БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ерөнхий боловсролын 24 сургуульд 19554 сурагч суралцана
Ерөнхий боловсролын 24 сургуульд 19554 сурагч суралцана
Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн баярын өдөр. Аймгийн Засаг дарга Д.Батлут 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 31 дэх хичээлийн жилийн  нээлтэд оролцлоо. Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт 30 жилийн ойн баярын өмнөх хичээлийн шинэ жилийн нээлт тус сургуулийн хувьд онцлог байлаа. 2017-2018 оны хичээлийн жилд тавдугаар сургуульд 46 бүлэгт 1800 гаруй сурагч суралцах юм. Нэгдүгээр ангийн таван бүлэг 250 шахам зургаан настнууд эрдмийн их өргөөний босгыг анх удаа алхан орж байгаа ажээ. Мөн тус сургуульд энэ хичээлийн жилд АНУ, БНСУ-ын мэргэжилтэн дөрвөн багш ажиллаж хүүхэд багачуудад хичээл заахаар болжээ. Аймгийн Засаг даргын 2017 оны А/363 тоот захирамжаар Боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу  цогцолбор сургуулийн бүтцийг татан буулгаснаар тавдугаар сургууль нь бие даасан 12 жилийн ерөнхий боловсролын сургууль болж байна. Тус сургуулийн захирал Д.Дэлгэрмаа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Энэ онд манай сургуулийн түүхт 30 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн хугацааны эхний 15 жилд нь бид тавдугаар сургууль гэсэн нэртэй байсан бол сүүлийн 15 жилд нь Орхон цогцолбор нэртэйгээр үйл ажиллагаа явуулсан. Өнөөдөр манай сургуулийн 31 дэх дэх хичээлийн жилийн өдрөөс эхлэн ерөнхий боловсролын 12 жилийн тавдугаар сургууль нэртэйгээр сургалт, хүмүүжлийн ажлаа эхлэхэд бэлэн болоод байна” хэмээсэн юм.  Засаг дарга Д.Батлут нэгдүгээр ангид анх удаа элсэн суралцаж байгаа зургаан настнуудад сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ аймаг орон нутаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт энэ онд 4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийлээ. Түүхт 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа тавдугаар сургуульд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хөлбөмбөгийн талбай байгуулж өглөө. Мөн сургуулийн өнгө төрхийг шинэчилж гадна фасадыг будаж хүүхэд багачууд та бүхнийхээ сурах орчныг бүрдүүлэхэд багагүй хэмжээний хөрөнгө  гаргаснаар эх орныхоо ирээдүй хойч үеийг авч явах та бүхэн улам ихийг сурна гэдэгт итгэж байна хэмээн онцолсон юм.. Манай аймгийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 24 сургуульд 19554 суралцах аж. Нэгдүгээр ангид 2500 гаруй зургаан настнууд элсэн орж байгаа юм. Төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 сургуульд 1030 багш, 583 ажилтан нийт 1613 багш ажилтан ажиллана. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны нийт 9122 хүүхэд байна. Аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн  34 цэцэрлэг хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Энд нийт 1100 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажиллах аж. Сургуулийн өмнөх боловсролын хэмжээнд удирдах ажилтан 68, үндсэн багш 320, туслах багш 288, бусад ажилтан 427 байна. Өнгөрөгч хавар буюу тавдугаар сарын 20-ны байдлаар цэцэрлэгт 8194 хүүхэд бүртгүүлжээ. Тэднээс төрийн өмчийн цэцэрлэгт 7394, хувийн цэцэрлэгт 800 хүүхэд хамрагдах юм байна. [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ