НЯМ
2025.05.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Айсуй сонгуулийн “бооцоо” Эрдэнэт үйлдвэр
Айсуй сонгуулийн “бооцоо” Эрдэнэт үйлдвэр
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хоёр сарын дараа эхэлнэ. Зургаадугаар сарын 26-ны даваа гарагт болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-ын хувьд сонгогчдынхоо өмнө “бооцоогоо” тавьлаа. Тэдний хувьд айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд тавих бооцоо нь “Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авсан үйл хэрэг”. Үүнийгээ ч хийлээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас УИХ, Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийг худалдан авсан “Монголын зэс” корпорацийн хувьцааг хураан авч 100 хувь төрийн мэдэлд шилжүүлж, үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон. “Монголын зэс” корпорацийн ТУЗ дахь төлөөлөл болох Да.Ганболд, О.Орхон, Д.Мөнхбаатар нарыг чөлөөлж тэдний оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мэндсайхан нарыг томилсон. Шинэчлэн байгуулагдсан ТУЗ анхныхаа хуралдааныг Эрдэнэт хотод хийж, үйлдвэрийн Ерөнхий захиралтай гэрээ байгуулах, үйлдвэрийн бүтцийг тодорхойлох, үйлдвэрийн ТУЗ-ийн бүтцийг тодотгох зэрэг эхний ажлуудаа хийсэн. Ингээд 40 шахам жилийн түүхтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмч, хөрөнгө алтан унжлагат гал тахиа жилийн хаврын дунд сарын билэгт сайн өдөр Монголын төрд эргэн ирлээ. Энэхүү эргэн ирэлтийг эрх баригчид буюу МАН-ынхан ирэх сонгуулийн сурталчилгааны бооцоо болгон сонгогчдын өмнө тавьж байна. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд. Дараа нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэр цуварна. Хэнбугай ч нэр дэвшлээ гэсэн тэдний “бооцоо” бол өнөөдөртөө Эрдэнэт үйлдвэр гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх байх. /Өөр шинэ нөхцөл үүсэхгүй л бол/ Засаг төрийн төвшиндөө хариуцлагын тогтолцоо үгүй болчихсон, эдийн засаг нь Сэхээн амьдруулах тасагт муужраад уначихсан, нэг үгээр хэлбэл, “Дампуурал” зарлахын даваан дээр байсан улс орны хувь заяаг гартаа авсан МАН-ынханд Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах нь “Аминаас чухал үйлс” байсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд Ерөнхий захирлыг удирдлагын багтай нь хамт улсын Ерөнхийлөгч томилдог. Улаанбаатараас баахан чемодантай нөхдүүд ирж дарга болдог, “Бүрэн эрхт онцгой комисс” нэрийн дор мөнгө хүүлдэг улс төр бизнесийн бүлэглэлийн гарт атгуулсан тийм л баяжуулах үйлдвэр болоод байсан. Тэгвэл өнөөдөр Монголын төр, засаг “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг”-ийн зарчмаар Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх МАН-ын сонгуулийн сурталчилгааны сценари нэг иймэрхүү л явах болов уу, тэр дундаа Орхон аймагт. Гэхдээ хариу цохилт тун хатуухан, халуухан ирэх байх. “Хувийн хэвшлийг дээрэмдлээ, Хувийн өмчид халдлаа”. “Монголын төр Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдлаа” гэхийн араас “АН ирэх сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлж байна” гэх мэдээлэл цуварч эхэлбэл МАН ард түмний өмнө тавьсан бооцоогоо авах уу, алдах уу. Сонгууль болтол зай ч байна, лай ч байна. АН-ынхан дтооод сонгуулиар босгосон хэдэн халтар төгрөгөн дээрээ дажин хийгээд дуусахгүй бол шүү дээ. Эрх биш 90 гаруй жилийн түүхтэй Ардын намд давхар мэх гэж байлгүй яахав, дан ганц бооцоогоор хол явахгүй гэдгээ мэднэ, тэд. [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/