ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Арав гаруй хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ
Арав гаруй хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны байрны өмнөх сүлд модны гэрлэн чимэглэл асаах ёслол “Монголын зэс” корпорацийн ивээн тэтгэлгээр сүр дуулиантайхан боллоо. Гадаа өвлийн хүйтэн жавар тачигнаж байгаа энэ үдэш энэхүү ёслолд оролцохоор Эрдэнэтийн хэдэн зуун иргэн хүрэлцэн иржээ. Насанд хүрсэн иргэд гэхээсээ илүүтэй хүүхдүүд маш олноор хүрэлцэн ирсэн нь анхаарал татаж байв. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч “Монголын зэс корпорацийнхан хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэг өгөх юм гэнэ” хэмээсэн мэдээллийн улмаас бага насны хүүхдүүд олноор цугласан байв. Энэ үеэр 10 гаруй хүүхэд эцэг, эхээсээ төөрч ёслолын ажиллагааг хөтөж байсан “Шар айраг” хамтлагийн ахлагч Б.Ганхүүгээр зарлуулав. Бүр зарим нэг нь эцэг эхээ хайж, тайзан дээр гарч ирэн “Ээж ээ” хэмээн уйлж байлаа. Хөтлөгч Б.Ганхүү энэ орой эцэг, эхээсээ төөрсөн 10 гаруй хүүхдийн нэрийг дуудаж, хүүхдүүдээ асран хамгаалахыг тэдэнд туслахыг цагдаагийнхаас гуйж байсан юм. “Монголын зэс” корпорацийнхан гацуур модны гэрлэн чимэглэл асаах ёслолынхоо үеэр сурлагын өндөр амжилт гаргасан 10 хүүхдийг шагнасан. Шагналыг “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирал Б.Шинэбаатар, Хуулийн хэлтсийн дарга Б.Цэрэнбадам тэргүүтэй дарга нар гардуулсан юм. Ердөө аравхан хүүхдийг шагнахын тулд “Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй” хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа гарсаны улмаас 10 гаруй хүүхэд эцэг эхээсээ төөрч хамгаалалтад гарч байгаа цагдаа нар төдийгүй иргэдийг ч сандаргаад амжив. Тэгээд ч өвлийн хүйтэнд болж буй орой, үдшийн арга хэмжээнд насанд хүрээгүй, бага насны хүүхдүүдийг оролцуулах ёс журам бий юү. Хаа очиж энэ орой гаднаа хүйтний эрч -10-12 хэм хүйтэн байсан нь хүүхдүүдийн хувьд зол байлаа. Өнгөрсөн өвлийн өдийд Орос сургуулийн хүүхдүүдэд гар утас бэлэглэж байсан бол өнөө жил “Хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд бэлэг өгөх гэнэ” хэмээсэн бас нэгэн сонирхолтой “бэлэгт” барьдаг “Монголын зэс” корпорацийнханы гэнэтийн “Сюрприз” хүүхдүүдийг хөлдөө чирч байна. [sgmb id="1"] Ямар сайндаа л хөтлөгчийн зүгээс “Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй гэсэн ташаа мэдээлэл гарчээ. Онц сурсан хүүхдүүдэд л бэлэг өгч байна. Та бүхэн ч онцсайн сурвал ирэх жил бэлэг авна шүү” хэмээн итгэж, горьдсон хүүхдүүдийн цагаахан сэтгэлийг цайруулж байхав.  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН