БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
Баян-Өндөр сумын орлогч дарга Ц.Одгэрэл аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээлэлд “Сумын зүгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй 51 хүүхдийн судалгааг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө” хэмээн дурдагдаж байна. Эндээс харвал Баян-Өндөр сумын удирдлага, түүний Тамгын газар нь өсвөр насны хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, нийгмээс тусгаарлан улмаар хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үү гэж асуухад хүргэж байна. Өсвөр насны хүүхдүүдийг нийгмийн гарал үүсэл, өмссөн зүүсэн, гадаад хэлбэр үзэмжээр ялгаварлаагүй л бол мал заазлах гэж байгаа мэт ирээдүй болсон хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй гэж ялгаварлах эрх Баян-Өндөр сумын удирдлагад бий юү. Хэрэв хэн нэгэн хүн уншигч таныг “Чи гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй этгээд байна” гэвэл таны зүрх хүчтэй лугшиж өөрийн нэр төрийн төлөө өнөөх нөхрийг “Чи юү гэж хуцаад байна аа” гэж хэлээд заамдаад авна даа. Даанч тэрхүү тусгаарлагдсан 51 хүүхдэд эрхийнхээ төлөө тэмцэх хүчин мөхөс учраас дарга нар тэдэнд янз бүрийн нэр хоч өгч, нийгмээс тусгаарлаж байгааг аймгийн Засаг даргын шуурхайд оролцсон дарга нар “Баян-Өндөрийн удирдлага сайн ажиллажээ” гээд толгой дохин суусан. Тэгвэл хүүхдүүд ийнхүү ялгаварлан гадуурхуулсан эрхээ хэнээр өмгөөлүүлэх, хамгаалуулах вэ. Тэдний эрх ашгийг хамгаалах газар байна уу гэж асуумаар. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга нь аймгийн Засаг даргын шуурхай дээр энэ мэдээллийг сонсоод л сууж байсан. Баян-Өндөр сумын удирдлагын гэмт хэрэг, зөрчилд хамрагдаж болзошгүй гээд ялгаварласан 51 хүүхдийн хувь заяаг тэгээд цагдаагийн байгууллагад даатгаад хаях уу. Энд тэнд жижиг сажиг гэлтгүй орон байрны хулгайгаас эхлээд янз бүрийн хэрэг төвөг гарвал цагдаагийнхан хамгийн түрүүнд өнөөх 51 хүүхдийг “сэжигтнээр” татан шалгах уу. Эсвэл цагдаагийн байгууллага тэрхүү 51 хүүхдийг ирээдүйн “гэмт хэрэгтнүүд” гээд нийгмээс тусгаарлах уу. Ажил хийнэ хийнэ гэхэд арай ч ингэж хүүхдүүдийг чи гэмт хэрэгт холбогдож болзошгүй этгээд, зөрчил гаргаж магадгүй нөхөр гээд “Зөрчлийн тухай хууль”-иар яллах гэж байгаа Баян-Өндөр сумын удирдлагын өнгөрсөн долоо хоногийн өвөрмөц ажлыг юу гэж ойлгох вэ. Эцэг, эхээс заяасан нэрнийхээ өмнө “Гэмт хэрэг, зөрчилд холдбогдож болзошгүй хүүхэд” хэмээх тодотголтой дээрх 51 хүүхэд өнөөдөр хаана явна вэ. Цагдаагийн байгууллагад судалгаа гаргаад л өгчихвөл бүх асуудал “ОК” болох уу, дарга нар аа. [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ