ЛХАГВА
2025.08.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бодлого тодорхойлогчдын чадвар эцсийн зогсоолдоо гацчихаад байна
Бодлого тодорхойлогчдын чадвар эцсийн зогсоолдоо гацчихаад байна
Орхон аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 2100 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон нь өмнөх жилүүдээс 500-600 гаруй хүүхдээр илүү байгаа юм. Энэ тоог дагаад төвийн сургуулиудын нэгдүгээр ангийн анги дүүргэлт 50-55 хүртэл нэмэгдэж, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 20-25 хүүхдээр өсчихөөд байна. Өнөөдрөөс 14 хоногийн өмнө аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгаланд хүүхдийн тоо хэтрүүлсэн 4,5,8,14-р сургуулиудын нэгдүгээр ангийн анги дүүргэлтийг цөөрүүлэх тухай үүрэг даалгавар өгч байсан. Гэсэн ч өчигдрийг хүртэл энэ талаар Ж.Бат-Амгалан дарга ямар бодлого уралдуулж, юу хийснийг асуухад, гайхмаар хариулт өгч байх юм. Ж.Бат-Амгалан хариулахдаа: “2011 онд төрөлт өндөр байснаас ийм байдалд хүрлээ. Эцэг эхчүүд ажил төрлийнхөө байршил, хүүхдээ хүргэж өгөөд ажилдаа явах, ирэхэд амар, эсвэл сайн сургууль, сайн багшид хүүхдээ өгөх эрх нь нээлттэй. Үүнийг бид зохицуулах боломжгүй” гэж телевизийн камерын өмнө сэтгэл зовсон шинжгүй, амгалан тайван ярьж сууна. Боловсролын асуудлыг бодлогоор тэтгэж, зөв голдрилоор чиглүүлэх үүрэг хүлээж, төрөөс санхүүждэг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, цаашлаад аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, нийгмийн асуудал эрхэлсэн аймгийн Засаг даргын орлогч гээд чамгүй олон бодлого тодорхойлогч Орхон аймагт бий. Эдгээр төрийн байгууллагуудын удирдлагын чадваргүй, сэтгэлгүй, хэтэрхий данхар байдлаас өнөөдөр түмний хүүхэд хохирсны жишээ энэ юм. Эрхэм бодлого уралдуулагч нар энэ намар 30 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэсэн Б.Дэлгэрмаа захиралтай 5, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай н.Амгалан захиралтай 14-р сургуулиудын нэгдүгээр ангиар орж үзсэн үү. Тэр сургуулиуд дээр үнэхээр дажин гэгч болж байна. Нэг ангид 48-55 тооны зургаан настнууд шаагилдаж, ганц багш хоолойгоо сөөтөл хашгирч, танхим дотор агаарын дутагдал, эрүүл ахуй ямар байх нь ойлгомжтой. Аргаа барсан эцэг эх хүүхдээ цөөн сурагчтай захын сургууль руу шилжүүлж байна. Хичээлийн бүтэн жилийн туршид тоглоомын аргаар цагаан толгойн 35 үсгийг тогтоолгон уншуулж сургах нэгдүгээр ангийнханд шахуу байдлаар түргэвчилсэн сургалт явуулж, хүүхдийг ядрааж байгааг сургалтын харгис арга гэх үү. Гэрийнх нь ойролцоо Дэнжид, Их залуу багт шинэ сургууль бариад үр дүн гарсангүй. Эцэг эхчүүд сайн багшаар хүүхэддээ А үсэг заалгахаар хаа байсан төвийн сургууль руу, өөрийнхөө ажлын ойр сургууль руу чирээд байгааг Орхон аймгийн хэмжээнд боловсролын байгууллагад бодлого байхгүй болжээ гэж дүгнэхээр. Сайн багшийг шүтэх нь аргагүй. Тэгвэл төвийн сургуулийн сайн багшийг захын сургуульд шилжүүлж, нэгдүгээр ангид заалгаж үзсэн үү. Тэр багшийн нийгмийн асуудлыг нь шийдчих хэрэгтэй. Цалин, урамшууллыг нь бусдаас илүү нэмж өгч ч болно. Ийм оновчтой бодлого уралдуулж болохоор. Бусад багш нартаа үлгэр дуурайлалтай, чадвартай мэргэжилтэнд өндөр цалинг нь өгөөд үзэхэд буруудахгүй. Орхон аймгийн бага ангийнханаас М.Жавхлантуяа багшаас өөр Монгол Улсын Гавьяат багш төрсөнийг санахгүй байна. Заах арга барилын хувьд чадварлаг багш нарыг алдаршуулах, бодлогоор дэмжих, хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг багшийг яагаад дэмжихгүй байна вэ. Хичээл эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа зарим сургуулиуд хүүхдийг харьяаллынх нь дагуу өөр сургууль руу явуулж эхэлжээ. Ийм харгис аргыг баримталж суугаа боловсролын бодлого “угаагч” нарт ээж аавынхаа өврөөс гараагүй шахам зургаан настнуудын өмнөөс харамсаад барашгүй. Тэд дасаж эхэлж байгаа багшаасаа, анги танхим, найз нөхдөөсөө салж, дахин шинэ орчинд очиход хүүхдийн нүдэнд нулимс, гуниг хургана. “Ниргэсэн хойно хашгирахын үлгэр”-ээр тавдугаар сургууль анги нэмэхээр болж. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэх үү гэж ярьж байна. Зургаан настнуудын энэ хүндрэлийг дагаад хүүхдээ урд эгнээнд суулгах хүсэлтэй эцэг эхийн зовлон, багшийн арга барагдалт, өндөр үнэтэй цахилгаан бараа авах уралдаан гээд асуудлууд урган гарсаар. Нийслэлийн 15 дугаар сургуулийн сүрьеэ өвчтэй нэгэн багш өвчнөө нуун дарагдуулснаас ангийнхаа 20 гаруй хүүхдэд халдварлуулсан тохиолдол гарсан. Хүүхэд тав тухтай, эрүүл орчинд суурь боловсрол эзэмших эрхтэй. Багш, хүүхдийн эрүүл мэндийн хяналт, халдвар хамгааллын дэглэм зэрэг шаардлагыг биелүүлэх боломж Орхон аймгийн ямар ч сургуульд байхгүй. Яагаад гэвэл нэгдүгээр ангийн 2000-хан хүүхдийг хэдэн сургуульдаа зөв байршуулчихаж чадахгүй суугаа боловсролын бодлого тодорхойлогчдын чадвар эцсийн зогсоол дээрээ гацчихаад байна.[sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА