БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Жимбий” амталж, “Тунгалаг Тамирын гол”-ын аялгуунд уярав
“Жимбий” амталж, “Тунгалаг Тамирын гол”-ын аялгуунд уярав
          Одоогоос 50 жилийн тэртээ 1967 оны есдүгээр сарын 27-нд Монгол оронд айл, өрх бүрийн хойморт цэнхэр дэлгэц гарч монголчууд өөрийн гэсэн үндэсний телевизээ өлгийдөн авсан билээ. Тэр цагаас хойш 50 дахь намартайгаа золгож буй Монгол улсад телевиз үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. Манай аймгийн хувьд ч иргэд, олон нийт айл бүрийн хойморт заларсан цэнхэр дэлгэцийн тухай хууч хөөрсөн яриа, гэгээн дурсамж хөвөрч дуу, дүрсний гайхамшигт урлагийн талаар хүүрнэсэн, гайхсан бүр уулга алдсан дуу хоолой энд тэнд сонсдоно. Орхон аймгийн Сэтгүүлчдийн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, уран бүтээлчид энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Монголд телевизийн урлаг үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батлут аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Монгол орны түүхэн дурсгалт газруудаар аялуулсан билээ, өнгөрөгч зун. Хэвлэл, мэдээллийн 20 шахам байгууллагын төлөөллөөс бүрдсэн аяллын багийнхан есдүгээр сарын 27 буюу Монгол оронд телевизийн салбар үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойн өдөр мэргэжил нэгт нөхөддөө аяны богцоо задалж гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Нийтдээ 10 гаруй хоног эх орныхоо байгалийн сайхан газрууд, түүх дурсгалын өлгий нутгаар аяласан энэ удаагийн аяллын багийнхан өөрсдийн хөгтэй, хөгжөөнтэй, дуу хууртай адал явдалт аяллын агшин бүрийг хадгалсан гэрэл зургийн үзэсгэлэнгийнхээ хажуугаар хүрэлцэн ирсэн зочиддоо “Гэнэтийн бэлэг”-ийг харин ч нэг амтлуулсан даа. Аяллын багийнхны хувьд замын туршид алжаалыг үл тоон аялахдаа сурч мэдэж авсан бүр өөрийн болгосон “Жимбий” гэх амтат хоолоор зочдоо дайлсан. Мөн “ТВ 10” телевизийн зураглаач н.Пагамдулам энэ үеэр үсээ хоёр салаа сүлжиж, хөх өнгийн тэрлэгээр гангарч нөхдийнхөө өмнө холын аянд “нөхөр” болж явсан “Тунгалаг Тамирын гол” дууг харин ч нэг амилуулах шиг болсон. Манай ахмадууд түүний дуулахыг сонсоод “ардын жүжигчин н.Түмэндэмбэрэл агсаны дуулахыг сонсох шиг боллоо” хэмээн уулга алдсан. Бүр зарим нэг нь “Төв театрт Түмэндэмбэрэл гуайг үгүйлж байхад түүний төөрсөн хамаатан нь энд явна” гэж байхав. Хэвлэл, мэдээллийн уран бүтээлчдийн энэхүү бэсрэг үзэсгэлэнд аймгийн Засаг даргын орлогч Д.Батжаргал урилгаар оролцсон юм. Тэрбээр уран бүтээлчдэд Монгол оронд телевизийн салбар үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргээд “та бүхэндээ гар хоосон ирээгүй” гэсэн. Түүний гарын бэлэг бол Хонконг улсад аялах нэг азтанг шалгаруулах эрхийн бичиг байлаа. Манайхан ч ам амандаа мэддэг маань мэгзэмээ уншиж, азтан болохын тулд дотроо сэм залбирч байв. Ингээд энэ удаагийн бэсрэг үзэсгэлэн, энэхүү ёслолын азтанг тодруулахад  “Тусгал 1” телевизийн зураглаач Ө.Төгөлдөр азтан болж төрсөн өдрөөрөө өөртөө “Гэнэтийн бэлэг” барих нь тэр. Азтанд аймгийн Засаг даргын орлогч Д.Батжаргал баяр хүргэн эрхийн бичгийг нь гардууллаа. Энэ удаагийн бэсрэг үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хэвлэл, мэдээллийн салбарын ажилтан, сэтгүүлч, сурвалжлагч, уран бүтээлчид “Жимбий” амталж, н.Пагамдуламын дуулсан “Тунгалаг Тамирын гол” дуунд уярч энэ өдрийн аз нь алгандаа багтсан Ө.Төгөлдөрийн хийморь лундааг нь гайхан баясч нэгэн өдрийг цэнгэлдэн өнгөрөөв.[sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ