МЯГМАР
2025.08.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: Хоёр орны гэхээс илүү Эрдэнэтчүүдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой
Д.Батлут: Хоёр орны гэхээс илүү Эрдэнэтчүүдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой
             Нэг өглөө босоход таны эрх чөлөөг хязгаарлан зам хааж гишгэх газаргүй болговол хэн ч дуртай байхгүй. Тэр дундаа эрх чөлөөт монголчуудын хувьд урагшлах зам, ажил албандаа явдаг жим харгуйг нь хаасан, хөдөлгөөнийг нь хязгаарласан байхыг таатай хүлээж авдаггүй ард түмэн. Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн өглөө хотын төвөөс гэр хороолол руу өгссөн төв замыг хааж үл ойлгоцол үүсгэсэн явдал манай хотод болсон.[sgmb id="1"]  БНЧех улсын хөрөнгө оруулалттай “Их хаадын цуваа” компанийн удирдлага зам өргөтгөх нэрээр гэр хороолол, городыг холбосон урсгалын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ үеэрээ хэдхэн сарын өмнө хийсэн явган хүний замын хавтанг хуулж хаясан байна. Дээрх үйлдлийг аймаг, орон нутгийн удирдлага шуурхай ажиллаж, төв замын хөдөлгөөнийг өмнөх хэмнэлд нь оруулсан юм. Улс дотор улс байгуулах гэсэн эрхмүүд мэр сэр дуулддаг. Түүн шиг аймаг дотор аймаг байгуулах гэсэн шиг “Их хаадын цуваа” компанийнхан “Евро эко төгөл” хороолол байгуулж буй нэрээр орон нутагтай байгуулсан гэрээгээ биелүүлэлгүй өдий хүрсэн. Бүр сүүлдээ аймгийн удирдлагын өмнөөс “Бид ардаа том хүнтэй, та нар хоёр орны тэр дундаа чехүүдийн эрх ашгийг хөндөх эрхгүй” хэмээн аашилж, аяглах нь хэрээс хэтэрсэн тухай аймгийн удирдлагын зүгээс ярьж байна. Аймгийн Засаг дарга Д.Батлут даваа гарагийн үдээс хойш “Их хаадын цуваа” компанийн сүйтгэсэн орчинтой газар дээр нь танилцсан. “Их хаадын цуваа” компанийн дур зоргоороо үйлдлээс хэдхэн хоногийн өмнө манай хотод байгалийн гамшигт үзэгдэл үер бууж эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. Иргэд төдийгүй байгаль орчин, хотын хөгжилд хохирол учруулсан гамшигтай зэрэгцэн “Их хаадын цуваа” компанийн орон нутгийн бүтээн байгуулалтын эсрэг хийсэн “дажин”-тай аймгийн удирдлагууд танилцсан юм. Бид энэ үеэр аймгийн Засаг даргаас цөөн асуултад хариулт авсан юм. -Нэг зам барихын тулд өмнөх бүтээн байгуулалтыг нурааж байгааг иргэд ойлгохгүй байна. Хэн дуртай нь зам хааж иргэдийг бухимдуулж амьдралд нь дарамт үүсгэлээ. Зам дагасан айл өрхүүд айж байна. Энэ бүхнийг та юу гэж үзэж байна вэ ? -“Их хаадын цуваа” компанийн зам барих нэрээр нураасан бүхнийг харж, үзэж явна. Өнөөдөр орон нутагт, Эрдэнэт хотод Орхон аймгийн удирдлага гэж байгаа. Аймаг, орон нутгийн хөгжлийн төлөө, Эрдэнэт хотын төлөө бүтээн байгуулах гэсэн хэн бүхэнтэй хамтран ажилладаг бизнесийнхэнийг дэмждэг аймгийн ЗДТГ, Хотын захирагчийн алба гээд байгууллагууд бий. Энэ компанийнхан зам тавих ажлынхаа тухай манай холбогдох албаныхантай уулзаад төслөө танилцуулах ёстой байсан. Ийм зүйл болоогүй. Манайхан шуурхай ажиллаж богино хугацаанд арга хэмжээ авсан. Гэвч эдний хувьд бидний хийсэн, бүтээсэн ажлыг сүйтгэсэн байгааг хараад гайхаж байна. Иргэдийн уурладаг, бухимддаг нь ч зөв. Иргэдэд хийх ажлынхаа талаар мэдээлэл өгч бүтээн байгуулалтын хувьд хамтран ажиллах хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй гэдэгтээ эрдээд асуудлыг хүчээр шийдэх эрх хэнд ч байхгүй. -“Их хаадын цуваа” компанийн “Евро эко төгөл” төслийн анхны гэрээ байгуулагдсанаас хойш гурван удаа өөрчлөлт орсон. Төслийг зогсоох тухай захирамжийг аймгийн Засаг дарга асан С.Дангаасүрэн гаргаж байсан. Дээрээс том даргын үүрэгдсэний дагуу энэ төсөл цааш үргэлжилсэн сураг байдаг. Гэсэн ч төслийн мөн чанар улам дордож хүүхдийн цэцэрлэг, сургууль барих буюу нийгмийн өмнө хүлээсэн бүтээн байгуулалт бүгд хасагдсан тухай дуулдсан. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл учраас бид хүлцэнгүй байх ёстой юу. Аймгийн зүгээс төсөлд ямар оролцоотой байна вэ, яг өнөөдрийн байдлаар?[sgmb id="1"] - Монгол, Чех хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл байж болно. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ ийм том төсөл хэрэгжүүлж байгаа нэрээр эрдэнэтчүүдийн эрх ашгийг хөндөх учиргүй. Орон нутгийн удирдлагад танилцуулаагүй байж дээрээс, яамнаас хийж байгаа бүтээн байгуулалтын ажил нэрээр дураараа зам хаах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах эрх хэнд ч байхгүй.  Ямар ч байсан миний хувьд хоёр орны гэхээсээ илүүтэй Эрдэнэтчүүдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой гэж бодож байна. Би аймгийн Засаг даргын хувьд иргэдийнхээ эрх ашгийг хамгийн түрүүнд тавина. Аймаг, орон нутгийн хувьд энэ төсөл манай аймагт хэрэгжих шаардлагатай юу гэдгийг ч эргэн харах болно. Би өмнө нь ч хэлсэн энэ компанийн ард ямар ч том албан тушаалтан байх нь хамаагүй. Аймгийн Засаг даргын хувьд иргэдийн эрх ашиг эн тэргүүнд байх учраас “Их хаадын цуваа”-гийн хийсэн энэ бүх үйлдэлд тодорхой арга хэмжээ авах болно. Таны хэлж буйтай ч санал нэг байна. Н.Төр
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА