БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тариаланчид “Дундын хоршоо” байгуулж ажиллах төслийг ИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ
Тариаланчид “Дундын хоршоо” байгуулж ажиллах төслийг ИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ
Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Өрхийн тариаланчдыг дэмжих төслийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд танилцууллаа. Уг төслөөр Жаргалант сумын тариаланчдын амьжиргааг дэмжихээр “Дундын хоршоо” байгуулах ажлыг эхлүүлэх юм. Тэргүүлэгчид төслийг дэмжиж тогтоолыг баталлаа. ХХААГ-аас гаргасан Өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөр нь 2017-2020 онд үргэлжлэх юм. Үүнд тариаланчдад хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгох, техник технологийг шинэчлэх болон хүнсний ногоо тариалах сургалт зэргийг явуулна. Ингэснээр төмс хүнсний ногоо тариалдаг иргэдийг дэмжинэ. Орхончуудын төмсний хэрэгцээг Жаргалантынхан 90 хувь хүртэл хангах зорилго тавьж байна. “Жаргалант суманд 1990 оноос хойш газар тариалангийн техник технологийг шинэчлээгүй. Иймд чирэгч трактор, өвс хадагч, төмс хураагч зэрэг долоон төрлийн техник авах шаардлагтай” гэж Аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хэлсэн юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид “Өрхийн тариаланчдыг дэмжих хөтөлбөр”-т нэмэлт санал оруулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр “ Тариаланчдыг сайн үрээр хангах, борлуулалтыг нэмэхэд анхаарах зэрэг саналыг хэлж байлаа. Жаргалант сумын иргэдийн 90 хувь нь тариалан эрхэлж амьдралаа залгуулдаг. Тэд жижиг дунд бизнесийг дэмжих болон банкны зээл авч чаддаггүй байна. Учир нь зээл авахад бүрдүүлэх материалыг хангалттай хэмжээнд бүрдүүлэх нөхцөл муу байдаг. Иймд тариаланчдад зориулж “Дундын хоршоо” , доороо зоорьтой худалдааны төвийг бий болгох хэрэгтэй гэдгийг Тэргүүлэгчид хэлж байлаа. Ингэснээр төмс хүнсний ногоо тариалдаг иргэд борлуулалтаа нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой болох боломж бүрдэх юм. Улирлаас хамааралтай ажилладаг Жаргалант сумын тариаланчдыг дэмжих хөтөлбөрийг ИТХ-ын тэргүүлэгчид зөв санаачлага болсныг онцоллоо. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ