ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эмэгтэйчүүдийн нэрийг барьж татвар төлөгчдөөс мөнгө саагч нар хэн бэ
Эмэгтэйчүүдийн нэрийг барьж татвар төлөгчдөөс мөнгө саагч нар хэн бэ
Өнөөдөр 11 дүгээр сарын 25, Олон улсын “Цагаан туузны өдөр”. Манай аймагт энэ өдрийг амралтын байдалтай өнгөрүүлж байгаа гэхэд буруудахгүй болов уу. Бид Хүүхдийн ордон, Хүүхэлдэйн театр, “Уурхайчин” соёлын ордонд энэ өдөрт зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарч уу гэж хайсан юм. Дээрх газруудад гэрэл зургийн ямар ч үзэсгэлэн байсангүй. Гэтэл эрдэнэтчүүдийн татварын мөнгөнөөс нэгэн ТББ “Цагаан туузны өдөр” буюу арваннэгдүгээр сарын 25-нд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн өдөрлөг, зохион байгуулна, үзэсгэлэн гаргана хэмээн гэрээ байгуулаад 4 сая 901 мянган төгрөг авчээ. Х.Хулан захиралтай “Монголын үндэсний гэрэл зураг, дүрс бичлэгийн хөгжил” Нийгэмд үйлчлэх ТББ-аас аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулан жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-нд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дэлхийн “Цагаан туузны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд гэрэл зургаар дамжуулан хүчирхийллийн асуудлыг хөндсөн өдөрлөг зохион байгуулах, үзэсгэлэн гаргах зорилгоор Эрдэнэтийн татвар төлөгчдийн мөнгөнөөс 4.9 сая төгрөг авчээ. Энэ ТББ-ынхан энэ өдөр юу хийх гэж байгаа талаар бид тодруулсан юм. ТББ-ыг үүсгэн байгуулагч Х.Хулантай холбогдоход “Би мөнгө аваагүй, гэрээ байгуулаагүй. Наад гэрээн дээр чинь миний гарын үсэг байхгүй. Өөр хүн байгаа, түүнтэй ярь. Надад хамаагүй. Хаанаас яриад байгаа юм бэ” гээд утсаа салгасан юм. Нөгөө үл мэдэх “Өөр хүн”-ий гар утас руу олон удаа залгасан боловч холбогдож чадсангүй. Манай аймгийн ЗДТГ-ын хувьд өмнө нь ч одоо ч нэлээн олон ТББ-тай гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх зорилготой энэ төрлийн гэрээний зарим нэг нь гоё сайхан нэр барьж татвар төлөгчдийн мөнгөнөөс “сааж” буйг ойлгохгүй байна. Аймгийн ЗДТГ-ныхан ч “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэнэ” гэхээр нь “За” гээд толгой дохидог, мөнгө өгдөг нь ч анхаарал татахаар. “Монголын үндэсний гэрэл зураг, дүрс бичлэгийн хөгжил” НҮТББ-ын нэрнээс нь харвал манай аймагт хамааралгүй юм шиг. Манай аймагт ийм нэртэй НҮТББ байдаг уу гэж дарга нараас асууя. Аймгийн ЗДТГ-ын “Erdenet.mn” сайтад “Аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан ТББ-уудын жагсаалт” гэж байгаа. Түүн дотор “Монголын үндэсний гэрэл зураг, дүрс бичлэгийн хөгжил” НҮТББ-тай 4.9 сая төгрөгийн гэрээ байгуулсан нь харагдана. Бид энэхүү гэрээний талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.[sgmb id="1"] Өнөөдөр 11 дүгээр сарын 25. Олон улсын “Цагаан туузны өдөр”. Энэ өдрийг эрэгтэйчүүдийн үүсгэл санаачлагаар бий болгосон агаад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох зорилготой дэлхийн хамгийн том хөдөлгөөн ажээ. Манай аймагт энэ өдөр ямар нэгэн арга хэмжээ болсонгүй. 1991 онд, Канадын цөөн хэдэн эрчүүд бусад эрчүүдийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалсан байна. Цагаан тууз зүүх нь тухайн эр хүн Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг зогсож байгааг илтгэнэ. Тухайн үед зургаан долоо хоногийн дотор 100 мянга гаруй канад эрчүүд цагаан тууз зүүж дэмжиж буйгаа илэрхийлэн, хэлэлцүүлэгт оролцсон байна. Цагаан тууз зүүсэн эрчүүд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгааг илэрхийлнэ. Цагаан тууз зүүснээр “Бидний ирээдүй эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлгүй байх болно” гэдгийг илэрхийлэх нэг арга зам ажээ. Олон улсын “Цагаан туузны өдөр”-ийн хувьд түүхэн талаасаа бол ийм ач холбогдолтой, өргөн хүрээг хамарсан хөдөлгөөн юм байна.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ