БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Хуулиас давсан шаардлагаар иргэдийг битгий дарамтла
П.Пүрэвлхагва: Хуулиас давсан шаардлагаар иргэдийг битгий дарамтла
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс холбогдох албаныхантай хамтран энэ журмыг боловсруулжээ. Боловсруулсан журмаа Хууль зүй дотоод хэргийн яамаар хянуулдаг байна. Тэргүүлэгчдийн хурлаар Хууль зүйн хэлтсийнхэний боловсруулсан журмыг хэлэлцээд санал, дүгнэлтээ гаргасан. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Журамтай танилцлаа. Гэхдээ асуудал байна. Та бүхэн хуулиас давсан журам гаргаад байгаа юм биш үү. Татварын хэлтсийн хүсэлтээр журманд янз бүрийн заалт оруулжээ. Татварын хууль Монгол Улсын хэмжээнд хүрч үйлчилдэг. Түүгээрээ яв л даа. Та бүхний боловсруулсан журмыг яам чинь хянадаг байхад нэмээд Татварынханы гуйлтын дагуу нэмж юм тусгаад байх шаардлага байхгүй. Хуулиас давсан шаардлагаар иргэдийг битгий дарамтла. Журман дээр зөвшөөрөл олгох, зөвшөөрөл сунгахад гурван сар, 14 хоног, 7 хоног гээд оруулчихаж. Та нарын барьж ажилладаг хууль дээр гурав хоногийн дотор шийднэ гээд оруулсан байхад илүү юмаар яах гээд байгаа юм бэ. Тусгай зөвшөөрлийн хугацаа өнөөдөр дууслаа, зөрчилгүй бол гурав хоногт нь багтаагаад сунга л даа. Манай цагдаагийнхан шалгадаг. Танай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна. Хаана, торгоно гэдэг. Нөгөөх нь сунгагдах гээд 7, 14, бүр 3 сар болдог. Бизнес эрхлэгчдийг элдвээр битгий дарамтлаад бай. Хуулиас дэвсан нэмэлт шаардлага бүхий заалтуудаа хас” хэмээн асуудалд нэлээн нухацтай хандсан. Үнэхээр хуульд “Асуудлыг гурав хоногийн дотор шийднэ” гээд заачихсан байхад Хууль зүйн хэлтсийнхэн тусгай зөвшөөрөл олгох, сунгах хугацааг 7, 14, бүр гурван сарын дараа шийднэ хэмээн оруулж байгааг тэргүүлэгчид хүлээн зөвшөөрөхгүй, үүнийг өөрчлөөд аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулах үүрэг өглөө.                      Саяхныг хүртэл найман нэрийн хүнсний дэлгүүр, томоохон супермаркет, баар, ресторан бүр долоо хоног бүрийн мягмар гарагийг “хар нүдэн гараг” гэж үзээд архи заруулдаггүй, сар бүрийн 15-нд “Тэнгэрт сар бүтэн гардаг” гэдэг шалтгаанаар архины лангууны наагуур хөшиг татах, олс зүүх зэргээр худалдаалахыг нь хааж боодог гажиг тогтолцоо үйлчилж байсан. Үнэн хэрэгтээ бизнес эрхлэгчид нэг сарын бараг 7 өдрийг нь архи худалдаж чаддаггүй учраас 20.00 цагтай уралдаад хаалгаа түгжээд бүгдэг байлаа. Тэгсэн хэрнээ сар бүрийн татвараа 30 хоногоор тооцож төлнө. Ийм тэгш бус, эрхийн зөрчилтэй шийдвэрийг аймаг, орон нутгийн удирдлагаас эргэн харж цагаан сарын өмнөхөн мягмар гарагт архи худалдаалахыг хориглосон захирамжийг хүчингүй болгосон. Дээр нь хорих тусам нь дэлгэрдэг “ШАГ”-ын үйлчилгээ Эрдэнэтэд цэцэглэсэн. Манай цагдаагийнхан “Зөрчил гаргасан байгууллагыг 8 мянган төгрөгөөр торгохоос өөр ямар ч боломжгүй учраас өнөөдөр торгуулсан ч маргааш нь архи зарж л байдаг” хэмээн учирлаж “Хориглоод дийлэхгүй, харин шөнийн 03.00 цаг хүртэл архи худалддаг болъё. Хүний өөрийнх нь онцлог зэргээс харвал 03.00 цагаас хойш архи сураглаж, шаг хайж явдаг хүн бараг л байдаггүй” гэж байж мягмар гарагийг чөлөөлсөн гэхэд болно. [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ