ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр” ТУЗ-гүй боллоо
“Эрдэнэт үйлдвэр” ТУЗ-гүй боллоо
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцлээ. Шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгожээ. Мөн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээр ямар ч байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК өнөөдрөөс эхлэн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-гүй боллоо. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг эзэмшигч болох “Монголиан коппер корпорейшн”ХХК-ийнхан асуудлаа “Компанийн тухай хууль” болон тус компанийн дүрмэнд зааснаар асуудлаа шийдэх ёстой хэмээн шийдвэрээ гаргажээ. 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулсан. Уг хурлаас гаргасан 01, 02 тоот тогтоол гаргасан. Дээд шүүх компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан буюу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан 01, 02 тоот тогтоолыг хүчингүй болгосноор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээж өгчээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолоор тус үйлдвэрийн ТУЗ-ийг долоон хүний бүрэлдэхүүнтэй тогтоосон аж. ТУЗ-д 51 хувь буюу Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл нарыг томилсон. Харин 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн”ХХК-ийн талаас “Эрдэнэс-оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс” корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар нэр сонгогдсон юм. Ямар ч байсан Дээд шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгосноор У.Бямбасүрэн даргатай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг тараалаа. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК эрх барих дээд байгууллага болох ТУЗ-гүй болжээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН