МЯГМАР
2025.12.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баян-Өндөр уулын хувь заяа дөрөвхөн хүний гарт байна
Баян-Өндөр уулын хувь заяа дөрөвхөн хүний гарт байна
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит есдүгээр хуралдаанаар “Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах тухай” асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн О.Цэрэнчимэд танилцуулсан. Тэрбээр “Баян-Өндөр уулын талбайн хэмжээ, хяналтын цэгийг 1998 оны аймгийн ИТХ-ын 63 дугаар тогтоолд тусгаагүй. Зүгээр л нийтэд нь 3700 га гээд оруулчихсан. Одоо үүнийг өөрчлөөд 1702.1 га болгож багасгаад орон нутгийн тусгай хамгаалалтад авна. Ар булагийн зуслангийн газар, Булган аймгийн Бугат сумтай хиллэдэг газар нутаг хасагдсан байгаа. Одоо талбайн хэмжээ, солбицол зэргийг нарийн тусгаж оруулсан. Байгаль орчны тухай хуулиар орон нутгийн тусгай хамгаалалтад байгаа газар нутгийн талбайн хэмжээ, солбицол зэргийг нарийн тусгах шаардлагатай байдаг учраас бид ийнхүү шинэчлэн оруулж байна” гэлээ. Үүний дараа тэргүүлэгчид асуулт тавьсан юм. -Д.Батбилэг: Өмнө нь 3700 га байснаа одоо 1702.1 га болж байгаа юм уу. Баян-Өндөр уулын амууд эзэнтэй болчихоод байгаа. Одоо энэ ууланд хэдэн хүн эзэн суучихаад хэдэн аж ахуйн нэгж эзэмшиж байна вэ? -О.Цэрэнчимэд: Нийтдээ 2000 га-гаар багасч байгаа. Өмнө нь маргаан дагуулдаг байсан Бугат сумын нутгийн зарим газар хасагдсан. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр уулын амыг дөрвөн нөхөрлөл сумын Засаг даргын захирамжаар эзэмшдэг. -Д.Батбилэг: Эзэмшлийн хугацаа нь 15 жил юм уу? -О.Цэрэнчимэд: Өмнө нь хугацаа заагаагүй байсан. Харин одоо бид 15 жил гэж оруулж байгаа. -П.Пүрэвлхагва: Аймгийн хэмжээнд орон нутгийн хамгаалалтад нэмж авчихаар газрыг судлав уу. Хиргисүүрүүдийг орон нутгийн тусгай хамгаалалтад ав гэсэн үүрэг өгсөн. Ямар шатандаа явж байна вэ. Дээрх дөрвөн нөхөрлөл юу хийсэн юм бэ. Хэдий хэмжээний газар эзэмшдэг вэ. Одоо яг хаана хаана байрладаг юм бэ? -Д.Цолмон: Аймгийн ИТХ-ын 1998 оны анхны тогтоолоор 3700 га газрыг орон нутгийн хамгаалалтад авсан. Одоо аймаг болон Баян-Өндөр сумын хилийн бүс дотор багтаагаад оруулсан. Шинээр зурахад 1702.1 га газар болсон. Баян-Өндөр сумын ойн сан бүхий газрын заагаар хилийн цэс тогтсон. Баян-Өндөр, Жаргалант сум аймгийн музейтэй хамтраад түүхийн дурсгалт газар болох хиргисүүрийн тооллого хийсэн. Одоо дотор нь ангилж байна. Бүртгэлийн сан бий болгосон. Баян-Өндөр уулын баруун амыг Д.Дамдинжав эзэнтэй “Мандал” нөхөрлөл 437 га газар эзэмшдэг. Н.Эрдэнэбаяр эзэнтэй “Жунгли” нөхөрлөл эмнэлгийн ар ПДУ орчимд 377 га, н.Болд эзэнтэй “ДТ моторс” нөхөрлөл Ар булагийн ам орчмын 339 га газрыг, н.Гомбо эзэнтэй “Унаган байгаль” нөхөрлөл 359 га газрыг эзэмшдэг. Гэрээг нь Баян-Өндөр сумын ИТХ-аар жил бүр дүгнэдэг. -П.Пүрэвлхагва: Аймгийн тусгай хэрэгцээнд авч байгаа бол аймагтай гэрээ хийнэ. Харин аймгийн ИТХ-аар гэрээг нь дүгнэнэ. -Д.Бүүвэйбаатар: Нэмээд хэдэн га газрыг эзэмшүүлэх боломжтой вэ. Бугат руу хэдэн га газар явсан бэ? -Д.Цолмон: Бугат сум руу 1000 га газар явсан. Баян-Өндөр ууланд нэмж гэрээгээр эзэмшүүлэх ойн сан байхгүй. Үүний дараа тэргүүлэгчид санал хэлж тогтоолыг баталсан. -Д.Батбилэг: Өнөөдрийн та бүхний оруулж ирснээс харвал Баян-Өндөр уулын хилийн цэсийг шинэчлээд дээрх дөрвөн нөхөрлөлд 15 жилээр олгох нь. Дөрвөн нөхөрлөлтэй гэрээ хийгээд түүнийгээ аймгийн ИТХ-аар дүгнүүлж байх. Дөрвөн нөхөрлөлийн хилийн цэсүүдийг нарийвчлан гаргах хэрэгтэй. Ойн нөөц багассан бол дээрх нөхөрлөлүүдтэй хариуцлага тооцох боломж гэрээгээр бүрдэнэ. Гэрээг нь аймгийн Засаг даргатай байгуулах. -П.Пүрэвлхагва: Бид орон нутгийн тусгай хамгаалалтад аваад зогсохгүй бусад хууль тогтоомжийн дагуу бүх шатанд нь хамгаалалтад авах тухай тогтоолд оруул. Хасагдах 1000 га-гаа ч хамруулж Баян-Өндөр уулын хамгаалалтыг бататгаж тогтоох нь зүйтэй. Дээр нь Булган аймгийн ИТХ-аар хамгаалалтад авахуулах тал дээр мэргэжлийн байгууллагууд ажиллах хэрэгтэй байна.. Ийнхүү Орхон аймгийнхан Баян-Өндөр уулынхаа хувь заяа түүний эргэн тойрны булаг шанд, ойн сан, ургамал амьтан жигүүртнийг нь нэр бүхий дөрвөн нөхөрлөлд 15 жилийн хугацаатайгаар даатгаж байна. [sgmb id="1"]
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН