БААСАН
2025.05.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
Ахин ч билүү, дахих ч гэл үү сонгууль болох тухай яриа хөөрөө намрын шар нартай хамт Эрдэнэтийн иргэдийн чихэнд хүрсэн. Нэр бүхий 28 хүний сонгогдох эрх зөрчигдсөн гэж Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх үзсэн аж. Ийм учраас дахин сонгууль болох ёстой гэж дээрх нэр бүхий 28 эрх мэдэгдээд байгаа. Тэрхүү нэр бүхий 28 иргэн бол Эрдэнэтийн жирийн нэгэн оршин суугч нам бусчууд биш. Тэд бүгд аймгийн АН-ын гишүүд. Аймгийн ИТХ-ын сонгуульд нам эвсэл, бие даагчид сонгуульд өрсөлддөг хуультай. Дээрх нэр бүхий 28 эрхэм бол АН-ын дүрэмийг хүлээн зөвшөөрч намын батлахыг нь өвөртөлсөн гишүүд нь аж. Тиймээс тэд намынхаа дүрмийн хүрээнд хуулийн дагуу намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшсэн. Харин сонгууль дөхсөн тэр үед аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан М.Батчимэг ажиллаж байсан. Түүний зорилго нь аймгийн АН-ын даргын тамгыг атгаж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, АН-ын нийт гишүүдийн дэмжлэгтэйгээр сонгуульд ялах. Түүнээс биш энэ нам эв нэгдэлтэй байж орон нутгийн сонгуульд амжилттай оролцох энэ тэр бол хоёрдугаар асуудал байсан болов уу. Гэтэл бодит нөхцөл байдал дээр АН-ын жирийн гишүүд ч М.Батчимэг даргыгаа хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тиймээс арга буюу М.Батчимэгийн хувьд АН-ын даргын тамга, тэмдгийг ГОК-ын жирийн нэгэн инженер “Сахал” хочит Д.Батмөнхөд гэнэт бэлэглэчихсэн. Түүний энэ шийдвэрийг хожим зарим нэг хүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал Д.Даваасамбуугийн шахалтаар хийсэн гэж ярьж хэлдэг юм билээ. Ямар ч байсан М.Батчимэг, Д.Даваасамбуу нар энэ том аймгийн АН-ын дарга, түүний тамгыг жирийн нэгэн үйлдвэрийн ажилтанд зүгээр л “Май, чи дарга гээд жаал давхи. Арыг нь бид даана” гээд өгчихөж байгаа нь цаад утгаараа энэ намын олон зуун гишүүнийг доромжилсон үйлдэл гэхэд нэг их буруудахгүй. Тэр олон зуун гишүүд дундаас намын дарга хийчих аавын хүү, ээжийн охин захаас аван байсан гэлцдэг. Гагцхүү дээрх нэр бүхий эрхмүүд 2016 оны сонгуульд АН-ыг мордохын хазгай болох эхний алхам хийж улстөрчийг биш, инженерийг дарга хэмээн тодруулсан нь ялагдахын цондон болсон. Тухайн үед аймгийн АН-д “ШАК”, “Шонхор” хэмээх хоёр том фракц цэнхэр ордондоо багтахааргүй болж хоёр тийшээ харсан байлаа. М.Батчимэг “ШАК”-уудыг илүүтэй дэмждэг. Намын тамга “ШАК”-ын талд орж улс төрийн “утсан хүүхэлдэй” Д.Батмөнх “намын дарга хийхэд үйлдвэрийн инженерийн ажил ердөө саад болохгүй” хэмээн мэдэгдэл хийж байх хойгуур сонгууль хаяанд ирчихсэн ч намын хагарал зөрчилдөөн дээд цэгтээ хүрсэн. Ийм үед АН-ын дарга, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд шийдвэр гаргаж Орхон аймгийн АН-ын дэд дарга С.Сувдаад Итгэмжлэл олгосон байдаг. Итгэмжлэлд “Орхон аймгийн АН-ын дэд дарга С.Сувдаа нь намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийн хүрээнд тухайн орон нутагтаа сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж Монгол Улсын Сонгуулийн тухай хууль, АН-ын үндсэн дүрэм болон бусад холбогдох хууль журамд заасан үйл ажиллагааг явуулна” хэмээн заажээ. [sgmb id="1"] Мөн Итгэмжлэлд “2016 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 1/13 дугаартай Орхон аймгийн АН-ын дарга М.Батчимэгт олгосон итгэмжлэлийг цуцлав” гэсэн байдаг. Гэтэл М.Батчимэг, Д.Батмөнх нар сонгуульд нэг баг болж өрсөлдөхийн оронд аймгийн 22 тойрог 33 мандатад өөрсдийн буюу “ШАК”-ын 33 хүний нэрийг дэвшүүлж материалаа өгсөнөөс үүдэн өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрээд байгаа. Энэ бүхнээс харвал нэр бүхий 28 хүний сонгогдох эрхийг зөрчсөн этгээд нь аймгийн Сонгуулийн хороо биш, аймгийн АН-ын дарга асан М.Батчимэг, Д.Батмөнх нар биш гэж үү. Тиймээс дахин ч бай нөхөн ч бай сонгууль явуулах бол гарах зардлыг татвар төлөгчдөөс биш дээрх эрхмүүдээс нэхэмжилвэл яасан юм бэ. Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн 136 хүн тус бүрийн сонгуулийн сурталчилгаанд гаргасан 16.7 сая төгрөг, дээр нь намуудын сурталчилгааны зардлыг ч гэсэн гаргуулвал яасан юм бэ. Нэр бүхий 28 хүн нэр дэвшин өрсөлдөж чадаагүй нь АН-ын дотоод асуудал болохоос сонгогчдын буруу биш. Тэд л гэдсэндээ хөлөө жийлцээгүй бол өнөөдөр ийм байдалд хүрэх үү. Нэг нам хүчиндээ эрдээд 33 биш түүнээс дахин илүү 66 хүнийг нэр дэвшүүлэх эрх Сонгуулийн хуулиар хэнд ч олгогдоогүй. Сонгууль явуулах дээрээ тулбал өнөөдрийн ийм байдалд хүргэсэн дээрх нэр бүхий эрх:мүүдээс сонгуулийн зардлыг гаргуулах нь зөвд нийцэх болов уу. Зарим нэг хуульд ч энэ тухай заасан байдаг биш үү.
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН