МЯГМАР
2025.06.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
               Аймгийн ИТХ-ын хуралдаан боллоо. Энэ хуралдаан дээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийг илүүдэл хог хэмээн үл тоож хөсөр хаяж байх юм. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудал өнөөдрийн ИТХ-ын хуралдаанаар хэлцэгдсэн. Өмнө нь Тэргүүлэгчдийн хурлаар ороод “Эрдэнэт хотын өдрийг долоодугаар сарын 26-нд тэмдэглэдэг болъё” гэсэн олонхийн шийдвэр гарсан. Бүр хоёр ч удаа санал хураалт явуулсаны эцэст Тэргүүлэгчид ийм шийдвэрт хүрсэн. Тэргүүлэгчид багагүй хугацаанд нухацтай хэлэлцсэний эцэст иргэдтэйгээ хамт, эрдэнэтчүүдтэйгээ нийлээд утга төгөлдөр байдлаар “Эрдэнэт хотын өдөр”-ийг тэмдэглэдэг болох тухай шийдвэрийг ийнхүү гаргасан юм. Гэтэл өнөөдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанд энэ асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Эрдэнэт хотын өдөр”-ийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд тэмдэглэдэг байхаар танилцууллаа. Төлөөлөгчид хэлэлцээд хоёр ч удаа санал хураалт явуулсаны эцэст олонхиороо арванхоёрдугаар сарын 11-нийг дэмжих нь тэр. Эндээс харвал манай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч гэсэн 11 хүн бараг л хэрэггүй болж таарлаа. Нэгэнт Тэргүүлэгчдийн хурлаар олонхийн санал авсан асуудал дараагийн ИТХ-ын хуралдаанд орж ирэхдээ нэр, зүсээ өөрчлөөд өөр хувилбараар, хэсэг бүлэг хүний лоббигоор өөрчлөн оруулдаг болсон нь Тэргүүлэгчдийн шийдвэр гэж байх хэрэггүй гэсэн ойлголтод хүргэлээ. Улмаар Тэргүүлэгчид байх шаардлага байна уу гэдгийг хөндөхөд хүргэх нь тэр. Даваа гарагт болсон Тэргүүлэгчдийн хурал дээр Д.Дэлгэрбаяр “Улсын баяр наадмын дараа энд тэнд Даншиг наадам болдог. Хүн бүр баярладаг, энэ наадмыг хүсэн хүлээдэг. Нэгдүгээр сарын 1-нийг солих нь зөв гэдэг санал өмнө нь нэг бус удаа гарч байсан. Арванхоёрдугаар сарын 11-н бол баяр тэмдэглэх тааламжтай цаг биш. “Эрдэнэт хотын өдөр”-ийг өндөр хэмжээнд сайхан тэмдэглэдэг, түүнийгээ эрдэнэтчүүд хүсэн хүлээдэг баяр болгох хэрэгтэй” хэмээн онцолж байсан. Тэгвэл өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-аас Тэргүүлэгчдийн олонхийн саналыг ч хэлэлцэлгүй дарагдуулж байгаад “Эрдэнэт хотын өдөр”-ийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд тэмдэглэх тухай шийдвэр гаргалаа. Ингэснээр хөхөө өвлийн хүйтэнд, жавар тачигнасан өдөр “Эрдэнэт хотын өдөр”-ийг дарга нарт, тэр дундаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулж байшин дотор тэмдэглэдэг явцуу хүрээний тэмдэглэлт өдөр болох нь ээ. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр 2015 оны зургаадугаар сард батлагдсан өмнөх аймгийн ИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах гэж байгаа нь тэр гээд “сахил хүртээд шал дордох”-ын үлгэрээр өмнөхөөс нь бүр дордуулж дарга нарын өдрийг ийнхүү нэгээр нэмлээ. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баяржаргал “Арванхоёрдугаар сарын 11-нийг дэмжиж байна. Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Зун тэмдэглэвэл зохимжгүй. Хүн бүхэн амраад рашаан сувилал явчихна. Баяр наадмын дараа дахин баяр хийх болно. Анх зарлиг гарсан арванхоёрдугаар сарын 11-ийг дэмжиж байна” хэмээсэн. Өвлийн аялал жуулчлал Монгол оронд төдийлөн хөгжөөгүй. Тэр дундаа Эрдэнэт хотод хөгжинө гэвэл наанадаж 100 жил шаардах болов уу. Цагаан сарын дараа Хөвсгөл далайд болдог “Хөх сувд” баярыг эс тооцвол арванхоёрдугаар сарын 11-нд болох “Эрдэнэт хотын өдөр”-т алс холын Америк энэ тэр нь бүү хэл Эрээнээс жуулчин ирнэ гэж горьдвол санасны гарз. Зуныхаа аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж чадахгүй байж бид өвлийн аялал жуулчлал гэж ярих болоогүй баймаар. Нөгөө талдаа дарга нар урин дулаан зуны цагт амралтаа авч байгаад, албаны машин жийж ирээд рашаан усанд явж ядаргаагаа тайлж, ясны шөл уух гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд ийм санал гаргав уу гэж асуумаар ч юм шиг. Ямар ч байсан ирэх арванхоёрдугаар сарын 11-нд эрдэнэтчүүд “Эрдэнэт хотын өдөр”-өө тэмдэглэхээр гэнэ. Иргэдэд хүртээмжтэй, тэдний оролцоонд суурилсан, иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хотынхоо өдрийг тэмдэглэдэг өөрийн гэсэн онцлог өнгө аяс, шийдэлтэй өдөртэй болох гэсэн иргэдийн хүсэл, түүнийг илэрхийлсэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн шийдвэр өөрчлөгдөж дарга нарын тууз хайчилдаг, индэр дээр гарч үг хэлж иргэдээр алга ташуулдаг арга хэлбэр мөддөө л манай аймагт амь бөхтэй оршсоор байх нь. “Эрдэнэт хотын өдөр арванхоёрдугаар сарын 11-нд болно. Дулаан хувцасгүй, хурдан унаагүй, явган нүцгэн иргэд оролцох боломжгүй. Эрдэнэт хотын өдрийг хүйтний улиралд хийж байгаа учраас иргэд ирэх шаардлагагүй. Аймгийн ИТХ-ны төлөөлөгчид, байгууллагын дарга, удирдлага, төрийн захиргааны байгууллагынхан оролцоно. Жич: Хүйтэнд даарч хөрч, ханиад нусгай хүрвэл дарга нар хариуцахгүй” хэмээн одооноос баярын зараа хүргэвэл яасан юм бэ. [sgmb id="1"]
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил