БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтчүүд ялалтын баярыг тэмдэглэв
Эрдэнэтчүүд ялалтын баярыг тэмдэглэв
Өнөөдөр тавдугаар сарын 9. Ялалтын баярын өдөр. 1941 оны зургаадугаар сарын 22-ноос 1945 оны тавдугаар сарын 9 хүртэл 1418 хоног үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайны ялалтын өдөр, ялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Эрдэнэтчүүдийн хувьд энэ баярыг бусад орон нутгийнхнаас илүүтэй ач холбогдол өгч хот даяараа тэмдэглэдэг гэвэл нэг их хол зөрөхгүй. Аймгийн ЗДТГ, түүний Цэргийн штабаас Ялалтын баярын түүхт 72 жилийн ойн баярыг тохиолдуулан цэргийн ёслолын жагсаал, баярын үйл ажиллагааг Амарын талбайд зохион байгуулсан юм. Энэ удаагийн баярын цэнгүүнд аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Р.Р.Ракшаев, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, Д.Мөнхбаатар нарын албаны хүмүүс, эрдэнэтийн иргэд, Орхон аймагт ажиллаж байгаа ОХУ-ын болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын иргэдийн төлөөлөл оролцсон юм. Мөн энэ үеэр Эрдэнэт хотод аж төрж байгаа ахмад дайчид баярын арга хэмжээнд оролцож тэдэнд аймгийн Засаг дарга Д.Батлут, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Р.Р.Ракшаев нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гай гамшиг авчирсан, 70 сая хүний тэр дундаа 40 гаруй сая жирийн иргэний амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайны үед Монголын ард түмэн Оросын ард түмний талд байж “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан дор ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн түүхтэй. Монголын ард түмнээс улаан армид 500 гаруй мянган агт морио хямд төсөр үнээр худалдаж, 32 гаруй мянган хүлэг сайн морио үнэ төлбөргүй бэлэглэсэн байна. Мөн “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх хүчний эскадрилийг өөрсдийн хөрөнгөөр бүтээж улаан армид бэлэглэсэн аж. Дайны хүнд хүчрийг хамтдаа туулсан Монгол морьдын гайхамшгийг өнөө ч хүртэл Оросын ард түмэн магтан шагшиж байдаг билээ. Үүний дагуу Монголын уран бүтээлчдээс Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны тавдугаар 5-ны өдөр болсон. Ялалтын баярт Монголын ард түмэн онцгой ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэх үеэр иргэн Б.Ганбаяр энэхүү хөшөөг санаачилж, уран барималч А.Очирболд бүтээсэн ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар хүрэлцэн ирж оролцохдоо хөшөөг танилцуулж, гардуулан өгснөөс хойш хоёр жилийн дараа Их Ялалтын 72 жилийн ойн босгон дээр Оросын ард түмний ариун газар болох “Хүндэтгэлийн дэнж” дэх цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ