ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Багш нарт 3.3-аас 5.5 сая төгрөгийн хөдөөгийн нэмэгдэл олгожээ
Багш нарт 3.3-аас 5.5 сая төгрөгийн хөдөөгийн нэмэгдэл олгожээ
              Хичээлийн шинэ жил эхлээд нэгхэн сарын хугацаа өнгөрч байхад Багш нарын сануулах ажил хаялт хоёр удаа боллоо. Бүр тодруулбал, есдүгээр сарын 21, 28-нд манай аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нар “Багш нарын ажлын үнэлэмжийг дээшлүүл. Бидний цалинг 1.6 сая төгрөгт хүргэ” гэсэн шаардлага тавьж, есдүгээр сарын ажлын 22 өдрийн хоёрыг нь хичээл хаяж өнгөрүүллээ. Өнөөдөр манай улсын эдийн засаг багш нарын цалинг ирэх сарын эхэн ч бай, 2018 оны эхнээс ч гэсэн гэнэтхэн 1.6 сая төгрөг болгох боломж үнэхээр байхгүй. Хэрвээ тэдний цалинг 1.6 сая төгрөгт хүргэвэл талхны үнэ доод тал нь 3 мянган төгрөг болно. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид л 2 сая орчим төгрөгийн дундаж цалин авдаг. Иргэдийн хувьд ч эцэг эх, асран хамгаалагчдын хувьд ч багш нарын цалингийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалинг нь нэмэхийг тодорхой хэмжээнд дэмжиж байгаа. Гэхдээ пал хийтэл нь 1.6 сая төгрөг болгоно гэдэг эдийн засагт эрсдэл дагуулна гэдгийг захын хүн хэлнэ. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж хоёр ч удаа ажил хаяж хүүхдээ тараасан энэ өдрүүдтэй зэрэгцэн аймаг, орон нутгийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, тэдний өмнө тулгамдсан эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд есдүгээр сард багагүй ажил хийжээ. Есдүгээр сарын 30-ны байдлаар сургууль, цэцэрлэгийн багш нарт 5 жил тутамд олгодог хөдөө орон нутгийн нэмэгдлийг  олгохын тулд орон нутгийн төсвөөс 2 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Сургууль, цэцэрлэгийн багш нар таван жил тутам нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох доод тал нь 3.3 сая, дээд тал нь 5.5 сая төгрөгийг есдүгээр сард гар дээрээ авсан байх юм. Мөн аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгийг төсөвт суулган олгож байна. Үүнд жилд 200 гаруй сая төгрөг аймгийн хэмжээнд зарцуулдаг аж. Ямар ч байсан цалингаа 1.6 сая төгрөгт хүргэхийг шаардсан багш нар есдүгээр сард 3.3-5.5 сая төгрөгийг гар дээрээ авсан. Хэн хэчнээн төгрөгийн цалин авсан нь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс дээр байна. Энэ мөнгийг олгохдоо багш нарын үндсэн цалин бус бүхий л нэмэгдлийг нь оруулан тооцож олгосон гэж санхүүгийнхэн мэдээлж байх юм. Ажил хаялт хууль ёсонд нийцэх үү Гэтэл нөгөө талдаа багш нарын хоёр удаагийн ажил хаялт хууль ёсных уу, хэний зөвшөөрлөөр ажил хаяж байна вэ гэдэг асуудал тодорхой хэмжээнд яригдаж эхэллээ. Аймгийн Засаг даргын шуурхай дээр орлогч дарга А.Түвшинжаргал энэ талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар аймгийн Боловсрол, соёлын газар дээр 450 гаруй багш ажилд орохоор бүртгүүлээд байна. Багш нар хэний зөвшөөрлөөр хоёр удаа ажил хаясан бэ. Ажил хаялтыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо зөвшөөрч, зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, гарах эрсдэл нэг бүрийг нь тооцдог, хариуцлагыг нь хүлээдэг. Гэтэл өнөөдөр багш нар Цалин нэмэгдүүлэх түр хороо гэгчийн шийдвэрээр ажил хаясан нь хууль ёсных уу гэдгийг судалж үзнэ. Хоёр удаа ажил хаясан багш нарын цалинг хэн өгөх вэ. Тэдний цалинг ажил хаялтыг зохион байгуулсан тал нь хариуцдаг, хуулиараа. Дахин ажил хаяж, нийгэмд буруу зөрүү ойлголт бий болгохоос эхлээд гарах үр дүнг нь сайн тооцох ёстой. Үүний тулд орон нутгийн зүгээс Боловсролын чанар, хүртээмж, системийн өөрчлөлтийн талаар ярих болно. Аймгийн зүгээс татвар төлөгчдийн мөнгөнөөс багш нарт хөдөө орон нутгийн нэмэгдэл гэж саяхан 2 тэрбум гаруй төгрөг олголоо. Дээр нь цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгө болох 200 гаруй сая төгрөгийг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш олгож байна. Яаж ч бодсон цалинг 1.6 сая төгрөгт хүргэн боломжгүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хувьд ч энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Иргэдэд, нийгэмд үнэн бодит мэдээллийг өгөх үүднээс бид багш нарын хөдөө орон нутгийн нэмэгдлийг олгосон тухай мэдээллийг хүргэж байна” гэлээ. Багш нар иргэдийнхээ эсрэг гар өргөдөг Манай аймгийн багш нарын хувьд цалинг 1.6 сая төгрөгт хүргэснээр бидний хариуцлага улам нэмэгдэнэ, илүү сайн ажиллана гэж байгаа ч Эрдэнэтийн өмнө тулгамдсан зарим нэг асуудал дээр тэд иргэдийнхээ эсрэг гар өргөдөг. 2014 онд аймгийн ИТХ-аас Орхон аймгийг улсын чанартай хот болгох талаар олон ажил хийсэн. Иргэдийн дунд санал асуулга явуулсан. Санал, асуулгад оролцсон багш нар 100 хувь “Орхон аймгийг улсын чанартай хот болгох саналыг дэмжихгүй” гэж хариулт өгсөн. Шалтгаан нь ердөө “хот болчихвол багш нар 5 жил тутамд авдаг хөдөө, орон нутгийн нэмэгдлээ авахгүй болох учраас” гэж хариулсан байдаг. Орхон аймаг газар нутаггүй, хүн амын суурьшил, нягтаршил их зэрэг олон шалтгаан биднийг хотын статустай болохыг шаарддаг. Багш нар үүнийг нь эсэргүүцдэг дүр зурагтай өнөөдрийг хүрсэн. Хичээлээ телвизор дээр заах гээд байна уу Хичээл эхлээд дөнгөж ганц сар болж байхад багш нарын хувьд сурагчдынхаа ар гэрээс LCD телевизор авч өг гээд 30-35 мянган төгрөг татах компанит ажил Эрдэнэтэд ид  өрнөж байна. Зарим эцэг эхчүүдийн хувьд багш нар хичээлээ телевизор дээр заадаг болсон уу гэж асууж байх юм. Энэ мэт асуудлыг эргэн харж асуудлаа нээлттэй хэлэлцэхгүй бол сардаа ажил хаялт нэрээр хоёр удаа хичээл хаачихдаг, цалин мөнгө, нэмэгдлээ авчихдаг. Тэгсэн хэрнээ сурагчдаас сургалтын хэрэглэгдэхүүнээ шинэчлэх нэрээр цахилгаан барааны мөнгө татаад байдаг. Иймэрхүү хэлбэрээр цаашдаа явна гэвэл сурагчийн эрх ашиг хохирсоор байх нь ээ.[sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ