БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Улсын МХЕГ-ын ажлын хэсэг 47 байгууллагад хяналт шалгалт хийнэ
Улсын МХЕГ-ын ажлын хэсэг 47 байгууллагад хяналт шалгалт хийнэ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид төрийн болон хувийн хэвшлийн 47 байгууллагад хяналт шалгалт хийхээр боллоо. Ажлын хэсэг аймгийн ЗДТГ-аас шалгалтын ажлаа эхлүүлсэн байна. Үүний дараа Засаг даргын дэргэдэх агентлагууд, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ, Уулын баяжуулах үйлдвэрийн цехүүд, хүнсний болон ХАА-н чиглэлийн үйлдвэр эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд ажиллах юм. Дээрх ажлын хэсгийнхэн шалгалтаас гадна зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Улсын МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “ Хяналт шалгалтаар байгууллагуудын зөрчлийг илрүүлнэ. Ингэснээр эрсдлээс сэргийлэх боломжтой. Орхон аймгийн нэгдсэн шалгалтаар 35 байцаагч ажиллана” гэлээ. МХЕГ-ын ажлын хэсэг зөрчил дутагдалд хариуцлага тооцохоос илүү зөвлөн туслах сургалт, тандалт судалгаа хийнэ гэдгээ хэллээ. Ажилтан норм, стандартыг зөрчих, ажилдаа хайнга хандах, тавигдах шаардлагыг биелүүлдэггүй байдлаас алдаа гаргадаг байна. Үүнд хяналт тавихад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой ирэх сарын 15-ныг хүртэл “Дэд бүтцийн хяналтад-Иргэн таны оролцоо” аян эхлүүлсэн гэдгийг МХЕГ-ын дэд дарга онцолж байна. “Хяналт шалгалтын хуваарь гарсан. Эхний ээлжинд төр захиргааны байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн шийдвэрийг ханган ажиллаж байгаа эсэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгана. Тухайлбал хүнсний чиглэлийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдээр ажиллана.Сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж байна” гэж Орхон аймгийн МХГ-ын дарга Б. Жигдэнгомбо ярилаа. Суралцагчдын дунд хоолны хордлого авах тохиолдол гарсан. Энэ нь хэрэглэгчийн боловсрол дутмаг байгаатай холбоотой. Иймд МХЕГ, Боловсролын яамтай хамтран хүнсний аюулгүй байдлыг хангах тухай ойлголтыг сургалтын агуулгад оруулахаар ажиллаж байгаа аж. МХЕГ-ийн хяналт шалгалт дууссаны дараа тавдугаар сарны 3-наас эхлэн Эрсдлийн удирдлагын баг ажиллах юм. Энэ үеэр хэрэглэгчдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. М.Ариунчимэг [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ