том заалнаас өнөөдөр Монгол үнэр үнэртэж, Монгол хүнийг харж, Монгол омогшил төрж, Монголоороо амьсгалсан нэг өдөр байлаа. Тэр бүү хэл монгол дээлээрээ гангарсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ танхимд цугларч Эрдэнэтийн сүлд дуу “Уурхайчны алдар” дууг дуулсан мөч ирэх дөрвөн жилд л давтагдахгүй агшин байсан. Энэ удаагийн хурлаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд, Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын хэрэгжилтийн явц байдал, цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал тавьж хэлэлцүүлэв. Мөн “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай дэд хөтөлбөр батлах тухай”, “Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн тодотгосон төсөв батлах тухай”, “Зохион байгуулалтын асуудал” зэрэг үндсэн дөрвөн асуудал багтаж байлаа. Аймгийн ИТХ-аас энэ өдрийг монгол уламжлалаараа бахархах үүднээс дээлтэй өдөр хэмээн зарласан. Цэцэрлэгийн бяцхан багачуулаас эхлээд аймгийн удирдлага нь, ЗДТГ-ын үүдний жижүүр нь хүртэл үндэсний хувцсаа өмч иргэдээ, эрдэнэтчүүдээ хүндэтгэж байхад “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин хуралдааны нээлтэд “гоонж” өмссөн шигээ суугаа нь сэтгүүлчдийг төдийгүй хуралд оролцогчдыг гайхах, эргэлзэхэд хүргэсэн. Дээл хувцас нь олдоогүйдээ тэр биш байх дээрээс зохион байгуулж буй арга хэмжээг эсэргүүцэж буй үйлдэл болов уу хэмээн зарим нэг нь жиг жуг хийж байсныг энд нуух юун. [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ