БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэний эрхийг хамгаалсан хуулиуд хэрэгжинэ
Иргэний эрхийг хамгаалсан хуулиуд хэрэгжинэ
Ирэх долдугаар сарын 1-нээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуд хэрэгжиж дагаж мөрдөхөөр болсон. Эдгээр хуулиуд хэрэгжихтэй холбогдуулан Хууль зүйн яамнаас сургалт явуулж байна. Дээрх хуулиудаар төр иргэнийхээ эрхийг хамгаалсан заалтуудыг хэрэгжүүлэхээр болсон байна. Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн танилцуулгыг хэрэгжүүлэгч албан байгууллага, ажилтнуудад Хууль зүйн яамнаас сургалт хийж байна. Хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн онцлогийг аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагын албан хаагчдад танилцуулж байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хуулийн дагуу ял шийтгэлээ эдэлдэг. Харин иргэд хохирлоо барагдуулж чадалгүй үлддэг. Иймд иргэний эрхийг хамгаалсан хуулийн шинэчлэл нэмэгдсэн байна. Захиргааны хариуцлагын тухай хуулиар зөрчилд торгууль ноогдуулдаг байсан бол Зөрчлийн тухай хуулиар гэмт хэргийн адил тооцохоор болсон. Иргэний хохирлыг барагдуулсан эсэхээс хамаарч гэмт хэргийн шийтгэлийг ноогдуулна гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Иргэдийн өргөдөлд хариу өгдөггүй албан тушаалтнуудад хариуцлага хүлээхийг сурталчлахыг төрийн захиргаа удирдлагын хэлтсээс санууллаа. Хүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн хуулиудад гэмт хэргийг шийдвэрлэж байгаа эцсийн үр дүнг тодорхойлно. Зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах зэрэг шийтгэлүүд шинээр нэмэгдсэн тухай хуульч ярьж байна. Эрүүгийн болон зөрчлийн хуулийг сурталчлан таниулах сургалт энэ сарын 19-23-ныг хүртэл үргэлжилнэ. [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ