ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Багш нар цалингаа нэмэхийг шаардлаа
Багш нар цалингаа нэмэхийг шаардлаа
  Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш нар Монгол улсын Засгийн газраас боловсролын салбарт ажиллагсдын цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг шаардан мэдэгдэл хүргүүлээд байгаагийн зэрэгцээ өөрсдийн эрх ашгийг хамгаалах Түр хороог байгуулсан билээ. Аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нар Түр хорооныхонтой үзэл болод нэгтэй буйгаа мэдэгдэхийн зэрэгцээ орон нутагтаа салбарыг нь байгуулсан аж. Монголын багш нарын цалингаа нэмэгдүүлэх шаардлагад Засгийн газар “Цалин нэмэх боломжгүй” гэсэн хариу өгөөд байгаа. Үүнийг эсэргүүцэн аймгийн багш нарын Түр хорооноос хэвлэлийн баг хурал зарлаж энэ сарын 30-нд томоохон жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Тэдний энэ шаардлагыг аймгийн ҮЭХ-ны удирдлага дэмжин багшийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, цалин нэмэгдүүлэх, илүү цагийн мөнгө, бусад нэмэгдлийг нэмэх боломж гарц бий гэдгийг онцолж байлаа. “Өнөөдөр манай аймгийн хувьд 1-5 жил ажиллажсан байгш 535 мянга, хамгийн олон жил ажилласан багш нар 608.3 мянган төгрөгийн нэрлэсэн цалинтай. Дээрх мөнгөнөөс татвар, НДШ, бусад шимтгэлээ төлөөд гар дээрээ 400 мянган төгрөг авдаг. Энэ нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Бид цалингийнхаа 70 хувийн зээлд өгч байна. Үлдсэн. 30 хувь болох мөнгөөр амьдарч байгааг төр засагт дуулгах цаг болсон. Багш нар цалингаас цалингийн хооронд өр тавин амьдарч байна. Багш нарын цалин арилжааны банкнуудын шалгуурт тэнцдэггүй, 2014 онд цалинг 10 хувь нэмсэнээс хойш дахиж нэмэгдээгүй. Гэтэл амьдралын төвшин энэ хооронд хоёр дахин унаад байгааг төр засаг мэдрэхгүй байна. Бид төр засгаа хүндэлж, эдийн засгийн боломж зэргийг харгалзан удаан хугацаанд хүлээсэн. Өнөөдөр тэвчээрт хязгаар байдаг учраас амьдрал хүндэрлээ. Цалингаа нэмэгдүүлмээр байна” хэмээн мэдэгдэж байна. Аймгийн багш нарын Цалин нэмэгдүүлэх түр хорооны гишүүн Н.Цэцэгсүрэн “Би улсад 32 жил ажиллаж байгаа ахмад багш. Өнөөдөр сургууль төгсөж ирсэн болон 5 хүртэлх жил ажиллаж байгаа багш 535 мянган төгрөг. Олон жил ажилласан багш 608 мянган төгрөгийн цалин авдаг. Зөрүү нь 73 мянган төгрөг. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж ийм зөрүүтэй, бага учраас аргагүйн эрхэнд дуу хоолойгоо төр засагт дуулгахаас өөр аргагүй байдалд хүргэлээ. Олон жил тэвчээртэй хүлээсэн. Улс орны нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Багш нарын амьдрал түүнээс ч хүнд боллоо. Бидний хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байна. Цалин мөнгө амьдралд хүрэлцэхгүй байна. Ирээдүйн Монгол орны эздийг сургаж байгаа багш нарын цалин үнэхээр бага. Иймээс ахмад багш нар бид энэ тэмцэлд нэгдэж байгаа” хэмээлээ. Цалин нэмэгдүүлэх түр хорооны гишүүн Н.Энхчимэг “Цэцэрлэгийн багш нар өглөө 07.30-аас орой 17.30 цаг хүртэл буюу бараг 10 цаг тасралтгүй ажилладаг. Сургуулийн өмнөх боловсролын багш нарын онцлог гэвэл чимээ шуугиантай орчинд ажилладаг, анги дүүргэлт ихтэй байдаг. Бид 2-5 настай хүүхдийн хүн болох үндэс суурийг нь зөв тавихын төлөө ажилладаг. Тэдний амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцдаг. Гэтэл цэцэрлэгийн багш нар сургалтын хэрэглэгдэхүүн, материал гарын авлагаа өөрсдөө бэлддэг. Өөрөөр хэлбэл, гар дээр авсан цалингаасаа хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлддэг. Цэцэрлэгийн төсөвт хичээлийн хэрэглэгдэхүүний мөнгө хөрөнгө зардал суудаггүй. Энэ нь цалин багатай багш бидэнд маш их хүндрэлтэй, дарамт үүүсгэдэг. Өнөөдөр манай цэцэрлэгийн багш нарын дунд өр, зээлгүй хүн гэж байхгүй.  Оюутны зээл, хэрэглээний зээл, цалингийн зээлээ төлсөөр багш нар гар дээрээ 80-90 мянган төгрөг авдаг. Үүний зэрэгцээ ахмад болон залуу багш нарын цалингийн зөрүү 73 мянган төгрөг байгаа нь олон жил боловсролын салбарт ажилласан ахмад багш нарын хувьд үнэхээр хүнд байна. Улс эх орондоо олон жил ажиллачихаад 608 мянган төгрөгийн цалин авч хөдөлмөрөө үнэлүүлдэг. Бидний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх цаг болсон. Тэр дундаа цэцэрлэгийн багш нарын хөдөлмөрийн онцлог тэр зэргийг харгалзах төр засаг хөдөлмөрийг нь үнэлэх цаг болсон” гэв.[sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ