МЯГМАР
2025.06.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Ойдов: Би бүлгийн дарга хэвээрээ байгаа
Ц.Ойдов: Би бүлгийн дарга хэвээрээ байгаа
                Энэ удаагийн “Тодруулга” буланд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь АН-ын Бүлгийн дарга Ц.Ойдов оролцож байна. Бид энэ удаад аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга өөрчлөгдсөн эсэх талаар ярилцсан юм. -Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгээс даргаа солих шийдвэр гаргалаа. Түүнийг нь аймгийн АН-ын хороо дэмжиж гарсан шийдвэрийг нь аймгийн ИТХ-ын даргад уламжилсан үйл явц өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр өрнөсөн. Бүлгийн даргыг өөрчилсөн гэдэгтэй та санал нэгдэх үү. Ийм шийдвэр гаргахад та байлцсан уу? -Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргыг өөрчилсөн тухай мэдээллийг орон нутгийн хэвлэлийнхний мэдээнээс олж харсан. Бүлгийн хурал болоогүй шүү дээ. Би Бүлгийн дарга учраас хурлаа зарлах ёстой. Бүлэг хуралдаад аливаа асуудалд олонхийн саналаар шийдвэрээ гаргаад явдаг. Түүнээс биш Бүлгийн даргыг байхгүй хойгуур хуралдаад өөрчилдөг зүйл байхгүй. -Танай намаас өгч байгаа мэдээллээс харвал Бүлэг хуралдаад шийдвэрээ гаргасан гээд байна шүү дээ? -БиБүлгийн хурлыг  зарлан хуралдуулах ёстой. Хурал болоогүй. Би өнөөдөр ч гэсэн Бүлгийн дарга хэвээрээ байгаа. Аймгийн АН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаад Бүлгийн ажил хангалтгүй байна гэж тогтоол гаргасан байсан. Энэ бол манай намын дүрэм зөрчсөн үйлдэл. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бол иргэдээс сонгогддог. Намаас томилогдоогүй. Бүлгийн дотоод ажилд АН-ын тэргүүлэгчид, намын хорооны гишүүд оролцох ёсгүй. Бүлгийн гишүүд, төлөөлөгчид хуралдаад олонхиороо даргынхаа ажлыг  “хангалтгүй байна” гэж үзвэл нэг өөр хэрэг. Би хувьдаа бол өнөөдөр ч Бүлгийн даргын ажлаа хийж байгаа. -Танай намын даргын хийсэн мэдээллээс харвал Бүлгийн дарга намаа мэдээллээр хангах тал дээр хангалтгүй ажилласан. Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс гаргаж байгаа шийдвэрт хяналт тавих үүргээ биелүүлээгүй. Эрдэнэтэд тогтмол оршин суудаггүй учраас ажил хийхэд хүндрэл учирч байна гэсэн. Энэ тал дээр та юу гэх вэ? - Өнгөрсөн дөрвөн жилд бид эрх баригч хүчин байлаа. Одоо МАН эрх барьж бид сөрөг хүчин болсон. Өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагааг тодорхой хугацаанд харъя гэж бодсон, зорьсон. Өнөөгийн эрх баригчдын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хийж хэрэгжүүлж буй ажил нийгэмд хэрхэн хүрч байна. Иргэдийн уур амьсгал ямар байгааг харж, ажиглаж байна. Харж байна гээд зүгээр суугаагүй. Төсөв, хөрөнгө, үндсэн чиглэл хэлэлцэхэд дуугүй суусангүй. Хэд хэдэн удаа энэ талаар дуугарсан. Зарим үед мэдэгдэл хүртэл хийж байсан. Миний иргэний үнэмлэх дээрх хаяг Яргуйт багаараа байгаа. Би төрийн албан хаагч биш. Нийслэлд очиж ажил төрөл хөөцөлдөх гээд явдал бол бий. Гэхдээ л ихэнх тохиолдолд Эрдэнэтэд байж сонгогчидтойгоо уулзаж байгаа.   Бүлгийн даргын хувьд намыг мэдээллээр хангаагүй гэж байсан.  2016 оны сонгуулийн дараа И.Баасанжав, Д.Батхишиг бид гурав ярилцаад шийдвэрээ гаргасан. Би намын Бүлгийн дарга болсон. И.Баасанжав аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Д.Батхишиг аймгийн ИТХ-ын хорооны дарга болсон. Мэдээлэл авах, өгөх тал дээр харин Тэргүүлэгчид илүү байдаг. Өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 14 удаа хуралдсан байдаг. Тэргүүлэгч И.Баасанжав маань түүнд  хэдэн удаа суусан бол. Аймгийн Засаг даргын хувьд гаргаж байгаа шийдвэрүүд нь тодорхой хэмжээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ордог. Тэргүүлэгчид олон удаа хуралддаг болохоор И.Баасанжавын хувьд намаа, бүлгээ  мэдээллээр хангах тал дээр боломж илүү байдаг. Өөрөөр хэлбэл, тэргүүлэгчид аливаа мэдээллийг хамгийн түрүүнд авдаг. Д.Батхишиг төлөөлөгч  бид хоёрын хувьд аймгийн ИТХ-ын хуралдаандаа оролцоод явдаг. Тэнд өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж,  АН-ын байр суурийг илэрхийлж оролцдог. -Таны хувьд өнгөрөгч хавар аймгийн Засаг даргын Яргуйт багийн иргэдтэй хийх уулзалт дээр дагаад явж байхыг харсан. Мөн “бусад багийн иргэд аймгийн удирдлагаас юу хүсдэгийг мэдэх гэж явна” гээд Шанд багийн иргэдтэй хийх аймгийн Засаг даргын уулзалт дээр сууж байсныг мэднэ. Гэтэл бодит байдал дээр танай намын хорооныхны хувьд арай өөр зүйл яриад байх юм? -Тийм ээ, дээрх уулзалтуудад цуг явсан. Би ажлаа хийж л байсан. Хийсэн бүхнийг харлуулах гээд байгаа энэ бүхэн бол өнгөрсөн хавар, дөрөвдүгээр сард болсон намын даргын дотоод сонгуультай холбоотой болов уу гэж харж байна. Би намын даргын сонгуульд өрсөлдсөн.  Зарим хүн тэр өнцгөөс нь хараад байна. -Өнгөрсөн хугацаанд намын Бүлэг хувьд ямар ажил хийж амжуулав? Өнгөрөгч нэг жилийг төрийн ажлын уламжлал, тасралтгүй шинж чанарыг нь харж асуудалд хүлээцтэй хандсан. Энэ хугацаанд эрх баригчид олон арван төрийн албан хаагчдыг  ажлаас халж, албан тушаалыг нь бууруулсан. Оронд нь төрийн ажлын дадлага, туршлагагүй олон хүнийг ажилд авч төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулсан нь иргэдийн төрд итгэх итгэлийг тодорхой хэмжээнд алдагдуулахад хүрсэн. Энэ мэт асуудалд бид тухай бүрт нь дуу хоолойгоо хүргэж  шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн  манай Бүлгийн хувьд АН-ын эрх барьж байх хугацаанд хийж бүтээсэн олон  ажлыг хамгаалах, дуусаагүйг нь үргэлжлүүлэх чиглэлээр анхаарч ажилласан. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард болсон хуралдаан дээр би энэ асуудлаар Мэдэгдэл хүртэл хийж байсан. Гэтэл эрх баригчид “Танайхан өнгөрсөн дөрвөн жил хууль зөрчсөн олон ажил хийсэн. Хууль зөрчдөг, идэж уусан. Эрдэнэт үйлдвэрт өөрсдөө болон ах дүү нараа ажилд оруулсан, шахаа хийсэн. Өөрсдийнхөө төлөө л ажилласан. Арай дэндүү байсан. Танай намын улс төрийн томилолтоор ирсэн хүмүүс дээр аудит оруулна. Аудитын дүгнэлт гаргаад хуулийн байгууллагад шилжүүлнэ” гэж ирээд л шүүмжилж байлаа. Энэ нь эргээд ойлголцол, хамтын ажиллагаа биш улс төр болоод л байгаа юм.  Уг нь асуудал гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг бидний хувьд өнөөдөр бие бие рүүгээ чулуу шидэлцээд байх цаг биш. Орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө, Эрдэнэтийн төлөө бодлогоо уралдуулаад явах юм бол бидний өмнө хийж бүтээх ажил их байна. Бид намын Бүлэг дээрээ нэгдсэн нэг байр суурьтай, нэгдмэл зорилготой ажиллах болно. Иргэд, сонгогчдынхоо төлөө, Намын бодлого зорилтын төлөө, бид гурав ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал дээр нэг бодлоготой оролцох болно.
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил